Алдартай кинонууд дээр хэлдэг ухаалаг үгс

Киног яах гэж бүтээдэг бол... Хүмүүсийг хөгжөөж, адал явдлаар аялуулах гэж үү? Мэдээж энэ нь байх ёстой зүйлийн нэг болов ч, тэдгээр кинонууд бүгд өөртөө далд сургааль, ухаарлыг хайрлаж байдаг. Тиймээс ямарваа зүйлсийг үзэж харахдаа чухам үүнээс юуг ойлгож авах, ухаарах хэрэгтэй вэ гэдгийг цаг ямагт санагалзан, ойлгож аваарай.

Алдартай кинонууд дээр хэлдэг ухаалаг үгс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бидний анзааралгүй өнгөрөөсөн алдартай киноны хэсгүүдэд ч мөн таны амьдралыг өөрчилж ч мэдэх гайхалтай үгсийг хэлсэн байдаг аж. Ингээд та бүхэндээ хүн бүрийн сайн мэдэх, нэр алдартай кинонууд дээр хэлдэг үгсийг дуулгаж, үүнээс олон зүйлсийг эргэцүүлж, ухаарал авахыг хүсье. 

 

1 Нагац ах Айро (Iroh), "Avatar"

"Хэрвээ чи гэрэл гэгээтэй зүйлсийг харж, бодож, төсөөлвөл, тэд биеллээ олно. Үүнтэй ижил үргэлж хар бараан, гунигт амьдралын талаар бодсоор байвал чи амьдрал гэдэг том хар нүхнээс хэзээ ч гарч чадахгүй."

Нагац ах Айро (Iroh), "Avatar"

2 Боб Келсо (Bob Kelso), "Scrubs"

"Энэ хорвоод юу ч хийхгүй байх шиг хэцүү зүйл гэж үгүй... "

Боб Келсо (Bob Kelso), "Scrubs"

3 Жек Спарров (Jack Sparrow), "Pirates of the Caribbean"

"Чи үргэлж шударга бус нэгнийг шударга байхыг хүсэж, түүндээ итгэдэг. Хамгийн үнэн зүйл бол тэр хэзээ ч өөрчлөгдөхгүй..."

Жек Спарров (Jack Sparrow), "Pirates of the Caribbean"

4 V, "V For Vendetta"

"Хүмүүс засгийн газраасаа айх хэрэггүй. Харин засгийн газар л тэдгээр хүмүүсээс айх хэрэгтэй юм."

V, "V For Vendetta"

5 Шон Магуайр (Sean Maguire), "Good Will Hunting"

"Чи жинхэнэ "гарз" гэж юу болохыг сайн мэдэхгүй. Учир нь чи хэн нэгнийг өөрөөсөө илүү хайрлахад чамаас гардаг зүйлийг нэрлэдэг юм."

Шон Магуайр (Sean Maguire), "Good Will Hunting"

6 Мөрдөгч Кэй, (Men in Black)

"Хүн бол ухаалаг. Харин сүрэг хүн бол мангар, сэтгэлгүй, аюултай амьтан юм. Чи үүнийг удахгүй мэдэх болно."

Мөрдөгч Кэй, (Men in Black)

7 Сириус Блэк (Sirius Black), "Harry Potter"

"Хэрвээ чи өөрийн хайртай хүнийг танихыг хүсвэл, түүнийг сайтар ажигла. Тэр муу бүхнээсээ холдож, чамруу тэмүүлж байна уу, эсвэл зүгээр л чамаар дутуугаа дүүргэхийг хүсэж байна уу гэдгийг..." 

Сириус Блэк (Sirius Black), "Harry Potter"

8 Мастер По, "Kung Fu"

"Өнгөрсөнтэйгээ зууралдаад байгаа хүү, ирээдүйгээсээ хулгайлсаар байдаг. Өнгөрснөө үгүйсгэх тусам, ирээдүй улам бүр түүнээс холдож байдаг. Бидний хувь заяа, үйлийн үр маань өнгөрсөнтэй шууд холбоотой."

Мастер По, "Kung Fu"

9 Бильбо Бэггинс (Bilbo Baggins), "Lord of the Rings Trilogy"

"Би чиний хэн гэдэг, дотоод хүн чинь юу болохыг мэдэхгүй. Гэхдээ миний зүрх чамайг сайн хүн, сайхан зүйл хийх хүн гэдгийг хэлээд байна. Юу ч гэсэн бай зүрх сэтгэлээ дагахад бэлэн."

Бильбо Бэггинс (Bilbo Baggins), "Lord of the Rings Trilogy"

10 Жеральд (Gerald), Hey Arnold

"Энэ бол жинхэнэ амьдрал. Жинхэнэ амьдрал дээр чи үргэлж ялах болно."

Жеральд (Gerald), Hey Arnold

11 Ахмад Жан-Люк Пикард (Cpt. Jean-Luc Picard), "Star Trek"

"Хүн ямарваа алдаа гаргахгүй, алдахгүй амьдарна гэдэг боломжгүй. Учир нь энэ бол амьдрал. Амьдрал гэдэг амьд явахын нэр биш юм."

Ахмад Жан-Люк Пикард (Cpt. Jean-Luc Picard), "Star Trek"

12 Энди Бернард (Andy Bernard), "The Office"

"Би чамайг надтай учирсан бүхий л сайхан зүйлсэд хамтдаа байсан ч болоосой гэж хүсэх юм. Даан ч чи нэгэнт явсан. Амьдрал чи бид хоёрын бодож байгаагаас ч илүү шударга юм."

Энди Бернард (Andy Bernard), "The Office"

13 Дон Дрейпер (Don Draper), "Mad Men"

Хүмүүс бидэнд үргэлж, өөрсдийгөө хэн болохыг таниулж, мэдрүүлж байдаг. Гэвч бид түүнийг нь үргэлж үгүйсгэсээр байдаг. Яагаад гэвэл тэднийг өөрийн хүссэн нэгэн байгаасай гэсэндээ л тэр."

Дон Дрейпер (Don Draper), "Mad Men"

14 Дамблдор (Dumbledore), "Harry Potter"

"Мэдээж энэ бүхэн чиний толгой дотор болж байна. Гэхдээ юу чамайг энэ бүхэн худал, хуурмаг гэдэгт итгүүлээд байгаа нь их сонин юм."

Дамблдор (Dumbledore), "Harry Potter"

15 Жейк (Jake) нохой, "Adventure Time"

"Аливаа зүйлийн анхны алхам бүхэн ямарваа гайхамшгийн эхлэл байх юм даа..."

Жейк (Jake) нохой, "Adventure Time"

16 Доктор Грегори Хаус (Dr. Gregory House), "House"

"Хүмүүс худал үгэнд дуртай байдаг. Учир нь тэд үнэнийг олж мэдэхээс үргэлж айдаг."

Доктор Грегори Хаус (Dr. Gregory House), "House"

17 Уильям Уоллес (William Wallace), "Braveheart"

"Хүн бүхэн л үхдэг. Гэхдээ тэд бүгд жинхнээсээ амьдраагүй байдаг."

Уильям Уоллес (William Wallace), "Braveheart"

18 Оракл (Oracle), "Matrix trilogy"

"Хүмүүс хэр их хүчийг хүсдэг гээч? Өөрт байгаагаас ямагт илүү ихийг...Хүн өөртөө сэтгэл ханана гэж хэзээ ч үгүй"

Оракл (Oracle), "Matrix trilogy"

19 Жокер (Joker), "The Dark Knight"

"Өөрийн хийж чаддаг зүйлээ ямагт үнэлүүлж бай. Үүнийг үнэ цэнэгүй болгох нь өөрийгөө "хог новш" болгосонтой ижил юм..."

Жокер (Joker), "The Dark Knight"

20 Хомер Симпсон (Homer Simpson), "The Simpsons"

"Чи нэг зүйлд гаргууд сайн байж болно. Гэхдээ бусад хүмүүс ч гэсэн чамаас илүү чадна гэдгийг ямагт санаж яваарай."

Хомер Симпсон (Homer Simpson), "The Simpsons"

21 Гильдор (Gildor) "The Fellowship of the Ring"

"Бусдаас зөвлөгөө авна гэдэг хамгийн аюултай бэлэг. Бид үүнд тэсрэх бөмбөг эсвэл тэвэр дүүрэн цэцэг байгаа гэдгийг мэдэлгүй нээж үздэг."

Гильдор (Gildor) "The Fellowship of the Ring"

22 Дуайт Шрут (Dwight Schrute) "The Office"

"Би өөрийн бодсоны дагуу ямарваа шийдвэр гаргахад зарим хүмүүс эргүү тэнэг хүн мэтээр хардаг. Гэвч тэднээс илүү өөрийн зүрх сэтгэлээ сонговол зөв замыг олох болно."

Дуайт Шрут (Dwight Schrute) "The Office"

23 Дон Дрейпер (Don Draper) "Mad Men"

"Бид байгаагаас илүү ихийг хүсдэг болохоор бүтээн байгуулдаг. Харин түүнээс ихийг хүсээд ирэхээр бүхнийг сүйтгэж орхидог."

Дон Дрейпер (Don Draper) "Mad Men"

24 Эмч " Doctor Who"

"Өтөлнө гэдэг нь та гундаж, бусдаас хүндлэл хүлээдэг болохын нэр. Харин өснө гэдэг нь бусдыг хүндэлж, тусламж эрэхийн нэр."

Эмч " Doctor Who"

25 Дори (Dory) "Finding Nemo"

"Зүгээр л сэл. Амьдрал үргэлжилсээр байна."

Дори (Dory) "Finding Nemo"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()