Амжилтгүй яваа хүмүүсийн хийдэг 12 зуршил

Амжилтанд хүрэхэд цовоо сэргэлэн, алсын хараа, хөдөлмөрч, зүтгэлтэй зан чанар хамгаас хэрэгтэй. Харин ямарваа нэгэн бүтээсэн амжилт гэж үгүй, бүхнээс татгалзаж хойш суух нь тухайн хүний өөртөө итгэх итгэл, чадварыг үхүүлж байдаг ажээ. Тэгвэл ямар хүмүүс амжилтанд хүрдэггүй болон тухайн хүмүүсийн дадал болсон зуршлуудыг хүлээн авцгаая.

Амжилтгүй яваа хүмүүсийн хийдэг 12 зуршил
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Их ярьдаг

Амжилтгүй яваа хүмүүс үргэлж өөрт нь юу хэрэгтэй, чухал байгааг ухаарч ойлгодоггүй. Тиймээс ч үргэлж хэрэгцээгүй зүйлд цаг заваа зарцуулж, маш их ярьдаг байна. Хүмүүс түүний ярианаас залхаж, аль болох зайгаа барихыг хичээдэг. Учир нь түүний яриа хүнд тийм ч хүртээмжтэй биш, дэл сул хэрэгцээгүй ярианууд их байдаг ажээ. Хамт олонтойгоо нэгдэх, нөхөрлөхөд багахан саад учирч байдгаас аливаа зүйлээс хоцрох, сайхан боломжыг алдаж байдаг. Хэл ам хэлэх үгээс бодож, цэгнэж байх нь чухал юм. 

Их ярьдаг

2 Хэт их зовнидог

Аливаа зүйлд тодорхой хэмжээгээр эрсдэл, зардал гарч байж түүнээс их ололт амжилтанд хүрдэг. Тиймээс юунд анхаарч, хөрөнгө оруулж байгаадаа итгэлтэй байх хэрэгтэй. Нэг талаар алсын хараа гэсэнтэй дүйх юм. Ийн хийж байгаа зүйлдээ эрс шийдэмгий хандаж чадваас амжилтанд хүрдэг жамтай билээ. Сайн реклам саяыг хаяж, тэрбумыг олдог гэдэгтэй адил хэт зовнин, аливаа эрсдлээс эмээж, хойшоо суудаг хүмүүс амжилтанд хүрэх нь тун ч ховор байна.

Хэт их зовнидог

3 Цаг баримталдаггүй

Хэн ч цаг баримталдаггүй, хариуцлагагүй хүнтэй хамтарч ажиллахгүй шүү дээ. Хэрвээ таны ажил, амьдрал нэг л ахихгүй, дэвшиж дээшилдэггүй бол юун түрүүнд хэр цаг баримталдаг гэдгээ нухацтай бодоорой. Амжилт хэзээ ч таныг хүлээхгүй юм.

Цаг баримталдаггүй

4 Атаархуу

Аливаад хор шартай байх нь тухайн хүнийг хурцалж, амжилт өөд хүргэдэг. Харин хэтэрхий хортой, атаач зан нь юунд ч сайнаар нөлөөлөхгүй. Хамт олноос хөндийрүүлэн, амжилтаас хойш татах болно. Атаа жөтөө ихтэй хүмүүстэй хамтарч ажиллах, харилцахад төвөгтэй байдаг нь нууц биш.

Атаархуу

5 Зохисгүй хувцасладаг

Зөв цэгцтэй хувцаслаж, хүмүүстэй соёлтой боловсон харьцах нь маш сайн чанаруудын нэг юм. Учир нь биеэ авч явах, хувийн соёл нь тухайн хүнийг амжилтанд хүргэхэд маш ихээр нөлөөлж байдаг. Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэдэг шүү дээ. Тиймээс энэ талаар бодолцоод үзэхэд гэмгүй юм. 

Зохисгүй хувцасладаг

6 Хэт үрэлгэн

Мөнгө  хөрс шорооноос ургаж, өсч үрждэггүй. Зөвхөн мөнгөтэй зөв харьцаж, бизнесийн ухаанд суралцан, хөрөнгө оруулалтыг  оновчтой хийснээр таны мөнгө хэдэн арав, зуу, мянга дахин өсч, нэмэгдэж болдог. Тиймээс хэрвээ та үрэлгэн зантай бол одооноос түүнийгээ засаж залруулах нь чухал билээ.

Хэт үрэлгэн

7 Удаан

Удаан хөдөлгөөнтэй, "баавгай" шиг хүнтэй хамтарч ажиллахад үнэхээр бэрх байдаг. Ажил урагшилж өгөхгүй, харилцахад хүндрэлтэй байдаг. Тиймдээ ч хөдөлгөөн түргэн шалмаг, ажилч хичээнгүй хүмүүс илүү сайхан боломжтой учирч, амьдрал ахуйгаа дээшлүүлж байдаг.

Удаан

8 Худалч

Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ гэдэг дээ. Та хаана, хэнд худал хэлэхээ маш сайн бодож байх хэрэгтэй. Зарим үед худал хэлэх нь ашигтай ч, үргэлж цаг үеэ мэдрэхгүй худал зүйлсийг хэлээд байх нь тухайн хүнийг маш ихээр доройтуулдаг. Наанадаж л хүмүүс түүнд итгэхээ байж, итгэл хүлээлгэхээ болих юм. 

Худалч

9 Бодлогогүй үг хэлдэг

Амнаас гарсан үг бүр бидний хувьд хүйтэн зэвсэг, эсвэл халуун дулаан хайр сэтгэл, талархал, итгэлийг илэрхийлж байдаг. Нэгэнт урсгасан хатуу үгсийг буцааж болдоггүй нь гаслантай. Тиймээс хэлж буй үг, үйлдэлдээ нухацтай хандаж сурах нь амжилтын эх үндэс юм. Нэгэнт хэлсэн болчимгүй үгээ буцаах нь усан дээр гал түлэхтэй адил хэцүү ажээ.

Бодлогогүй үг хэлдэг

10 Ховч

Охид бүсгүйчүүдийн хувьд, хааяа нэг хоргүй хов зөөх, хоорондоо ярилцах нь асуудал биш ч, бизнесийн хүрээ, ажил өргөжих тусам хэлсэн хов нь тухайн ажлыг нураах, сүйтгэх аюултай. Тиймээс аль болох хэрэгцээгүй сул үгс, хов живнээс хол байх нь чухал билээ.

Ховч

11 Үргэлж гомдоллож байдаг

Яг л нялх хүүхэд шиг үргэлж гомдоллон, шалтаг, шалтгаан тоочиж байдаг бол амжилтанд хүрэх талаар бодоход эрт байна. Тун түрүүнд биеэ бүрэн дааж, хэт эмзэг турьхан сэтгэлээ барьж сурах хэрэгтэй. Үргэлж ээжийн жаахан хүүхэд мэт аашилдаг хүмүүс амжилтаас холуур өнгөрдөг.

Үргэлж гомдоллож байдаг

12 Хэт баригдмал

Хэр хэмжээгээр задгай сэтгэж, түүнийхээ ажил хэрэг болгон, өөрт ашигтайгаар эргүүлнэ, төдий чинээгээр амжилтын зах хязгаар гэж үгүй. Харин өдөр бүр хийдэг зүйлээ хийж, амьдралдаа зорилгогүй, хүсэл тэмүүлэлгүй амьрах нь тухайн хүнийг чимээгүй, маш удаанаар үхүүлж буйтай адил юм. 

Хэт баригдмал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()