16
Жен Селтер (Jen Selter)- 9 сая
Өдгөө 22 настай үзэсгэлэнт бүсгүйг танихгүй хүн ховор болсон гэхэд хилсдэхгүй. Инстаграм хуудаснаа хэдийн 9 сая дагагчтай тэрээр фитнессийн дасгал хөдөлгөөн хийн, бие галбираа үзэмж төгс болгосон билээ. Залууст үлгэр дууриалал болж, эрүүл бие дасгал хөдөлгөөнийг уриалж байдаг бөгөөд тогтгор өгзгөөрөө тун ч алдартай нэгэн юм.
15
Синдпи Прадо (Cindy Prado)- 250 мянга
Ганц үзэсгэлэнт төрх, өөгүй бие хаагаараа ч бус уужуу ухаан, уран цэцэн гэдгээрээ тун алдартай загвар өмсөгч бүсгүй юм. Тэрээр өөрийн инстаграм хуудаснаа 250,000 орчим дагагчтай бөгөөд хийж буй зураг бүр нь далд утга, ухаарал хайрлаж байдаг юм. Өдгөө тэрээр загвар өмсөгчөөр ажиллахаас гадна маркетингийн чиглэлээр суралцдаг аж.
14
Жозефин Скривер (Josephine Skriver)- 2 сая
Түүний ганц зургийг олж харах төдийд инстаграмдаа 2 сая дагагчтайг нь гайхах зүйлгүй болно. Дани гаралтай үзэсгэлэн төгс бүсгүй ямар ч үед гайхалтай харагдаж чаддаг юм. Саяхан Орландо хотод болсон аймшигт халдлагийн дараа тэрээр өөрийн сэтгэгдэлээ бичсэн нь хүн бүрт түүний гоо төрхөөс илүүтэй гоц ухаан, сайхан сэтгэл нь таалагдан, үнэлэгдэх болсон байна.
13
Сахара Рей (Sahara Ray)- 1 сая
Зүгээр ч нэг хөөрхөн, гоё бүсгүй халуухан бүсгүй биш бөгөөд өөрийн гэсэн дотоод ертөнцтэй тун ч өвөрмөц нэгэн. Сая гаруй дагагчтай түүнийг жүжигчин Скарлетт Жоханссон (Scarlett Johansson)-ы залуу, халуун төрхтэй нь адилтгадаг төдийгүй зузаан уруул, гялалзсан нүд, тацаангуй бие нь хэнийг ч уяраах чадалтай.
12
Эмили ДиДонато (Emily DiDonato)- 898 мянга
Хүссэн залуу бүр нь хүрч зүрхлэхгүй, хажуугаар нь өнгөрөх бүсгүй бүр харахгүй зөрж чадахгүй тийм л нэгэн үзэсгэлэн төгс бүсгүй. Өдгөө 25 настай бөгөөд моделиор ажиллаж, алдартай сэтгүүлүүдэд зургаа хэвлүүлж яваа юм. Гэхдээ энэ нь дөнгөж эхлэл удахгүй түүнийг од мэт гялалзана гэдэг олон хүн найдлага тавьж байгаа аж.
11
Суки Ватерхаус (Suki Waterhouse)- 1 сая
Загварын ертөнцөд сүр дуулиантай хүч түрэн орж ирж буй залуухан халуухан төдийгүй чадварлаг бүсгүй юм. Тэрээр загвар өмсөгч Кара Деливигн (Cara Delevingne)-тэй тун дотно найзууд бөгөөд 2014 онд тэрээр "The Divergent" цувралын "Insurgent" кинонд дүр бүтээснээрээ илүүтэй олны танил болсон билээ.
10
Девин Бургмен (Devin Brugman)- 637 мянга
Тэрээр зүгээр ч нэг халуухан бүсгүй биш бөгөөд "AbikiniADay болон Monday Swimwear" зэрэг худалдааны сайтын үүсгэн байгуулагч билээ. Түүний ажил хэрэгч байдал нь бүсгүйг илүүтэй дур булаам харагдуулна. Девин инстаграм хуудаснаа сая сая дагагчтай төдийгүй үүгээрээ өөрийн бараагаа сурталчилж, орлого олдог тун ч овсгоотой, сэргэлэн бүсгүй юм.
9
Ирина Шейк (Irina Shayk)- 6.1 сая
Түүнийг танихгүй хүн гэж ховор бизээ. Нэрт хөлбөмбөгчин Криштиан Роналду (Cristian Ronaldo)-тай болзож байсан гэдгээр нь хүмүүс илүүтэй мэддэг юм. Оросын үзэсгэлэнт загвар өмсөгч бүсгүй өөрийн инстаграм хуудаснаа олон сая дагагчтай бөгөөд түүний царайлаг төрх, халуухан бие нь залуус бүрийн хүслэн болдог нь нууц биш.
8
Файт Пикоззи (Faith Picozzi)- 49.6 мянга
Улаан үст үзэсгэлэнт бүсгүй өдгөө инстаграм хуудаснаа од болон гялалзаж байна. Түүний нүүрээр тархсан сэвх нь илүүтэй төгс харагдуулах бөгөөд авхуулсан зураг бүр нь дотроо гүн утгыг агуулдаг аж. Фейтийн өөрийгөө олон таниулах гол хэрэгсэл инстаграм бөгөөд удахгүй тив дэлхийд нэр алдраа цуурайтуулсан загвар өмсөгч болно гэдэгт нь хүн бүр итгэл дүүрэн байгаа билээ.
7
Рене Сомерфельд (Renee Somerfield)- 1.4 сая
Австрали гаралтай загвар өмсөгч бүсгүй олон мянган залуусын зүрхийг эзэмдэж, зүүдийг нь хулгайлж яваа билээ. Түүний инстаграм хуудаснаа байршуулсан зураг бүр нь хараа булааж, донтуулам бөгөөд Рене өөрийн зураг бүртээ эх дэлхий болон ан амьтдыг хайрлан хамгаалах талаар уриалгыг дэвшүүлж байдаг аж.
6
Рози Рофф (Rosie Roff)- 1.3 сая
26 настай төгс бие галбиртай, тун ч халуухан бүсгүй нь 2012 онд багагүй шуугиан тарьж, хэл амны бай болоод амжсан юм. Тэрээр гэр бүлтэй хөлбөмбөгчинтэй явалдаж улмаар хосуудыг салгасан гэх бөгөөд хүн бүр л түүнийг бузар, булайгаар нь дуудаж байв. Харин өдгөө урьдны явдал ард өнгөрч, түүнийг халуухан, сайхан бүсгүй гэх нүдээр хүн бүхэн бишрэх болсон нь олон зуун мянган дагагчаас нь илт харагдана.
5
Эмили Сеэрс (Emily Sears)- 3 сая
Нүцгэн зургаа олон нийтийн сүлжээгээр цацаж, хэнээс ч эмээхгүй, ичиж зовохгүй гэдгээ зарлаад амжсан юм. Тэрээр загвар өмсөгч бөгөөд хэт хайнга, чөлөөтэй байдал болоод үйлдэл нь бусад охидын зэвүү, дургүйг нь зэрэг хүргэдэг гэнэ шүү. Мэдээж энэ бол тэдний бяцхан атаархал бизээ. Тэрээр 3 сая гаруй дагагчтай бөгөөд тэдний ихэнхийг нь эрчүүд бүрдүүлдэг аж.
4
Инес Хеленэ (Ines Helene)- 1.3 сая
Тэрээр ердөө 23 настай атлаа инстаграм хуудаснаа хэдийн 1,3 сая дагагчтай юм. Бүсгүй өөрийн халуухан зурагнуудын тайлбартаа ихэвчлэн хүний эрх, тэгш байдлын талаар өөрийн үзлээ илэрхийлдэг бөгөөд энэ ч хүмүүст ихэд таалагдаж, онц үнэлгээ авдаг байна. Швед гаралтай, загвар өмсөгч маань тонтгор өгзгөөрөө тун ч алдартай билээ.
3
Мэрилин Хюү (Marilyn Hue)- 312 мянга
Зурагчин, дизайнер бүсгүй нь халуухан, ухаалаг, хөөрхөн гэхчлэн маш олон тодотголыг хүлээсэн нэгэн. Түүний инстаграм хуудас нь маш өвөрмөц бөгөөд өөрийнхөө үзэсгэлэнт зургыг байршуулхаас гадна өрөөлийг дарсан үзэмжит зургуудаараа ч мөн гоёдог юм. Тэрээр инстаграм хуудаснаа 312,000 дагагчтай төдийгүй түүнийг бишэрч, хайрлах хүмүүс мундахгүй.
2
Алиша Нетт (Alysha Nett)- 512 мянга
Өөрийн гэсэн өвөрмөц ертөнцтэй үзэсгэлэнт бүсгүй загвар өмсөгч төдийгүй зурагчин билээ. Түүний биеэн дээрх шивээс нь бусдаас онцлог болгох төдийгүй бие хаа, царай төрхтэй нь гайхалтай зохицно. Тэрээр өөрийн дарсан зурагнуудаа ч мөн инстаграм хуудаснаа байршуулдаг бөгөөд үүгээрээ амжилтанд хүрнэ гэдэгт нь олон мянган хүмүүс итгэж явдаг аж.
1
Деми Роуз Маубей (Demi Rose Mawby)- 2.2 сая
Хүүхэд мэт зөөлөн төрх, царайнд нь хэтэрсэн гэмээр том хөх, өгзөг заяажээ. Өөлөх зүйл ганц ч үгүй төгс бүсгүйг танихгүй хүн гэж ховор бизээ. Инсаграм хуудаснаа 2,2 сая дагагчтайн дээр охид бүрийн мөрөөдөл, залуус бүрийн хүслэн болсон Деми хэд хэд загварын агентлагтай хамтарч ажилладаг юм.