1
Пол Маккартни (Paul McCartney)
Английн алдарт хөгжмийн зохиолч "Beatles" хамтлагийн хөгжимчин эр, нэгэн үе хууль зөрчин, торны цаана сууж байсан билээ. 1980 онд тэрээр Токиогийн олон улсын нисэх буудалд, хууль бусаар хар тамхи оруулахыг завдсан бөгөөд үүнээс нь улбаалж түүнийг 9 хоногийн турш шоронд саатуулсан гэдэг. Пол Маккартни шоронд 7 жилийг өнгөрүүлж болох байсан ч ердөө 9 хоног суугаад гарсан нь тун ч азтай хэрэг болсон юм.
2
Фрэнк Синатра (Frank Sinatra)
Түүний гайхалтай хоолой, авьяас чадварыг юугаар ч үнэлэхийн аргагүй. Олноо хүндлэгдэн бишрэгдэж ирсэн тэрээр 1938 онд насанд хүрээгүй охиныг уруу татсан хэргээр шоронд хоригдож байсан удаатай. Гэхдээ тэрээр ердөө 5 цагийг шоронд өнгөрөөсөн бөгөөд шүүх хуралд тус бүсгүйг насанд хүрсэн болохыг нь тодорхойлж ,улмаар залуу шоронгоос суллагдсан ажээ.
3
Шайа ЛаБаф (Shia LaBeouf)
Нэрт жүжигчин эр өдгөө хэдийн нэр алдрын оргилд гарсан боловч өнгөрсөн үеээ дурсах тун ч дургүй гэнэ. Учир нь тэрээр 9 настай байхдаа анх хулгай хийж, шоронд 6 цагийг өнгөрүүлж байсан төдийгүй үүнээс хойш дахин 4 удаа шоронд орж байсан юм. 11 настайдаа дээрэм хийж, 20 насандаа хөрштэйгээ муудалцаж, 25 насандаа Нью Йорк хот дахь "Cabaret" танхимыг сүйтгэсэн гэх хэргээр тус тус хоригдож явжээ. Гэхдээ эдгээр нь хэдэн цаг, хоногоос хэтэрч байгаагүй гэдэг.
4
Парис Хилтон (lParis Hilton)
"Хилтон" зочид буудлын өв залгамжлагч, загвар өмсөгч түүнийг үдэшлэгийн хатан хаан, дэггүй нэгэн хэмээн нэрийдэх нь ч бий. Тэрээр 2007 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэмээн 45 хоног шоронд хоригдсон бөгөөд үүнээс их зүйлсийг ухаарсан хэмээж байсан билээ. Суллагдсаныхаа дараа бүхнийг шинээр эхэлнэ хэмээж байсан ч, 2010 онд хар тамхи хэрэглэсэн гэх хэргээр мөн л хэдэн өдрийг шоронд өнгөрүүлсөн байна.
5
Мэттью МакКонахи (Matthew McConaughey)
Америкийн алдарт жүжигчин эр нь олон сайхан дүрээрээ бидний сэтгэлд дурсагдаж явдаг. Харин тэрээр мөн л шоронд хэдэн цагийг өнгөрүүлж байжээ. Учир нь түүнийг амгалан тайван байдал алдагдуулж байна хэмээн хөрш нь ихэд бухимдангуй цагдаад дуудлага өгсөн гэдэг. Үүний улмаас түүнийг 8 цаг саатуулж, амьдралд нь нэгэн хар толбыг үлдээгээд амжсан билээ.
6
Хлоё Кардашьян (Khloe Kardashian)
"Keeping Up With Kardashian" реалити шоуны од, нэвтрүүлэгч Хлоё хөнгөмсөг явдал, хөлчүү явдлаараа зартай. Тэрээр 2007 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 3 жилийн хорих ял сонссон байна. Гэвч түүний согтууруулах ундааны хэмжээ харьцангуй бага байсан тул ялыг нь хөнгөвчилж 30 хоногийн турш хорих шийдвэрийг гаргасан байна. Гэтэл шоронгийн ачаалал их, багтахгүй гэх үндэслэлээр түүнийг ердөө 3 цаг хорьж саатуулсны эцэст сулласан байдаг юм шүү.
7
Вайнона Райдер (Winona Ryder)
Үзэсгэлэн төгс, өнгө ялдам жүжигчин бүсгүй болчимгүй үйлдэл хийсний улмаас олноос нэлээдгүй шүүмжлэл хүртэж, од гэх нэрнээсээ ч хагацах дөхсөн юм. Тэрээр 2001 онд Беверли Хиллз дэхь "Saks Fifth Avenue" дэлгүүрээс хулгай хийж, баригдсан байна. Гэхдээ бүсгүй шоронд хоригдоогүй бөгөөд 10,000 долларын торгууль хүлээж, 480 цаг албадан хөдөлмөр эрхэлсэн гэдэг.
8
Линдсей Лохан (Lindsay Lohan)
Олон хөгжилтэй, хөөрхөн дүрүүдээрээ бидэнтэй учран золгож явсан бүсгүй хар тамхи, согтууруулах ундаанд донтож, өөрийн карьерээ үгүй хийж орхисон билээ. Түүний 15 удаа цагдаад баригдаж зохих шийтгэлээ хүлээж явсан нь үүнийг гэрчилнэ. Хар тамхи хэрэглэсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, бусдад хохирол учруулсан гэхчлэн олон хууль бус үйлдэл гаргаж явсан удаатай.
9
Билл Мюррей (Bill Murray)
Нэрт жүжигчин эр, 1970 онд 20 настай байхдаа тун ч сахилгагүй нэгэн байжээ. Тэрээр хар тамхи нууцаар тээвэрлэж, хил нэвтрэх гэж байгаад Чикагогын олон улсын нисэх буудал дээр саатуулагджээ. Тэрээр 20,000 долларын үнэ бүхий хар тамхи тээвэрлэж явсан нь тогтоогдсон бөгөөд шоронд орох ялаас мултарч, тэнсэнтэй үлджээ. Энэ бүх явдлын дараа Билл сургуулиа орхиж, жүжигчин болохоор зориг шулуудсан гэдэг.
10
Николь Ричи (Nicole Richie)
Парис Хилтонтой тун ч дотно нөхөрлөж явсан тэрээр буруу замаар будаа тээх болсон аж. Байнгын үдэшлэг, шоу цэнгүүн нь нэг л өдөр түүнийг харанхуй нүх рүү түлхсэн байна. Тэрээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдаж, 3 шөнийг шоронд өнгөрүүлжээ. Мэдээж энэ нь эмэгтэй хүний хувьд хар дарсан зүүд мэт зүйл бөгөөд үүнээс тэрээр маш олон зүйлийг ойлгож авсан нь лавтай.
11
Мишель Родригес (Michelle Rodriguez)
Гайхалтай үзэсгэлэнтэй, авьяас чадвар нь ундарсан жүжигчин бүгүй Хавай аралд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдсан удаатай. Үүний улмаас 24 цагийн шоронд өнгөрөөх хэрэг гарсан бөгөөд үнэн учраа тайлбарлаж цагдаагаас гуйсны эцэст жолооны эрхээ хасуулан, 240 цаг албадан хөдөлмөр эрхлэх нөхцөлтэйгөөр суллагдсан аж. Харин сүүлд тэрээр "The Fast and The Furious" кинонд тоглохдоо хэрхэн машиныг зөв дүрэм, зааврын дагуу барих ёстойг сурсан гэнэ шүү.
12
Вуди Харрельсон (Woody Harrelson)
Оскарын наадамд хоёр ч удаа нэр дэвшиж явсан чадварлаг жүжигчин эр нь тун ч хөгжилтэй нэгэн. Харин 1996 онд түүнд тийм ч хөгжилтэй явдал тохиолдсонгүй. Цагдаа нар түүнийг хар тамхи тарьж, ургуулж байгааг олж илрүүлэн нэг жилийн хорих ялыг ноогдуулсан байна. Харин арга зальтай Вуди хэдхэн цагийг шоронд өнгөрөөгөөд л гэм буруугүй хэмээж, суллагдсан байдаг аж.
13
Наташа Лойнне (Natasha Lyonne)
"American Pie" киноны Жессикагийн дүрээр алдаршсан жүжигчин Наташа нь залуу халуун насандаа мөн л дүрсгүй нэгэн байжээ. Бусдаас ангид байхыг хүсэгч тэрээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаа нарт баригдсан юм. Үүний улмаас нэг шөнийг шоронд өнгөрөөх хэрэг гарсан бөгөөд суллагдаад удаагүй атлаа дахин хар тамхины хэрэгт холбогдож байсан билээ.
14
Миша Бартон ( Mischa Barton)
Одууд гэхээрээ л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох ёстой юм болов уу? Жүжигчин Миша ч бас согтуугаар, тэр битгий хэл хар тамхи хэрэглэн мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригджээ. Тэрээр 7 цагийг шоронд өнгөрүүлсний эцэст 10,000 доллараар торгуулж суллагдсан байна. Үүнээсээ сургамжлан дахин ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй байдаг юм шүү.
15
Бруно Марс (Bruno Mars)
Гайхалтай төгс хоолойтой дуучин эр нь өдгөө хүн бүрийн танил, сонсох дуртай дуучин нь болсон билээ. Гэвч тэрээр 2010 онд хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаар шалгагдаж, нэлээдгүй хэдэн өдрийг шоронд өнгөрөөх болсон байна. Шүүх хурал болоход түүнийг 2,000 доллараар торгож, тэнэсэнтэй сулласан байна.
Ким Кардашьян (Kim Kardashian)
Сонирхуулахад саяхан олон нийтэд цацагдсан дуучин Канье Вест (Kanye West)-ийн "Famous" хэмээх дуунд "Би одоо ч Тэйлортой унтдаг юм шиг санагдаж байна. Би тэр өлөгчинг чинь алдартай болгосон юм" хэмээсэн байсан аж. Канье үүнийг тайлбарлахдаа "Би түүнээс нэрийг нь ашиглах зөвшөөрөл авсан" хэмээсэн боловч Тэйлор энэ нь худал, огтоос тийм зүйл байхгүй хэмээсэн юм. Харин энэ бүхний зүгээр харж суухыг хүсээгүй Ким нөхрөө өмгөөлж, Тэйлорын Канье ярьсан утасны яриаг өөрийн твиттер хуудаснаа байршуулж олон нийтэд дэлгэсэн билээ. Харин Тэйлор үүнийг хүний хувийн мэдээлэл, амьдралыг хууль бусаар дэлгэсэн хэмээж шүүхэд өгөөд байгаа юм. Өдгөө энэ нь шалгагдах шатанд явж байгаа бөгөөд хэрэг буруугаар эргэвэл Ким жилийн хорих ял авч мэдэхээр байгаа аж.