Битүү чанагчинд хийж болох амтад хоолнууд

Та бүхэндээ хур бороотой, бүрхэг өдрийн мэндийг хүргэе. Хүйтэн өдөр гэрийн халуун хоол шиг сайхан зүйл гэж хаана байна. Иймд та бүхэндээ битүү чанагчинд хийж болох хамгийн амт чанар, шим тэжээл сайтай хоолнуудын жорыг дуулгахаар бэлтгэлээ. Эдгээр хоолыг нь "slow cooker" буюу хоолыг удаан, зөөлөн болгодог тогоонд хийх зориулалттай боловч битүү чанагчыг ашиглан хийж ч болох юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Битүү чанагчинд хийж болох амтад хоолнууд

1 Үхрийн махан шөл

Орц:

  • Үхрийн мах- 1 кг
  • Нунтаг чинжүү- 1 халбага
  • Гурил- аяганы гуравны нэг
  • Оливын тос- 3 халбага
  • Төмс- 500 гр
  • Мөөг- 250 гр
  • Лууван- 3 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Улаан лоолийн соус- 2 халбага
  • Улаан дарс- 1 аяга
  • Үхрийн тунгалаг шөл- 3 аяга
  • Ганга- 3 ширхэг
  • Яншуй- тал аяга
  • Гашилсан сүү
  • Давс, перец

Хийх арга: 

Махаа 2-3 см хэмжээтэй хэрчиж, үүндээ нунтаг чинжүү, халбага илүү давс, тал халбага перец хийж базна. Үүндээ гурилаа ч мөн хийж сайтар хутгаарай. Харин одоо оливын тосоо хайруулын тавгандаа хийн халааж, махаа хийгээд, 3 минут орчимтой хуурч, бор өнгөтэй болгоно. Хэрэв хэрэгтэй гэж үзвэл дахин  минут хуурч болно. Одоо харин махаа битүү чанагчиндаа хийнэ. Үүндээ дундаж хэмжээтэй хэрчсэн төмс, лууван, мөөг, сонгино зэргээ цуг хийж, нэг халбага оливын тосонд зөөлөн гал дээр бага зэрэг хуурна. Улаан лоолийн соусаа ч мөн нэмж,  минут хэртэй хуурч, дээр нь гурил, улаан дарс зэргээ хийж өтгөрүүлэх аж. Харин дараа нь тунгалаг шөлөө хийн,  давс, перец зэргээ нэмэн минут буцалгаарай. Одоо харин шөлөө битүү чанагчиндаа хийж, зөөлөн гал дээр 3 цаг байлгаж болгох юм. Та үүнийг будаа, талх зэрэгтэй хольж идэх боломжтой. 

Үхрийн махан шөл

2 Шпагетти

Орц: 

  • Улаан лоолийн соус- 680 гр
  • Үхрийн мах- 600 гр
  • Хэрсэн сонгино- тал аяга
  • Давс- халбаганы дөрөвний нэг
  • Хатаасан орегано- 1 халбага
  • Хатаасан базилик-  1 халбага
  • Шпагатте гоймон- 450 гр
  • "Cream Cheese"- тал аяга
  • Моцералла бяслаг- 2 аяга

Хийх арга: 

Эхлээд улаан лоолийн соусаа битүү чанагчиндаа хийж, халаана. Харин үүн дээрээ татсан мах болон сонгинио хийж, буцалгах бөгөөд дээрээс нь давс, орегано, базилик зэрэг амтлагчуудаа хийж амтална. Битүү чанагчаа зөөлөн гал дээр тавьж, махаа ойролцоогоор 2-3 цаг чанана. Энэ хооронд шпагетти гоймонгоо чанаж, бэлтгэх бөгөөд махаа болмогц дээрээс нь нэмж хийгээрэй. Харин гоймонгийнхоо дээр крем кийс болон моцералла бяслагаа хийж, 20 минут байлгана. 

Шпагетти

3 Брокклитэй, үхрийн мах

Орц:

  • Үхрийн мах- 1 кг
  • Үхрийн тунгалаг шөл- 400 гр
  • Соё соус- 1 аяга
  • Бор элсэн чихэр- аяганы гуравны хоёр
  • Гүнжидийн тос- 2 халбага
  • Сармис- 4-5 ширхэг
  • Эрэдэнэшишийн цардуул- аяганы дөрөвний нэг
  • Броккли- нэг аяга
  • Цагаан будаа- 2 аяга

Хийх арга:

Махаа 3-4 см өргэнтэй хэрчиж, бэлтгэнэ. Тунгалаг шөл, соё соус, бор сахар, гүнжидийн тос, хэрчсэн сармис, мах зэргээ хамтад нь битүү чанагчинд хийнэ.  Үүнийгээ 1-2 цаг чанаж болгох бөгөөд үүндээ эрдэнэшишийн цардуулаа хийж, өтгөрүүлэх юм. Харин дараа нь брокклигоо хийж 20 минут чанаж болгох бөгөөд үүнийгээ агшаасан будаатайгаа хольж идээрэй. 

 

Брокклитэй, үхрийн мах

4 Тахианы махан хачиртай талх

Орц:

  • Тахианы цээж мах- 500 гр
  • Сармис- 3 хумс
  • Нимбэгний шүүс- аяганы дөрөвний нэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Ус- аяганы дөрөвний нэг
  • Оливын тос- 1 халбага
  • Улаан дарс- 2 халбага
  • Нунтаг орегано- 1 халбага
  • Перец- 1 халбага

"Tzatziki соус" бэлтгэх:

  • Тараг- 1 аяга
  • Сармис- 2 хумс
  • Хэрчсэн ргөст хэмх- тал аяга
  • Яншуй- 2 халбага
  • Давс

Хийх арга: 

Тахианы махаа битүү чанагчиндаа байршуулна. Харин үлдсэн орцнуудаа хольж, махан дээрээ хийх юм. Үүнийгээ халуун гал дээр 1-2 цаг чанах бөгөөд энэ хооронд "Tzatziki соус"-аа бэлтгэх юм. Соусны бүх орцнуудаа нийлүүлж, сайтар хутгаад мөнгөлөг цаасаар бүтээж, хөргөгчинд 1 цаг байлгана. Махаа болмогц нь талханд хавчуулж, улаан лооль, өргөс хэмх зэргийг хамт хийж болно. Харин үүнийгээ  "Tzatziki соус"-андаа дүрж идэснээр илүү гайхалтай амтыг мэдрэх аж. 

Тахианы махан хачиртай талх

5 Байцаатай гахайн мах

Орц: 

  • Гахайн мах- 1 кг
  • Оливын тос- 2 халбага
  • Давс- 1 халбага
  • Ус- тал аяга
  • Сармис- 4 хумс
  • Хэрчсэн байцаа- 6 аяга

Хийх арга:

 Гахайн махаа оливын тос, давс, сармис зэргээр амталж, битүү чанагчандаа хийнэ. Мэдээж үүндээ усаа хийх бөгөөд зөөлөн гал дээр 2 цаг чанах бөгөөд дараа нь байцаагаа нэмж дахин нэг цаг чанах ёстой юм. Ингээд л таны амтат хоол бэлэн болох юм. 

Байцаатай гахайн мах

6 Лазанье

Орц:

  • Өндөг- 1 ширхэг
  • Пармезан бяслаг- аяганы дөрөвний нэг
  • Хэрчсэн бууцай- 1 аяга
  • Давс, перец
  • Улаан лоолийн соус- 4 аяга
  • Ногоон хулуу- 4 ширхэг
  • Моцералла бяслаг- 250 гр
  • Яншуй- 2 халбага

Хийх арга: 

Томхон аяганд өндөг, пармезан бяслаг, бууцай зэргээ хийж, сайтар хольно. Эхлээд битүү чанагчаа шүрчигч тосоор шүршээрэй. Хамгийн доор нь улаан лоолийн соусаа асгаж, жигд хэмжээтэй тараана. Үүн дээрээ ногоон хулуугаа маш нимгэн зүсч, давхарлаж тавиарай. Одоо харин үрсэн моцералла болон хольц болгосон пармезан бяслагаа цацаж, дундаж гал дээр 2-3 цаг чанана. Харин хоолоо болмогц нь яншуй цацаж, амтлах  байна шүү. 

Лазанье

7 Хавирга

Орц: 

  • Хавирга- нэг багц
  • Сонгино- 1 ширхэг
  • Давс- халбагны дөрөвний нэг
  • Хар перец- тал халбага
  • Нунтаг чинжүү- халбагны дөрөвний нэг
  • Барбекүе соус- 1 шил
  • Ус- аяганы дөрөвний нэг

Хийх арга: 

Хавиргаа битүү чанагчандаа хийнэ. Ингэхдээ хавирганууд тань томдож байвал хугалж, жижиглээрэй. Үүндээ хэрчсэн сонгино болон усаа хийгээд давс, перец, чинжүү зэргээр амт оруулдаг байна. Үүнийгээ 2-4 цаг чанах бөгөөд болмогц нь барбекүе соусаа хийн дахиж 10 минут байлгана. Ингээд л таны хоол бэлэн болох аж. 

Хавирга

8 Далайн бүтээгдэхүүн

Орц: 

  • Сам хорхой- 200 гр
  • Наймаалж- 200 гр
  • Амтат төмс- 400 гр
  • Эрдэнэ шиш- 1 ширхэг
  • Нимбэг- 1 ширхэг
  • Цоохор майлз- 1 ширхэг
  • Амтат чинжүү- 1 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Сармис- 2 хумс
  • Нунтаг цагаан гаа- 2 халбага
  • Гоньд- тал халбага
  • Давс- 1 халбага
  • Тунгалаг шөл- 800 гр
  • Кокосын сүү- 400 гр

Хийх арга: 

Сам хорхой, наймаалж зэргээ цэвэрлэж, битүү чанагчиндаа хийнэ. Үүндээ тунгалаг шөл, кокосын сүү, том хэрчсэн сонгино, сармис, цагаан гаа, гоньд, давс зэргээ хийж, сайтар хутгана. Үүндээ том дөрвөлжилж хэрчсэн төмс, булцуут байцаа зэргээ хийх төдийгүй өндөр гал дээр 1 цаг буцалгана. Дараа нь том дөрвөлжилсөн чинжүү, эрдэнэшишээ хийж дахин 1 цаг буцалгаад гаргах юм шүү. 

Далайн бүтээгдэхүүн

9 Алимтай гахайн мах

Орц:

  • Гахайн мах- 600 гр
  • Бүх төрлийн амтлагч- 1 уут
  • Алимны нухаш- тал аяга
  • Гич- аяганы дөрөвний нэг
  • Улаан төмс- 400 гр
  • "Cream Cheese"- 100 гр
  • Бууцай- 1 багц

Хийх арга: 

Гахайн махаа 2-3 см өргөнтэй хэрчиж, амтлагч, алимны нухаш болон гичтэй хольно. Үүнийгээ битүү чанагчандаа хийж, 2 цаг чанана. Ингэхдээ битүү чанагчаа сайтар тосоор шүршиж, түлэгдэхээс сэргийлээрэй. Дараа нь төмс, бууцай зэргээ хийж, 30 минут чанах бөгөөд "Cream Cheese"-ээ ч мөн хийж, хайлуулна. Ингээд таны хоол бэлэн болох бөгөөд үүнийг талх, будаа зэрэгтэй хольж хэрэглэж болно.

Алимтай гахайн мах

10 Лава бялуу

Орц: 

  • Шоколадтай бялууны бэлэн зуурмаг- 1 хайрцаг
  • Өндөг- 3 ширхэг
  • Сүү- нэг аяга
  • Ургамлын тос- тал аяга
  • Шоколад- 1 бүтэн
  • Сүү- 2 аяга

Хийх арга:

Ургамлын тос, өндөг, сүү, бэлэн зуурмагаа хольж, сайтар хутгана. Битүү чанагчаа тосолж, зуурмагаа хийх бөгөөд дээрээс нь үрлэн шоколадаа хийж, цаг орчим зөөлөн гал дээр байлгана. Үүний үр дүнд таны амтат лава бялуу бэлэн болох юм шүү.  

Лава бялуу

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()