Орон орны амтат пиццанууд

2015-07-16, 00:00
7,403
Дэлхийн өнцөг булан бүрээр аялах хамгийн таатай зүйлийн нэг нь мэдээж тухайн орны нэрийн хуудас болсон өвөрмөц хоолыг амтлах билээ. Улс орон бүр пицца хийх өөр өөрийн өвөрмөц онцлогтой бөгөөд заримдаа энэ нь таны идэж дассан гахайн махан, хиамтай, улаан лоольтой пиццанаас өөр ч байж мэднэ. Ингээд та бүхэндээ улс орнуудын хамгийн өвөрмөц пиццануудыг танилцуулж байна.
Орон орны амтат пиццанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Италийн Неаполь хотын "Associazione Verace Pizza Napoletana" хэмээх компаны пиццаны суурь нь 2мм бөгөөд хийхдээ 60-90 секунд чулуун зууханд болгох ёстой байдаг гэнэ. Гол нэрийн пицца нь зөөлхөн төдийгүй улаан лооль, моцарелла, базилик болон сармистай юм байна.



2. Бразилд пиццаны үндсэн орц нь гахайн мах, бяслаг, эрдэнэ шиш, ногоон вандуй, дал модны үр багтдаг.



3. АНУ-ын Коннектикут мужийн Нью-Хейвенд пиццаг маш халуун зууханд хийдэг бөгөөд энэ нь гурилыг нь илүү шаржигнасан болоход нөлөөлдөг байна. Уг пиццанд бяслаг болон далайн гаралтай бүтээгдэхүүн хийдгээрээ онцлог ажээ.



4. «Тарт фламбе» — энэ бол Францын Эльзасс үндэсний пиццаны хэлбэр бөгөөд нимгэн суурьтай, цөцгийтэй байдаг. Мөн сонгино болон гахайн өөх нэмдэг бөгөөд хийхдээ модон зууханд хийдэг байна.



5. Финландад пиццаг утсан бугын мах, улаан лооль, бяслаг, улаан сонгиноор хийдэг бөгөөд Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони уг пиццаг “Берлускони” хэмээн нэрлэх болсон ажээ. Ингээд 2008 онд АНУ-д болсон пиццаны тэмцээний ялагчаар энэхүү пицца тодорчээ.



6. Солонгост “Пулькоги” пицца бий. Энэ нь шарсан гахайн мах, улаан лоолийн сүмс, бяслаг, мөөг, амтат чинжүү болон кимчи гэх мэт Солонгос хэв маягийг шингээсэн орцтой юм байна.



7. АНУ-ын Чикаго тусгай дугуй саванд хийсэн бяслаг болон улаан лоолийн сүмстэй пиццагаараа алдартай.



8. Энэтхэгийн пиццанд цагаан гаа, хонины мах, энэтхэг бяслаг ордог байна. 



9. Нью-Йорк маягийн пицца нь хөвсгөр гурилтай хэдий ч дундаа шаржигнасан байдаг ажээ. Гурилаа гараар нь элдэж, чулуун дээр болгодог учраас амт чанарын хувьд дэлхийд алдартай болсон юм байна.



10. Францад өндгийг шууд пиццан дээр шарж, эсвэл тусд нь шарж, пиццан дээр тавьдаг.



11. Швед улсад олон төрлийн пицца байдаг бөгөөд үүнд гадил, гахайн мах, карритай пицца багтана.



12. Шотланд пиццанд хонины элэг эсвэл зүрхээр хийсэн хачир багтдаг бөгөөд дараа нь сонгино, овъёос, гахайн өөх болон амтлагчтай хамт хутгадаг байна. Үүний дараа шөл нэмж хийдэг ажээ.



13. Австралид пиццаг олон төрлийн махаар хийдэг бөгөөд үүнд имжийн мах, матрын мах зэрэг багтана. 



14. «Майо дзага» — Японд хийгддэг пиццаны нэг төрөл бөгөөд улаан лоолийн сүмс, сонгино, эрдэнэ шиш, төмс, паприка, майонез ордог ажээ.



15. Детройт маягийн пицца нь зузаан гурилтай бөгөөд сайн гэгч нь халаасан, тостой хайруулын тавган дээр хоёр удаа шардаг байна. Найрлаганд нь ихэвчлэн пепперони, олив, маринара сүмс багтдаг ажээ.



16. «Тунфиш» буюу май загастай пицца нь Германд нэлээд алдартай. Ихэнхидээ найрлаганд май загас, улаан лоолийн сүмс, перец, сонгино, бяслаг болон орегано багтдаг байна.



17. “Фугазза”-нь чихэрлэг сонгинотой Аргентины алдарт пицца юм. Үүнээс гадна давхар гурилтай моцарелла болон чихэрлэг сонгинотой пицца ч бий.



18. Хавайн пицца хан боргоцой болон гахайн махтайгаараа бусад орны пиццанаас ялгардаг. Анх 1962 онд Канадын Онтариод хийсэн бөгөөд перец, мөөг, гахайн мах зэрэг олон төрлийн амттай байх нь бий.



19. Пакистанд “Тикка” хэмээх тахианы махыг халуун ногоогоор амталсан пицца байдаг. Гэхдээ хамгийн алдартай нь зайдсаар хийсэн пицца юм.



20. Шотландын хотуудад нэлээд алдартай уг пиццаг хөлдөөснийхөө дараа шард иддэг байна.



21. Шведийн кимбаб-пиццаны найрлаганд мах, йогуртан сүмс, төрөл бүрийн даршилсан ногоо багтдаг.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()