1
Линда Хоган (Linda Hogan)
2012 онд Хоганы гэр бүл нь тун ч алдартай байсан юм. Тэд реалити шоунд оролцож, олны танил болсон билээ. Линда Хоган нь Брүүкэ (Brooke) , Ник (Nick) нарын ээж бөгөөд их л замбараагүй амьдралтай нэгэн. Тэрээр нөхрөөсөө салж, 20 настай залуутай уулзах болсон төдийгүй энэ нь түүний 2 хүүхдэд огтхон ч таалагдаагүй юм. Брүүки ээжийнхээ энэхүү үйлдлийн талаар "Би их гайхаж бас балмагдаж байна. Миний аав сайн хүн. Гэтэл ээж яалаа гэж тэрнээс салж байгаа юм бол? Би энэ бүхэнд ээжийг л буруутган үзэж байна. Одоо 20 настай залуутай үерхэж, ах бид хоёрыг гутааж байна. Түүний найз залуу надаас 8 дүү гээд боддоо" хэмээжээ. Үүнээс гадна Линда нь хууль бус бодис ашиглаж байсан бөгөөд үүнээсээ болж цагдаад ч баригдаж явсан билээ.
2
Аймшигт ээж
Өнгөрсөн жил нэгэн эмэгтэй залуу бүсгүйг зодож байсныг олж мэдэн, цагдаа нар саатуулсан байна. Тэрээр 49 настай бөгөөд машин байршуулахаас болон маргаан үүссэн байна. Тус бүсгүй их л дээрэнгүй аашилж, өнөөх залуу бүсгүйг шууд л барьж аван, зодож гарсан байна. Хамгийн аймшигтай нь энэ бүхнийг залуу бүсгүйн бяцхан хүү хараад зогсож байсан аж. Тэрээр ээжийг нь бүү зодооч хэмээн гуйсан ч өнөөх бүсгүй хүүг цааш түлхэн, үл ойшоосон юм. Угтаа бол 49 настай бүсгүй өөрөө ч олон хүүхдийн эх хүн атал ийн үйлдэл хийсэн нь олон нийтийн дургүйцлийг ихээр төрүүлсэн билээ.
3
Женнел Эванс (Jenelle Evans)
"Teen mom" реалити шоуны од 3 дахь хүүхдээ гэдсэндээ тээж байхдаа өөрийн шалдан зургаа авч, твиттер хуудаснаа байршуулж, олноос багагүй шүүмжлэл хүртсэн юм. Тэрээр үүнийхээ тайлбарт өөрийн хуучин найз залуудаа хандан, "Чи одоо намайг алдсандаа харамсаж, шинэ найз залууд минь атаархаж байгаа биздээ" хэмээсэн байв. 2 хүүхдийн эх хүн ийн шалдан зургаа, тэр тусмаа том гэдэстэй зургаа олон нийтийн сүлжээгээр цацсан ухамсаргүй, тэнэг ээж гэх цолыг зүүлгээд амжсан билээ.
4
Лия Мессер (Leah Messer)
Мөн л "Teen mom" реалити шоуны оролцогч Лия Мессер ихэр охидоо сургуульд хүргэж өгөх тун дургүй. Үүнийгээ ч хэлж байсан бөгөөд "Би өглөө бүр тэднийг сургуульд нь хүргэж өгөхөөс залхаж, ядарч байна. Болиод өгөөсэй" гэсэн юм. Хэлсэн үгээ батлав уу гэлтэй хүүхдүүдээ хүргэж өгөхдөө тун ч бухимдуу, залхсан байдал гаргасан нь зургийн дуранд буусан аж.
5
Надя Сулеман (Nadya Suleman)
8 ихэр хүүхэд гаргаж, дэлхий нийтийн анхаарлыг татсан Надя нөхөргүй ганц бие нэгэн. Тэрээр ажилгүй тул үр хүүхдээ өсгөх аргагүй болж, улсаас тэтгэмж авдаг ч гэлээ энэ нь хангалтгүй хүрэлцэхгүй байна хэмээн удаа дараа хэл ам хийж явсан билээ. Бүсгүй ийн гомдоллож яваад нэгэн арга олсон нь болзоо тогтоож, хостой болгодог реалити шоу байв. 14 хүүхдийн эх атлаа залуустай айлгүйтэж, тэр бүү хэл секс бичлэгээ олон нийтэд тараасан нь багагүй шуугиан дэгдээж, муу ээж гэх цолыг зүүлгэсэн юм.
6
Кейт Хадсон (Kate Hudson)
2011 онд Аргентин улснаа жүжигчин Кейт Хадсон 6 сартай жирэмсэн байхдаа дарс уун сууж байгааг папарациуд дурандаа буулгаж, олон нийтийн сүлжээгээр тараасан байна. Харин үүнд нь таатай сэтгэгдэл өгсөн хүн байхгүй бөгөөд бүгд л шүүмжлэлтэй хандаж, яаж эх хүн болно доо хэмээн харамсаж байв.
7
Брук Мюллер (Brooke Mueller)
Жүжигчин бүсгүй 2008 онд жүжигчин Чарли Шээн (Charlie Sheen)-тэй гэр бүл болж, улмаар хоёр хөөрхөн ихэр хүүхдийн амь амьдралышг хариуцах эцэг эх болсон билээ. Гэтэл хосууд 2011 онд салж, Брук хоёр хүүхдээ өөр дээрээ авч үлдэж чадахаар болсон. Гэвч удалгүй бүсгүй хар тамхины хэрэгт орооцолдсон бөгөөд шүүхээс түүнийг хүүхдүүддээ буруу үлгэр дууриал үзүүлсэн хэмээж, 1 хүүхдийг нь аавд нь өгч, өсгүүлэхээр болсон байдаг.
8
Сиенна Миллер (Sienna Miller)
Тэрээр гэдсэндээ үрээ тээж, олон сар болоход хэд хэдэн удаа дарс шимэн сууж байгаа зурагнууд нь олдсон юм. Эх хүн болох гэж байгаа атал үрийнхээ эрүүл мэндийг балга дарсаар сольж байгаа жүжигчин бүсгүйг үзэн ядах хүмүүс өч төчнөөн байсан билээ.
9
Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)
Жирэмсэн байхдаа согтууруулах ундаа уух нь Холливуудын оддын хувьд юу ч биш, түгээмэл зүйл бололтой. 2006 онд жүжигчин Гвинет нэвтрүүлэгт оролцохдоо шар айраг их л дуртай ууж, хөгжилдөж байв. Үүнээс гадна нөхөр болоха Крис Мартин (Chris Martin)-тай хамт ресторан орж, дарс хундага хундгаар нь ууж байгаа нь ч дэлгэгдсэн юм. Харин хүмүүс түүнийг ихээр шүүмжилж, ээж болох эрхгүй хэмээж байв.
10
Бритни Спирс (Britney Spears)
Попын гүнж гэгддэг гайхалтай дуучин бүсгүй нь хувийн амьдрал хэт задгай, халамж тааруу нэгэн. Сайн ээж байх тал дээр маруухан бөгөөд үргэлж л хэл амны бай болдог нэгэн. Тэрээр 4 сартай хүүгээ урдаа суулган машин жолоодож яваа нь цахим ертөнцөд цацагдсан даруйдаа маш их хандалт авч, олон мянган хүний дургүйцэл, тэмцэлтэй тулгарсан юм. Эх хүн байж, үр хүүхдээ аюултай нөхцөлд байдалд оруулж, үүндээ огтхон ч айж, балмагдахгүй байгаа нь хүн бүрийн жигшил, зэвүүцлийг хүргэж байсан юм.
11
Дина Лохан (Dina Lohan)
Дуучин, жүжигчин гэх цолоосоо илүүтэй Линдсей Лохан (Lindsay Lohan)-ы ээж гэдгээр нь хүмүүс түүнийг таньж магад. Тэрээр охиноо Холливуудад хөл тавиулж, хар багаас нь л кинонд тоглуулж эхэлсэн юм. Гэвч Линдсей нэр алдарт гарахын хэрээр шоу цэнгэлд хэт автан, хар тамхинд донтож эхлэв. Түүний ээж охиноо энэ асуудлаас гарахад нь туслах бус харин ч үүгээр нь мөнгө олж байсан аж. Охиныхоо энэ хүнд байдлын талаар ном бичиж, худалдаанд гарган чамгүй ашиг олсон байдаг шүү.
12
Фарра Абрахам (Farrah Abraham)
Мөн л “Teen Mom" реалити шоуны оролцогч бүсгүй өдгөө 25 настай бөгөөд 1 охинтой. Угтаа бол тус шоу нь залуу ээжүүдэд зөвлөгөө өгч, хүний амьдралыг хариуцаж явах үүргийг ухамсарлуулахыг зорьдог. Гэтэл энэ нь түүнд огтхон ч үйлчлээгүй бөгөөд тэрээр секс бичлэг хийж, нүцгэн зургаа байршуулан, эх хүнээс гарамгүй зүйлсийг удаа дараа хийгээд байгаа юм.
13
Кейт Госселин (Kate Gosselin)
Реалити шоуны оролцогч бүсгүй 8 хүүхдийн эх юм. Гэтэл түүний хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгс нь огтхон ч эх хүн гэх мэдрэмжийг төрүүлдэггүй билээ. Тэрээр ганц бие ээж бөгөөд хүүхдүүдээ огтхон ч хайхардаггүй гэдэг нь, удаа дараа батлагдсан юм. Хүүхдүүд нь машин зам машин доор орон тоглож байгаа зураг нь олон нийтийн сүлжээгээр цацагдан, хэл ам ундарч байхад тэрээр ярилцлага өгч " Би хүүхдүүдээ хайхардаггүй. Тэднийг өөрсдийн аясаар биеэ даасан нэгэн болж өсөөсэй гэж хүсдэг" хэмээсэн нь гал дээр тос нэмэхтэй л адил зүйл болсон билээ.
14
Мишель Даггер (Michelle Duggar)
19 хүүхдийн ээж, 49 настай Мишель хүүхдүүддээ огтхон ч анхаарал тавьдаггүй гэдэг нь удаа дараа нотлогдсон юм. Түүний бага хүү буугаар тоглож байгаа зураг нь интернэтэд цацагдаж, хүүхдүүд нь ээжийнхээ аймшигт араншин, байнгын дарамтын талаар ч ярьж байсан удаатай.
15
Кейси Энтони (Casey Anthony)
2011 оны 7-р сарын 16-нд Кейси Энтони гэх бүсгүй 2 настай охиныхоо амь насыг бүрэлгэсэн гэх хэрэгт сэжиглэгдсэн юм. Учир нь түүний охин алга болоод, сар болсны дараа охины эмээ цагдаад мэдэгдсэн байна. Кейси охиноо огт хайхардаггүй, задгай амьдралтай нэгэн байсан бөгөөд хүүхэд нь алга болоод сар болоход хайх ч үгүй байсан аж. Гэтэл Кейсигийн машинаас үхсэн хүний үнэр үнэртэж байсан төдийгүй мөрдөх ажиллагаа олон сар үргэлжилсэний эцэст охины цогцсыг хогийн савнаас олжээ. Гэсэн хэдий ч охиныг хэн хөнөөсөн болохыг нотлох баримт байхгүй байсан тул охиныг алга болсноос 4 жилийн дараа Кейсиг сулласан байна. Харин үүнд хүн бүхэн дургүйцэж, бүсгүйг үзэн ядаж байв.