2017 онд “Оскарт” нэр дэвшиж буй шилдэг кинонууд

Кино урлагийн салбарын шилдгийн шилдгүүдийг тодруулдаг Оскарын шагнал гардуулах 89 дэх удаагийн наадам 2017.02.26-ны өдөр АНУ-ын Калифорни мужийн "Dolby" театрт болох билээ. Тийм ч учраас бид та бүхэндээ зориулан "Шилдэг кино" номинацид нэр дэвшин өрсөлдөж буй, таны заавал үзэх ёстой 9 киног танилцуулж байна. 

2017 онд “Оскарт” нэр дэвшиж буй шилдэг кинонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Arrival"

Найруулагч: Денис Вилленюв (Denis Villeneuve)

Гол дүрд: Эми Адамс (Amy Adams), Жереми Реннер (Jeremy Renner), Форест Уитакер (Forest Whitaker)

Ашиг: 195 сая доллар

Нээлт: 2016.10.10

Үйл явдал: Үл мэдэгдэх биет дэлхий дээр газардсан мөчөөс эхлэн киноны гол үйл явдал өрнөх бөгөөд хүн төрөлхтнийг аврах цор ганц боломж нь гол дүр болох Луйз Бэнкийн гарт байх болно. 

"Arrival"

2 "Lion"

Найруулагч: Гарт Дэвис (Garth Davis)

Гол дүрд: Дев Пател (Dev Patel), Никол Кидмэн (Nicole Kidman), Рууни Мара (Rooney Mara)

Ашиг: 70.4 сая доллар

Нээлт: 2016.10.12

Үйл явдал: 5 настай Сару гэх хүү галт тэргэнд эцэг эх болон гэр бүлийнхнээсээ төөрч, алс хол газар руу явах болно. Тэр өөрийг нь гэх нэг ч хүнгүй газар очиж, амьдралын төлөө тэмцэх хэрэгтэй болох бөгөөд түүнийг Австрали хосууд өргөж авдаг ажээ. Эцэст нь тэрээр "Google Earth" гэх технологийн хувьслыг ашиглан гэрээ эргэж олох боломжийг эрэлхийлдэг байна.

"Lion"

3 "Hell or High Water"

Найруулагч: Дэвид МакКензи (David MacKenzie)

Гол дүрд: Крис Пайн (Chris Pine), Жефф Брижес (Jeff Bridges), Бен Фостер (Ben Foster)

Ашиг: Тодорхойгүй

Нээлт: 2016.08.11

Үйл явдал: Өшөөгөө авахаар тоолж барамгүй олон адал явдалтай нүүр тулах ах дүү хоёрын амьдралыг уг киноноос үзэх боломжтой ажээ. Тэд замд нь саад болсон хэнийг ч үл өршөөх бөгөөд "Action", "Crime" төрлийн кино үзэх дуртай хүмүүсийн хувьд заавал үзэх ёстой шилдэг бүтээл болсон гэдгээрээ онцлог юм.

"Hell or High Water"

4 "La La Land"

Найруулагч: Дэмьен Чазелл (Damien Chazelle)

Гол дүрд: Райан Гослинг (Ryan Gosling), Эмма Стоун (Emma Stone), Жон Леженд (John Legend)

Ашиг: Тодорхойгүй

Нээлт: 2016.11.09

Үйл явдал: Амжилтын оргил өөд тэмүүлж яваа авъяаслаг жүжигчин Миа болон жазз хөгжимчин Себастиан нарын хайр дурлалын агуу түүхийг харуулсан гайхалтай уран бүтээл билээ. Энэхүү кино нь сүүлийн үед нээлтээ хийсэн уран бүтээлүүдээс яах аргагүй цахиур хагалж, кино сонирхогчдыг байлдан дагуулаад байгаа билээ.

"La La Land"

5 "Hidden Figures М"

Найруулагч: Теодор Мелфи (Theodore Melfi)

Гол дүрд: Таражи П.Хенсон (Taraji P.Henson), Октавиа Спенсер (Octavia Spencer), Жанелл Монае (Janelle Monae)

Ашиг: Тодорхойгүй

Нээлт: 2016.12.25

Үйл явдал: "NASA"-д ажилладаг Африк-Америк гаралтай Кэтрин Жонсон, Дороти Вон, Мэри Жэксон гэх гурван бүсгүйн хөгжилтэй, сонирхолтой, адал явдлаар дүүрэн амьдралыг харуулсан уг кино танд инээд, баяр хөөр бэлэглэх нь гарцаагүй юм. 

"Hidden Figures М"

6 "Moonlight"

Найруулагч: Бэрри Женкинс (Barry Jenkins)

Гол дүрд: Махершала Али (Maheshala Ali), Нэоми Харрис (Naomi Harris), Жанелл Монае (Janelle Monae)

Ашиг: 22.2 сая доллар

Нээлт: 2016.10.21

Үйл явдал: Африк-Америк гаралтай хүмүүсийн амьдрал, хайр дурлал, нөхөрлөл, үзэл бодол болон хүсэл тэмүүллийг хурцаар харуулсан, чанартай уран бүтээл болсон гэдгийг кино шүүмжлэгчид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Энэхүү киног үзсэнээр танд олон бодол төрж, амьдралыг арай өөр өнцгөөс харах боломжийг олгох аж.

"Moonlight"

7 "Hacksaw Ridge"

Найруулагч: Мел Гибсон (Mel Gibson)

Гол дүрд: Эндрью Гарфилд (Andrew Garfield), Тереза Палмер (Teresa Palmer), Винс Вон (Vince Vaughan)

Ашиг: 164.1 сая доллар

Нээлт: 2016.10.16

Үйл явдал: Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн уг кинонд "Дэлхийн хоёрдугаар дайны" үеэр болсон Америк болон Япончуудын цуст тулааныг үзүүлэхийг зорьжээ. Тэр дундаа Десмонд Досс гэх Америк цэргийн үнэлж баршгүй гавъяаг дэлгэцийн бүтээлд мөнхлөхийг хүссэн нь ийнхүү биеллээ олж, олны хүртээл болсон байна.

"Hacksaw Ridge"

8 "Manchester by the Sea"

Найруулагч: Кеннет Лонерган (Kenneth Lonergan)

Гол дүрд: Мишел Уиллимс (Michelle Williams), Кэси Аффлек (Casey Affleck), Кайл Чандлер (Kyle Chandler)

Ашиг: Тодорхойгүй

Нээлт: 2016.11.18

Үйл явдал: Найруулагч Кеннет киноны нээлтийн үеэр "Амьдралд гэнэтийн зүйл нэг л мэдэхэд тохиолддог бөгөөд тэр үед сэтгэлийн хаттай, зориг тэвчээртэй байх үүднээс хэзээд бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдгийг уг киногоор харуулахыг зорьсон" хэмээн хэлж байжээ. "IMDb"-ээс 8.1 гэсэн оноог аваад буй энэхүү бүтээлийг үзсэнээр та их зүйлийг ойлгож авах биз ээ.

"Manchester by the Sea"

9 "Fences"

Найруулагч: Дензел Вашингтон (Denzel Washington)

Гол дүрд: Дензел Вашингтон (Denzel Washington), Виола Дэвис (Viola Davis), Расселл Хорнсби (Russell Hornsby)

Ашиг: 53.9 сая доллар

Нээлт: 2016.12.25

Үйл явдал: Кинонд нас нь явсан хөгшин эр бэйсболын тамирчин болохыг мөрөөдөж байгаа тухай гардаг бөгөөд тухайн үед өнгөт арьстнуудын хувьд арьс өнгөний ялгаварлаас болж, олон зүйл дээр хавчигдаж, эрх чөлөөгөө хязгаарлуулж байсныг уг киноноос үзэх боломжтой юм. Эцэст нь тэр хүсэл мөрөөдөлдөө хүрч чадах болов уу?.

"Fences"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()