1
Цаг баримталдаггүй
Энэ таниас авьяас чадвар шаардахгүй, хамгийн хялбар зүйлсийн нэг билээ. Та ердөө ирэх цагтаа ирж, бусдыгаа хүндэтгэж байхад л том чадвар юм. Харин үргэлж цагаасаа хоцорч, бухимдал дагуулдаг нэгэн бол яалтчгүй хэргийн эзэн, хариуцлагагүй ажилтан болж таарах нь ээ.
2
Үргэлж шалтгаан тоочдог
Юу ч хийсэн болохгүй бүтэхгүй шалтаг, шалтгаан тоочдог нэгэн бол та муу ажилтан юм. Харин ч эсрэгээрээ юмны эв дүйг олж, ямагт хичээнгүй байх нь таны үүрэг боловч, цаг нөгцөөн дэмий суухаас хэтрэхгүй, суудлын бөглөөс болдог бол та хэрэггүй хог шаартай л адил аж.
3
Гадаад төрхөндөө анхаардаг
Мэдээж гадаад төрх, гоо сайхандаа анхаарч байна гэдэг нь сайн зүйлийн нэг юм. Харин яг үүн шигээ ажилдаа ч мөн анхаарлаа хандуулж, аливаа зүйлсэд идэвхитэй байдаг бол та жинхэнэ "супер" ажилтан юм. Гэвч тархиа цэнэглэж, толгойгоо ажиллуулахаас илүүтэй, цаг зав мөнгө бүхнээ царай төрх, гоо сайхандаа зориулах бүсгүйчүүд олширч, ажлын явц, чанарыг хойш татах нь ч бий.
4
Хов живэнд дуртай
Бусдыг ардуур муулж, болсон болоогүй худал зүйлсээр үг хийж явах ажилтанг хамгийн хариуцлагагүй нэгэн гэж нэрлэх юм. Тухайн хүн хаана ч ажилд орсон гэсэн хайнга, хэнэггүй, хов живэнд дурлах зангаасаа болж, үргэлж л тушаал буурч, ахиж дэвших боломжгүй болдог байна.
5
Хамгийн ухаантай нэгэн мэт аашлах
Хамт олонтойгоо сайхан харилцаатай, бүхнийг хамтран бүтээж, амжилттай ажиллахыг хүсч байвал хэзээ ч битгий хамгийн ухаантай нэгэн мэт аашлаарай. Энэ нь таныг тойрон хүрээлэх хүмүүсийг үргээж ч мэднэ. Хүн бүрт өөр өөрийн гэсэн бодол, сэтгэгдэл байдаг бөгөөд бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэх үгийг санаж, болж өгвөл хүн бүрээс санаа, бодлыг нь лавлаж хэвшээрэй. Энэ л таныг амжилт дүүрэн боловсон хүчин болоход түшиг тулгуур болох юм шүү.
6
Чин сэтгэлээсээ ажилладаггүй
Танд компанийн тань хэтийн зорилго, ирээдүйн төлөвлөгөө огтоос сонин биш байдаг. Учир нь та энэ компаний эд эс, ширхэг гэж өөрийгөө ойлгохгүй байгаад оршино. Ажлаа хийж байгаа ч чин сэтгэлээсээ бус, ердөө л хийх ёстой болохоор хийж байгаа тань сэтгэл, итгэл дутаж байгааг илтгэдэг билээ. Харин хэзээ ч сэтгэлээ шингээн хийж байгаагүй зүйл таныг амжилт өөд хөтлөнө гэдэг юу л бол...
7
Өөрийгөө голж, итгэлгүй болдог
"Би энийг хийж чадахгүй юм байна" хэмээн эцсийг нь үзээгүй байж шантарч, бууж өгөх нь мөн л муу ажилтны шинж юм шүү. Харин та үүний оронд хатуу байж, өөртөө бат итгээрэй. Таны энэхүү итгэлийг хэн ч мохоож чадахгүй бөгөөд гагцхүү тухайн ажлаа амжилттай хийж гүйцэтгэхийн төлөө болохоос болохгүйг нь хүртэл тэмцэх хэрэгтэй аж. Эс бөгөөс та зүгээр л нэг суудлын бөглөөс болж хувирах билээ.
8
Хамт олонтойгоо эвтэй биш
Амжилттай ажиллах хамгийн гол, чухал зүйл бол ажлын хамт олон билээ. Харин тэдэнтэй эв зүйгээ олж чадахгүй үргэлж сөргөлдөж байгаа бол та тэднээс биш өөрөөсөө бурууг эхлээд хайгаарай. Харин цаашдаа аажмаар тэдэнтэй ойлголцож, өөрийгөө зөвөөр ойлгуулахыг хичээх хэрэгтэй юм. Мөн бүгд нэгэн зорилго дор нэгдэж чадваас хэзээ ч салж, бутрахааргүй салаа болж, амжилт өөд алхлах юм.
9
Байнга л уучлал гуйж явдаг
Хийсэн үйлдэл бүртээ бусдаас уучлал эрж, хулчгар амьтан мэт аашлах огтхон ч хэрэггүй. Зайлшгүй тохиолдолд уучлал гуйж болох хэдий ч заавал бусдыг царайчлах гэсний хэрэггүй бөгөөд энэ нь таныг амар, хялбар, арчаагүй нэгэн гэх ойлголтыг ажлын хамтрагч болон албаны дарга нарт тань ойлгуулах аж.
10
Үгүй гэж хэлж чаддаггүй
Хүн бүрийн хэлсэн болгоныг үг дуугүй биелүүлж, хэлгүй хүн мэт царайлах нь муу ажилтаны шинж юм. Тухайн хүн хэдий өөрөө хүсэхгүй байлаа ч үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байгаа нь түүнийг зорилгогүй, зориггүй нэгэн болгож байдаг.
11
Цаг ширтэнэ
Цайны болон ажил тарах цагийг алдалгүй ажиглаж, ханын цаг 6 заахад хашгиран гарч одох ажилтанг хамгийн муу хэмээн нэрийдэж ч болно. Тэд ажилдаа огтхон ч сэтгэл гаргадаггүй бөгөөд тарах цаг, хоол гэсэн бодлоор өдрийг өнгөрүүлдэг байна.
12
Их зант
Бусдаас ялгарч, бүхнийг чаддаг мэт царайлах их зантай нэгэн нь ажлын хамтрагчидтайгаа учраа олж чаддаггүй бөгөөд аль болох тэднээс дөлж зугтдаг. Тиймдээ ч найз нөхөд ч ховор тул толгой мэдэн бүхнийг хийгээд тохирсон шийтгэлээ хүлээх нь ч бий.
13
Залхуу
Үүрэг даалгавар хүлээн авах боловч өдрийг унтаж, идэж өнгөрүүлдэг ажилтан хэзээ ч амжилтанд хүрч, тушаал дэвшиж чаддаггүй юм. Сараас сар дамжин цалингийн төлөө чадан ядан ажиллаж, сархад зооглосноор маргааш өглөө нь шартаж, ажилдаа ирэх тэд тун ч хайхрамжгүй хүмүүс билээ.
14
Өөрийн гэсэн бодолгүй
Өөрийн гэсэн бодол, толгойгүй бусдын үгээр үг хийж явдаг бөгөөд бодлогогүй аашилж, будлиан үүсгэдэг тун ч бүтэхгүй хүмүүсийг нэрлэнэ. Харин та тэдний нэг бол хүний үг бус дотоод сэтгэлээ чангаж, хүссэн зүйлсээ хийж амьдраарай.