Ямар бүсгүйчүүд, эрчүүдийг соронзон мэт татдаг вэ?

Эр хүн болгон адилгүй, дотоод мөн чанар, дур хүсэл, эмэгтэйчүүдийг харах нүд гээд л бүгд өөр хоорондоо ялгаатай. Гэхдээ ихэнх эрчүүд дараах шинж чанарыг агуулсан бүсгүйд соронзон мэт татагдаж байдаг аж. Ингээд эр хүн бүрийг өөртөө дурлуулах бүсгүйчүүдийн төрөлтэй танилцъя. 

Ямар бүсгүйчүүд, эрчүүдийг соронзон мэт татдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эгдүүтэй

Эрчүүд өөрсдийгөө өрх гэрийн ноён нуруу болох нэгэн гэж боддог тул ихэвчлэн өөрөөсөө дүү, жаахан бүсгүйчүүдтэй болзох дуртай. Тэдэнд зааж зааварлаж, ах шиг байна гэдэг эрчүүдэд тун ч сайхан. Тиймдээ өөрөөс дүү, эгдүүтэй бүсгүйчүүдийг сонирхдог төдийгүй хүүхэд мэт аашилж, хөөрхөн ааштай байхад дуртай гэнэ. 

Эгдүүтэй

2 Уянгалаг хоолой

Эмэгтэй хүнийг уянгалаг, зөөлөн хоолой гайхалтай чимж, үзэсгэлэн гоо болгодог. Тэдний зөвхөн хоолойд дурлах эрчүүд ч гэж байдаг. Хэлж байгаа үг бүр нь сэтгэл зүрх рүү нэвчиж, мансууруулах шидтэй аж. Түүгээр ч зогсохгүй өөрт эрхлэх, тунихдаа гаргах чимээ, шөнийн ажилдаа идэвхитэй бүсгүйчүүдэд дуртай байна.

Уянгалаг хоолой

3 Халамжтай

Эрчүүд яг л хүүхэд шиг. Тэд үргэлж халамжлуулж, хайрлуулахыг хүсдэг. Тиймдээ ч ажилд сайн, халамжтай бүсгүйчүүдэд нугасгүй гэж жигтэйхэн. Эрчүүдийг ходоодоор нь татдаг хэмээх үг нь оргүй хоосон биш бөгөөд амттай хоол хийдэг, ааш сайтай бүсгүй эрэлт ихтэй байдаг юм. 

Халамжтай

4 Хошин шогийн мэдрэмжтэй

Мэдээж хамтдаа насыг барах нэгэн тань хайнга болоод дуу муутай бол хэцүүхэн биш гэж үү? Харин эсрэгээрээ үргэлж л элдэв зүйлс ярин, инээж хөхөрч явах бүсгүйчүүд эрчүүдийг өөртөө татаж, холдож чадахааргүй болгон, хажуудаа нааж орхидог юм. Мөн таны хобби сонирхлыг дэмжиж, хамтдаа хөгжилддөг бол бүр сайхан гээч.

Хошин шогийн мэдрэмжтэй

5 Нүүрээ буддаггүй

Нүүрэндээ элдэв зүйлс түрхэн үзэсгэлэнт төрхийг олдог бүсгүйчүүдээс илүүтэй байгалиараа, будаг барагтай л бол хэрэглэдэггүй бүсгүйчүүдэд эрчүүд татагддаг. Нүүрээ будвал хүчирхэг боловч нүүрээ будаагүй байхдаа өхөөрдөм харагддаг бүсгүйчүүд хамгийн сайхан нь аж. Гэхдээ хаана ч явсан биеэ зөв авч явдаг, нүүрээ будахдаа хэмжээ хязгаарыг нь тааруулаад эвтэйхэн будчихдаг бол та энэ төрөлд багтах юм.

Нүүрээ буддаггүй

6 Мэдрэмжтэй

Нөхцөл байдлыг дор нь мэдэрч, хэрхэн хандах, асуудлыг яаж шийдвэрлэх тал дээр өндөр мэдрэмжтэй бүсгүйчүүд энэхүү шинж чанараараа хэнийг ч өөртөө дурлуулж чадна. Яг л бодлыг нь уншвуу гэлтэй хүссэн зүйлсийг нь хуруу даран хийж, хамгийн тухтай байдлыг үүсгэж чаддаг байна. 

Мэдрэмжтэй

7 Нялуун

Харах бүрдээ нялууран үнсэж, эрхлэх бүсгүй хайр татам байдаг юм. Магадгүй зарим нэг хүнд төвөгтэй залхмаар санагдаж болох ч ихэнх эрчүүд ийн төрлийн бүсгүйчүүдэд соронзон мэт татагдана гээч. Өглөө ажилдаа явахад нь үнсэлтээр үдэж, орой ажлаасаа ирэхэд нь тэврэлтээр угтдаг тэд бол супер бүсгүйчүүд.

Нялуун

8 Эерэг хандлагатай

Бүхий л зүйлсийг эерэгээр харж сэтгэн, хэцүү зүйл тохиолдсон ч бууж өгөлгүй инээсээр зүтгэх төдийгүй бусдаас санаа зовж, биеэ барьна гэж огт байхгүй бүсгүйчүүд эрчүүдийн зүрхийг эзэмддэг. Юу ч хамаагүй идэж, их зан, худлаа төрх гаргалгүй, инээж хөхөрч явах нь тун ч үзэсгэлэнтэй бөгөөд дур булаам харагдуулдаг байна.

Эерэг хандлагатай

9 Элдэв маяггүй

Бусад охид шиг айлгүйтэн, маяглаж, дэгжин, ихэмсэг харагдах гэж хэт их хичээх хэрэггүй шүү охид минь. Учир нь эрчүүдэд бусдын дууриамал хувилбар биш ганцхан жинхэнэ чи л онцгой, өвөрмөц санагддаг. Элдэв хэв маягт баригдаагүй, өөрийн бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж, өө сэвээ ч ил гаргадаг бүсгүйчүүд тун ч дур булаам бөгөөд энэ нь эрчүүдийн хамгийн дуртай шинж чанар юм. 

Элдэв маяггүй

10 Өөртөө итгэлтэй

Харах төдийд л эрч хүч мэдрэгдэж, хүрэхээс халшрам бүсгүйчүүд эрчүүдийг солиуруулах шахдаг. Хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгс бүхэн нь ухаан гайхуулж, балмагдуулж орхидог байна. Мөн тэд маш халуухан харагддаг төдийгүй хамгийн гол нь тун ч бардам хүмүүс байдаг билээ. 

Өөртөө итгэлтэй

11 Машин барьж явахад нь хүзүүн дээр нь үнсэх

Энэ нь эрчүүдэд бол хамгийн гайхалтай мэдрэмж. Хайртай бүсгүйгээ хажуудаа суулгаад, хамтдаа машинд явахад үг дуугүй хүзүүн дээр нь үнсэж, үнэлж баршгүй хайр, энхрийлэлийг мэдрүүлдэг байна. Тус төрлийн бүсгүйчүүдийг мэдрэмж сайтай, эрх хэмээн нэрийдэж болно. Гэхдээ ямар ч зүйлийн тун нь хэтэрвэл хэрэггүй болдог гэдгийг санаж яваарай бүсгүйчүүдээ. 

Машин барьж явахад нь хүзүүн дээр нь үнсэх

12 Хувцаслахад нь туслах

Эрчүүдийн ээжийг орлодог хүмүүс бол эхнэр. Тэд эрчүүдийн хоолыг хийж, хувцсыг угааж, шаардлагатай бол хувцаслахад нь хүртэл тусална. Үүнийг нь л сайн эмэгтэйн шинж гэдэг бөгөөд ийн төрлийн хүний сайн хань болох бүсгүйчүүдэд бүх л эрчүүд унаж тусдаг. 

Хувцаслахад нь туслах

13 Халуухан

Халуухан, дур булаам бүсгүйд дургүй хүн гэж хаана ч байхгүй. Тиймдээ ч тонтгор өгзөг, том хөхтэй бүсгүйчүүд хамгийн эрэлттэй байдаг бөгөөд тэднийг халуухан хэмээн нэрийднэ. Мөн тухайн бүсгүй том хөх, тонтгор өгзөг гуалиг бэлхүүстэй л бол эрчүүдэд таалагдах магадлал 99.9%-тай гэсэн үг. 

Халуухан

14 Жижиг зүйлээс аз жаргалыг мэдэрдэг

Өдгөө ихэнх бүсгүйчүүд эрчүүдийн мөнгө, ирээдүйг харж сонгон, үнэтэй, чамин, том зүйлсээс аз жаргалыг амталдаг болсон цаг. Харин ховрын бараа болсон, хүнийг өнгө мөнгөөр бус, сэтгэл зүрхээр дүгнэдэг бүсгүйчүүд алт эрдэнэ л гэсэн үг. Жижигхэн зүйлсээс аз жаргалыг мэдэрч, зөвхөн хайр байвал сайхан амьдарч болно хэмээн итгэж явдаг бөгөөд энэхүү зан чанарыг нь юутай ч зүйрлэшгүй. 

Жижиг зүйлээс аз жаргалыг мэдэрдэг

15 Нүдрүү ширтдэг

Хэрэв хэн нэгэн бүсгүй залуугийн нүд рүү удаан гэгч нь ширтвэл энэ нь шууд л зүрхэнд нөлөөлж догдлуулж эхэлдэг байна. Тиймээс нүд рүү ширтэж, бодлыг эзэмдэх бүсгүйд дурлахгүй, хайрлахгүй байна гэдэг тун ч  бэрх аж. 

Нүдрүү ширтдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()