1
Бүхний эхлэл
2009 онд болж өнгөрсөн "MTV" хөгжмийн наадмын үеэр дуучин Тэйлор Свивт "You Belong With Me" дуугаараа "Шилдэг клип" шагналыг хүртсэн юм. Харин энэ нь реппер Канье Вест (Kanye West)-д таалагдаагүй бололтой. Тэрээр тайзан дээр гарч ирэн, Тэйлорын микрофоныг булааж, "Баяр хүргэе Тэйлор. Харин одоо би дуусгачихъя. Беойнси бол шилдэг. Тэр л үүнийг хүртэх эрхтэй" хэмээн нэлээдгүй бухимдаж, олны нүдийг орой дээр нь гаргаж, Тэйлорыг тун ч эвгүй байдалд оруулж орхисон билээ. Мэдээж ийм байдалд орсон хүн инээгээд зогсох нь юу л бол. Яг энэ үеэс тэдний хоорондын тэмцэл эхэлсэн гэж үздэг юм.
2
Тэйлор, Кэнье зориулж дуу бичив
Эр хүний жудаггүй аашилж, онцгүй зан гаргасан Каньед, Тэйлор гомдож байсан нь тодорхой. Харин Канье өөрийн буруугаа ухаарч, олон нийтийн сүлжээгээр уучлал гуйж байсан билээ. Энэ нь Тэйлорын сэтгэлийн шархыг бага ч атугай намдааж түүнд зориулан "Innocent" дуу гаргасан юм. Тус дуундаа чамд буруу байхгүй, би чамайг уучилсан хэмээн дуулсан аж.
3
Гайхалтай бэлэг
Каньегийн гэмшсэн сэтгэл ийн дууссангүй. Тэрээр Тэйлорт гайхалтай үзэсгэлэнтэй цэцгийн баглаа илгээж, гэнэтийн бэлэг барьсан байна. Үүнээс эхэлж тэдний харилцаа сайжирсан бөгөөд найзууд хэмээн үгэнд дүйж очсон аж.
4
Найзууд
Тэд урьдын хүндхэн өдрүүдээ ор тас мартан, эгэл жирийн найзууд болж чадсан юм. Хүмүүст ч сайхан сэтгэгдэл төрүүлж, энгийн харилцаандаа эргэн ирж, бие биедээ халуун баяр хүргэж байгааг нь харахад таатай байв.
5
"Famous"
Ашгүй тэдний харилцаа сайжирвуу гэтэл Канье "Famous" гэх дууг гаргасан бөгөөд үүндээ "Бид одоо ч Тэйлортой унтдаг юм шиг санагдаж байна. Би тэр өлөгчинг чинь алдартай болгосон юм" хэмээсэн байсан аж. Канье үүнийг тайлбарлахдаа "Би түүнээс нэрийг нь ашиглах зөвшөөрөл авсан" хэмээсэн боловч Тэйлор энэ нь худал, огтоос тийм зүйл байхгүй хэмээсэн юм. Ингээд тэдний харилцаа дахин муудаж эхэлсэн байна.
6
Шуугиан тарьсан клип
Ганц түүний нэрийг ч ашиглаагүй юм. Канье түүний нүцгэн биеийг хүртэл клипэндээ хавсаргаж, тэр бүү хэл өөрийнхөө хажууд хэвтүүлсэн байна шүү. Энэ нь мэдээж фотошоп боловч хүмүүст тун ч эвгүй сэтгэгдэл төрүүлж байв. Харин Тэйлорд ямар санагдсан нь тодорхой.
7
Кимийн дургүйцэл
"Famous" дууны клипэнд Тэйлорын нэр болон зургыг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн Тэйлор бухимдаж буйгаа илэрхийлээд байсан тул Канье Вестийн гэргий Ким Кардашьян (Kim Kardashian) дуугүй өнгөрч чадсангүй. Тэрээр нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо "Тэйлор худал хэлж байгаа. Тэр зөвшөөрсөн, бичиг нь ч надад байгаа" хэмээн нэлээд бухимдангуй хэлж байсан юм. Мөн тэрээр удалгүй өөрийн твиттер хуудаснаа Канье болон Тэйлор нарын утсаар ярьж байгаа бичлэгийг нь хүртэл байршуулсан аж.
8
Тэйлорын хариулт
Энэ бүхний эцэст Тэйлор өөрийн инстаграм хуудаснаа "Канье надтай ярьж, намайг өөрийн дуундаа өлөгчин гэж дуудъя гэж ярьсан гэнэ. Гэхдээ хэзээ ч ийм зүйл болоогүй. Би яаж ч бодсон дэлхий нийтийн өмнө өөрийгөө тэгж өлөгчингөөр нь дуудуулна гэж үү? Үнэндээ тэр надад зориулж дуу хийж байгаа, намайг дуундаа оруулна гэж хэлсэн. Гэхдээ тэр хэзээ ч намайг доромжлоно гэдгээ хэлээгүй. Би түүнд үнэхээр гомдож байна" хэмээжээ.
9
Олны анхаарлыг татав
Энэхүү сэдэв, үнэн худал нь үл мэдэгдэх явдал нь хүмүүсийн анхаарлыг маш ихээр татаад байгаа юм. Тэдний эцэс төгсгөлгүй маргаан нь зарим нэгэнд залхмаар байгаа боловч зарим нь хэн ялж дуусах бол хэмээн чих тавин хүлээж суугаа билээ.
10
Кети Перри (Katy Perry)
Энэ нь олон нийт болон одуудыг ч хамарсан гэдэг нь тодорхой болж, олны танил эрхмүүд ч өөр өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж байв. Үүнд нь нэрт дуучин Кети Перри ч мөн багтсан бөгөөд өөрийн твиттер хуудаснаа нэлээд даажигнасан байдалтай тэдний харилцааг дурдаад "хаха инээдтэй юм" хэмээжээ.
11
Камилла Белль (Camilla Belle)
Үүгээр үл барам жүжигчин Камилла Белль (Camilla Belle) тэдний харилцааны талаар "Зүгээр л сууж хүлээцгээе. Цаг хугацаа бүгдийг харуулна. Гэхдээ чамайг тэд шийтгэх болно. Чи хичнээн үгүй гэж гүрийлээ ч бурхан харж байгаа" хэмээн Тэйлорт хандан ширүүхэн үгс хэлжээ. Учир нь тэд дуучин Жое Жонастай хайрын гурвалжин үүсгэж, харилцаа тааруу хүмүүс юм. Камилла, Тэйлораас найз залуу болох Жое Жонасыг булааж, үүнд нь бухимдсан Тэйлор дуу хүртэл гаргаж явсан билээ.