Хамгийн гоё мэдрэмжүүд юу вэ?

Хүн бүр өөр өөр зүйлсээс гайхалтай сайхан мэдрэмжүүдийг авч, сэтгэл ханамжийг эдэлдэг. Хүн хүний зан араншин өөр өөр тул баярлах, аз жаргал, сэтгэл амгалан байдлыг мэдрэх нь ч харилцан адилгүй. Гэхдээ ихэнхи хүмүүс дараах жижигхэн зүйлсээс маш их тайвшрал, сэтгэл ханамжийг эдэлдэг байна. 

Хамгийн гоё мэдрэмжүүд юу вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үсээ угаалгах

Үсчинд орж, үсээ угаалгаж, толгойдоо массаж хийлгэх нь зүйрлэшгүй сайхан мэдрэмжийг төрүүлнэ. Нүдээ аниад, толгойгоо угаалгаснаар тайван амгалан байдалд шилжин, "Битгий угааж дуусаасай" гэж хүртэл бодогдоно гээч.

Үсээ угаалгах

2 Гэнэт сэрээд, амралтын өдөр гэдгийг санах

Өглөө бүрийг сэрүүлэгний чарлах дуунаар эхлүүлэх тун ч онцгүй зүйл шүү. Харин амралтын өдрийн өглөө сэрүүлгээ сонсож сэрээд, ажилгүй шүү дээ гэдгээ санаад буцаад унтах шиг жаргал гэж хаана ч байхгүй.

Гэнэт сэрээд, амралтын өдөр гэдгийг санах

3 Түүхий будаанд гараа дүрэх

Ийн түүхий будаанд гараа дүрэх нь хамаг л стресс, ядаргааг тайлдаггүй гэж үү? Гараа будаанд дүрээд бүтэн өдөржин ч суусан чадахаар мэт ихэнх хүмүүст санагддаг бөгөөд энэ нь биднийг туйлын жаргалтай болгодог юм.

Түүхий будаанд гараа дүрэх

4 Цоо шинэ крем

Дөнгөж худалдаж авсан цоо шинэ кремийг хамгийн түрүүнд халбагаар ховхлон авах гайхалтай мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Санаа дагаад ч тэрүү амт нь хүртэл илүүтэй гоё санагддаг шүү.

Цоо шинэ крем

5 Бөмбөлөгтэй уут хагалах

Нэгэнт хагалаад эхэлсэн бол болино гэдэг тун ч бэрх. Энэ нь бүр биднийг донтуулж байдаг бөгөөд хамаг биеийн алжаалыг тайлж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. 

Бөмбөлөгтэй уут хагалах

6 Мессеж ирэх

Ялангуяа фэйсбүүк хуудсанд олон мессеж ирсэн байх нь мөн ч сайхан санагдана. Магадгүй таны харж явдаг "тэр нэгэн" хүн бичсэн байж магадгүй хэмээн нэлээдгүй догдлох нь ч бий. 

Мессеж ирэх

7 Өдөржин алхаад ядарсан хөлөө амраах

Өдөржин гадуур явсны эцэст сая нэг гэртээ орж ирэн, хамаг биеэ сул тавьж, хэвтэх нь хамгаас жаргалтай. Ийм байдалтай 10 минут болоход л хангалттай бөгөөд биед хэрэгтэй эрч хүчийг нөхөж өгдөг ажээ. 

Өдөржин алхаад ядарсан хөлөө амраах

8 Угаасан хувцсаар өөрийгөө хучих

Шинэхэн угаалгын нунтаг үнэртсэн чийгтэй хувцсаар биеэ бүхэлд нь хучаад хэвтэх тун ч сайхан. Биеийг тайвшруулж, сайхан мэдрэмж төрүүлнэ. 

Угаасан хувцсаар өөрийгөө хучих

9 Ядарсан үедээ орон дээр хэвтэх

Үнэхээр их ядарсан үедээ 5 минут нуруугаа тэнийлгэж, хэвтэх ч мөн сайхан шүү. Өмнө нь мэдэрч байгаагүй жаргалыг амталж, өдөрт хуримтлуулсан стрессээсээ ангижирна. 

Ядарсан үедээ орон дээр хэвтэх

10 "Like & comment"

Фэйсбүүктээ дөнгөж шинэ зураг хиймэгц, маш олон хүн зэрэг зэрэг "like" дарж, сэтгэгдэл үлдээх тун ч сайхан санагдана. Нүүрэнд инээмсэглэл тодорч, өөрийгөө яг л дэлхийн хэмжээний од шиг санана гээч. 

"Like & comment"

11 Шинэ цагаан оймс өмсөх

Шинэ цав цагаан оймсоор гоёх нь сайхан, цэвэр цэмцгэр мэдрэмжийг төрүүлдэг. 

Шинэ цагаан оймс өмсөх

12 Хамрын битүү арилах

Ханиад хүрч, хамар битүүрэх бол хүсээд байх зүйл биш. Амьсгал авахад бэрх тул хамаг нерв барна гээч. Харин хамар онгойж, амьсгал авах тэр мөч юутай ч зүйрлэшгүй сайхан. 

Хамрын битүү арилах

13 Хэсэг зуур дуг хийх

Өдрийн цагаар ажил дээр нойр хүрч хэцүүдвэл түрхэн зуур 15 минут унтаад авах нь үнэхээр сайхан болгоно. Сэрэхдээ тун ч жаргалтай сэрэх төдийгүй сэргэг нэгэн болж ажлаа эрч хүч дүүрэн үргэлжлүүлэх боломжийг олгоно. 

Хэсэг зуур дуг хийх

14 Дуртай хамтлаг тань тайзан дээр гарч ирэх

Маш ихээр шүтэн биширдэг дуучин, хамтлаг тань тайзан дээр гарч ирэн дуулах мөчийг гайхалтай гэхээс өөр юу гэх вэ? Ялангуяа үнэхээр их хүлээлт үүсгэсэн бол үүнийг супер гэж нэрлэхгүй байхын аргагүй. 

Дуртай хамтлаг тань тайзан дээр гарч ирэх

15 Цангаж байгаад ус уух

Яг л элсэн цөлд ангаж явж байгаад ус олохтой адил мэдрэмж. Маш их цангасан үедээ балга ус уухад л хамаг бие тавирч, эрхгүй нүд анилдана.

Цангаж байгаад ус уух

16 Хүйтэн өдөр халуун шүршүүрт орох

Гаднаас даарч орж ирээд халуун шүршүүрт орох ч мөн сайхан зүйл шүү. Биеийн алжаалыг тайлж, хамаг өвчин, стресс устай хамт урсан одож, хорвоогийн хамгийн жаргалтай нэгэн болгож өөрчилнө. 

Хүйтэн өдөр халуун шүршүүрт орох

17 Угаасан ор хөнжлийн даавуун дээр унтах

Дөнгөж угаасан ор хөнжлийн даавуун дээр унтахад яг л диваажинд байгаа мэт сэтгэгдэл төрнө. Сайхан үнэр нь эрхгүй нүүрэнд инээмсэглэл тодруулж, салж босохын аргагүй болгодог билээ. 

Угаасан ор хөнжлийн даавуун дээр унтах

18 Дэмждэг баг тань хожих

Ялангуяа дэмждэг баг тань хамгийн чухал тоглолтонд олон жил хүлээсэн ялалтыг авчрахад юутай ч зүйрлэшгүй сайхан мэдрэмж төрнө. Үүнийг үгээр илэрхийлэх боломжгүй бөгөөд зүгээр л орилж, чарлаад л баймаар санагддаг шүү. 

Дэмждэг баг тань хожих

19 Шүршүүрт орсны дараа чихээ ухах

Шүршүүрт орсны дараа чихээ ухаж, цэвэрлэх нь хамаг бохирдлоо авчихаж байгаа мэт санагддаг. Ухах тусам цааш нь ухаад л баймаар санагдах төдийгүй хамаг биеийн шар үсийг босгодог юм. 

Шүршүүрт орсны дараа чихээ ухах

20 Давсаг хагарах гэж байхад бие засах

Магадгүй хамгийн гоё мэдрэмж ч байж болох юм. Бие засаж чадахгүй тэвчиж явсаар яг давсаг хагарахын даваан дээр ариун цэврийн өрөө орж, бие засах нь хачин сайхан мэдрэмж төрүүлдэг.

Давсаг хагарах гэж байхад бие засах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()