Элэг өвчилж, өөхөлсөн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

2018-03-15, 11:50
25,922

Элэг нь хүний биеийн хамгийн том хатуулаг эрхтэн бөгөөд олон төрлийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй оролцдог юм. Нэн түрүүнд бие организмаас хорт бодис, хэрэггүй зүйлсийг зайлуулах үүрэгтэй. Мөн эм бэлдмэлийг боловсруулах, амино хүчил үүсгэхэд оролцдог. Цөсний хүчил нь хоол боловсруулалтанд тусладаг бөгөөд энэ хүчлийг мөн элэг бий болгодог юм. Биеийн энергийг нэмэгдүүлэхэд оролцдог глюкозыг өөртөө хадгалан, хэрэгтэй үед биеийн хэсгүүдэд тараадаг ажээ. 

Элэг өвчилж, өөхөлсөн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

АНУ-ын хувьд согтооруулах ундааны буруу хэрэглээ болон вирус нь элэгний өвчин үүсэх хамгийн түгээмэл шалтгаан болж байна. Хэдийгээр элэг нь спиртийг шүүх үүрэгтэй ч хэт ихээр хэрэглэх нь элэг үрэвсэхэд хүргэдэг. Өвчилсөн элэг хоол хүнснээс өөх тосыг ялгаж салгах чадваргүй болсноор элэгний өөхлөлт үүсдэг байна. Гэвч, согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүмүүс ч энэ эмгэгт өртдөг аж. Спиртийн оролцоогүй элэг өөхлөх өвчин нь удамшлын шинжтэй байдаг. Таргалалт, чихрийн шижин, огцом турах, зарим эм бэлдмэлийн зохисгүй хэрэглээ нь элэгний өвчин үүсэх шалтгаан болдгыг судалгаагаар олж тогтоожээ. 

Элэгний хэвийн үйл ажиллагааг хангах эсүүдийн тоо буурснаар танд дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:

1. Шар өвчин - Цусны улаан эс үхсэний дараа бүтцээ алдан биллирубин гэх химийн бодис болон хувирдаг. Энэ нь цөсний хүчлээр дамжин биеэс гадагшилдаг ч элэг өвчилсөн үедээ үүнийг зайлуулах хангалттай хүчил бий болгож чадахгүй. Ингээд биллирубин нь биед хуримтлагдаж, арьс болон салст бүрхэвийг шарлуулдаг байна. 

2. Ядарч сульдах - Элэг бол хамгийн чухал хорт бодисыг гадагшлуулах эрхтэн. Тиймээс элэг муудаж эхлэхэд хорт бодисууд биенд хуримтлагдаж, ядарч сульдах, эрч хүчгүй болох зэрэг асуудлыг үүсгэдэг юм. 

Элэгний хэвийн үйл ажиллагааг хангах эсүүдийн тоо буурснаар танд дараах шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд:

3. Гэдэс өвдөх - Хавдаж томорсон элэг нь мэдрэлийн эсүүд болон хүүдийндээ даралт үзүүлснээр гэдэсний дээд хэсэгт хүнд оргих, таагүй мэдрэмж төрж, өвдөлт мэдрэгдэх болно. 

4. Амархан хөхрөх - Элэг цус бүлэгнэлтэнд оролцдог гэснийг санаж байна уу? Эрүүл элэгний эсний тоо цөөрснөөр хамраас цус гарах, зөөлхөн цохьсон ч арьсан дээр хөхрөлт үүсдэг болдог. 

5. Хэвлийд шингэн хуримтлагдах - Элэгний үйл ажиллагаа их хэмжээгээр алдагдах нь бие организм хавагнах, шингэн хуримтлагдах, уураг нийлэгжих процес багасхад хүргэнэ. Энэ тохиолдолд биеийн дунд хэсгээр буюу гэдэс хэсгээр хавагнаж, гэдэс томордог. 

6. Сэтгэцийн асуудал - Анхаарал сарних, толгой эргэх, төөрөгдөлд орох зэрэг нь элэгний өөхлөлтийн гүнзгий шат болон бусад элэгний өвчлөлийн үед буюу хүний биед хорт бодис хуримтлагдсанаар үүсдэг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()