Цагаан хувцасны өнгийг хэрхэн сэргээх вэ?

Цагаан хувцсыг өмсөхөд хэдий сайхан ч өнгийг нь хадгалж, цагаан хэвээр нь хадгална гэдэг тун бэрх байдаг. Мөнгөө үрэн байж, үнэтэй угаалгын нунтаг, цайруулагч зэргийг авахын оронд, ахуйн хэрэглээний зүйлсийг ашиглан, цагаан хувцасны өнгийг сэргээж болдог байна. Ингээд та бүхэндээ цагаан хувцасны өнгө сэргээх, толбыг арилгах өндөр үр дүнтэй хялбар аргуудыг танилцуулъя. 

Цагаан хувцасны өнгийг хэрхэн сэргээх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Толбо арилгах

Та 2 литр усыг томхон саванд хийж буцалгаарай. Үүндээ 3 ширхэг нимбэгний шүүс, 1 халбага давс, аяганы дөрөвний нэг хэмжээтэй угаалгын нунтаг хийнэ. Харин дараа нь буцалж буй усандаа цагаан өнгийн хувцсаа хийж, 40 минут байлгаарай. Товлосон цаг болмогц хувцсаа гаргаж, цэвэр усанд зайлж хатаана. 

Толбо арилгах

2 Шарласан толбыг цайруулах

Халбага хүнсний содыг толботой хэсэг асгаж, дээрээс нь хэрчсэн тал нимбэгээр сайтар үрж орхино. Үүнийгээ 15 минут байлгасны дараа бүлээн усанд хийж угаах юм. 

Шарласан толбыг цайруулах

3 Цайруулах

2 зүсэм нимбэгэн дээр 1 литр буцалсан ус хийгээрэй. Үүндээ хувцсаа хийж, 40 минут байлгахад  хангалттай. Цагаан хувцсаа уснаас гаргаж аваад угаалгын машинд угааж цэвэрлэнэ. 

Цайруулах

4 Өнгийг сэргээнэ

Аяганы дөрөвний нэг хэмжээтэй угаалгын нунтагыг аяганы дөрөвний нэг устөрөгчийн хэт исэл болон 2 литр бүлээн устай хольж бэлтгэнэ. Мэдээж үүндээ хувцсаа хийж, 30 минут байлгах бөгөөд дараа нь цэвэр усаар зайлж аваарай. 

Өнгийг сэргээнэ

5 Хүчтэй цайруулагч

Ингэхдээ та аяганы дөрөвний нэг ус төрөгчийн хэт исэл, 4 дусал аммиакыг 1 литр усанд хийнэ. Үүндээ хувцсаа 10 минут байлгахад л гайхалтай өнгө орох бөгөөд мэдээж дараа нь цэвэр усаар сайтар зайлаарай. Энэ нь бусад цайруулах аргуудыг бодвол тун хүчтэй тул хэрэглэхдээ бээлий өмсөх ёстой аж. 

Хүчтэй цайруулагч

6 Зөөлрүүлж, цайруулна

Та өнгө алдсан цагаан хувцсаа 1 литр, тал аяга цагаан цуутай усанд хийж, 40 минут байлгах ёстой. Энэ нь таны хувцсыг цайруулж, өнгийг нь сэргээгээд зогсохгүй зөөлрүүлдэг байна. 

Зөөлрүүлж, цайруулна

7 Хөвөн даавуун эдлэл

Хөвөн даавуун эдлэл болох өнгөө алдсан ор хөнжлийн даавуу зэргээ нэг хувин гашилсан сүүнд хийж, 1-2 цаг байлгаарай. Дараа нь зориулалтын дагуу угаах бөгөөд та даавуугаа хичнээн сайхан өнгө орж, зөөлөн болсныг анзаарах болно. 

Хөвөн даавуун эдлэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()