Хайртаасаа хэзээ ч асууж болохгүй 10 асуулт

Дурлалт хосуудын хувьд бие биенээ дэмжиж, сэтгэл санааг нь ойлгож, нэг хүн шиг байж, хайр сэтгэлдээ үнэнч байх нь юу юунаас илүү чухал юм. Тиймээс өнгөрсөнд болсон зүйлийг сөхөж, алдаа дутагдлыг нь байнга өөлөөд байх нь та хоёрын харилцаанд ан цав үүсгэх нөхцлийг бүрдүүлэхээс цаашгүй билээ. Амьдралд тохиох зовлон, жаргал дунд бишгүй дээ л олон зүйлтэй нүүр тулгарах бөгөөд тэр үед хайртаасаа асууж болохгүй 10 асуултыг танд хүргэж байна. 

Хайртаасаа хэзээ ч асууж болохгүй 10 асуулт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Чи чинь одоо яачихсан юм бэ?"

Мэдээж муудалцахгүй хосууд гэж үгүй. Харин муудалцахдаа хэлж болохгүй үгс гэж байна. Та яаж ч уурлаж, бухимдаж байсан “Чи дандаа ингэдэг, чи ер нь яачихаад байгаа юм” гэж хэлж болохгүй. Учир нь хүнийг өөрчилнө гэдэг бүтэшгүй зүйл тул та түүнийг байгаагаар нь хайрлаж, хүлээж авах хэрэгтэй. Харин түүний хийж байгаа бүхэнд шүүмжлэлтэй хандах нь аажмаар хосуудын харилцааанд сэв суулгаж, сэтгэлийг нь хөргөж мэднэ.

Мөн тус үгийг сонссон хүн өөрийнх нь хийж байгаа үйлдэл таалагдахгүй байгаа юм байна, магадгүй надад хайргүй болчихсон юм болов уу? Гэхчлэн олон зүйлс бодож эхэлдэг юм. Иймд та түүнд хайртай л бол хэлж байгаа үгээ бодож, сэтгэлийг нь шархлуулахгүй байх тал дээр анхаараарай. Магадгүй түүний хийж байгаа үйлдэл танд үнэхээр таалагдахгүй байвал эвээр тайлбарлаж ярилцаж болно шүү дээ. 

"Чи чинь одоо яачихсан юм бэ?"

2 "Чи яагаад миний дуртай зүйлийг хийх дургүй юм бэ?"

Та өөрийн хүсэл, эрмэлзлэлээ хайртай хүндээ тулгах гэсний хэрэггүй. Хүн бүрт өөр өөрийн бодол, сонирхол, хүсэл байдаг тул тэр ч бас таны хүссэн бүхнийг хийнэ гэдэг байж боломгүй гэдгийг сайтар ойлгож авбал зохилтой. Иймд тэднийг өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэх нь харилцааг сүйтгэж, цаашлаад салж ч мэднэ. Хэрэв та түүндээ үнэхээр хайртай л бол зүгээр л үзэл бодлыг нь хүндэтгэж, хайр халамжаар бүү дутаагаарай.

"Чи яагаад миний дуртай зүйлийг хийх дургүй юм бэ?"

3 "Чи яагаад ийм хувиа хичээсэн байдаг юм бэ?"

Түүний хөдөлмөрч, хичээнгүй, ажлаас өөр зүйл мэдэхгүй мэт аашилж байгаа нь эцсийн эцэст яг хэний төлөө, юуны төлөө вэ гэдгийг бодолцож үзэх нь чухал юм. Таныг бусдын дурлалт нэгнээс дутахааргүй сайхан хувцаслаж, идэж ууж, нүүр бардам амьдруулахын тулд эсвэл үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө тэр цаг наргүй зүтгэж, хичээж байж болно шүү дээ. Тийм учраас учрыг нь бүрэн сайн мэдээгүй байж хайртаасаа хэзээ ч битгий энэ асуултыг асууж, сэтгэлийг нь тавгүйтэхэд хүргээрэй.

"Чи яагаад ийм хувиа хичээсэн байдаг юм бэ?"

4 "Чи яагаад илүү сайжирч болохгүй гэж?"

Тэр таныг өөрийн чадахаараа хайрлаж, зориулж чадах бүхнээ танд зориулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээс биш таны найзын найз залуу шиг үнэтэй бэлэг сэлт авч өгч, эсвэл үнэтэй машин унуулах албагүй шүү дээ. Учир нь тэр таны хэн нэгэн болгохыг хүсч буй тэр хүн биш юм. Тиймээс хайртыгаа байгаагаар нь хайрлаж, танд зориулж буй бүхнийг нь үнэлж байх хэрэгтэй юм шүү.

"Чи яагаад илүү сайжирч болохгүй гэж?"

5 "Чи тайвшрахгүй байна уу?"

Хосуудын дунд хэрүүл, маргаан, үл ойлголцол гарах асуудал цөөнгүй л тохиолддог шүү дээ. Энэ бол амьдралд зайлшгүй тохиолдох зүйлсийн нэг юм. Энэ үед хосуудын харилцаанаас түгээмэл ажиглагддаг зүйл бол нэгэндээ буулт хийж өгөхөөс илүүтэйгээр хэн нэгнийгээ түрүүлж буулт хийж өгөхийг хүлээх явдал юм. Тэр тусмаа бүсгүйчүүдийн хувьд эрчүүдийг буулт хийж өгөөсэй гэж дотроо битүүхэн хүсч байдаг нь нууц биш юм. Харин ихэнх тохиолдолд эрчүүд ч гэсэн зөрүүдлэж, тэдний хүслээр болдоггүй нь харамсалтай. Улмаар тэвчээр нь барагдаж, эмэгтэйчүүд дээрх асуултыг асуудаг байна. Уурлаж, бухимдсан, дургүй хүрсэн байдалтай байгаа үед хамгийн тохиромжгүй асуултыг битгий асууж байгаарай.

"Чи тайвшрахгүй байна уу?"

6 "Чи надаас салах талаар бодож байна уу?"

Энэ асуултыг ихэвчлэн өөртөө итгэлгүй, үзэл бодолдоо үнэнч бус, амархан урваж, шарвадаг хүмүүс асуудаг байна. Тэд бүх зүйлд гутранги үзлээр ханддаг бөгөөд аливаа харилцааг болохгүй, бүтэхгүй талаас нь олж хардаг аж. Хайртай хүнийхээ амнаас "Би чамаас салмааргүй байна. Хоёулаа бүгдийг шинээр эхэлье" гэх үгийг хүлээж байдаг хүмүүс олон байх нь бий. Гэтэл өөдөөс нь энэ утгагүй асуултыг асуувал хэнд ч тааламжтай, сайхан санагдахгүй нь лавтай. Ерөнхийдөө бол тантай үхэх хүртлээ хамтдаа байхыг хүсч буй хүн хэзээ ч таниас энэ асуултыг асуухгүй гэдгийг бодолцож үзээрэй.

"Чи надаас салах талаар бодож байна уу?"

7 "Чи надтай хамт амьдарна гэдэгтэй итгэлтэй байна уу?"

Үерхэл, гэр бүл болох хоёр хоорондоо асар том ялгаатай зүйлс бөгөөд үерхэж байх хугацаандаа аз жаргалтай байж, дандаа хайрандаа бялхаж явсан гээд амьдрал дээр гараад яг тийм байна гэсэн үг биш юм. Амьдрал гэдэг уртаас урт үргэлжлэх аялалд гарна гэдэг ямар ч хосуудын хувьд том шалгуур байдаг бөгөөд бие биенээ сайтар таньж мэдэж байж, хамт амьдрах эсэхээ шийдэх нь чухал юм. Тиймээс энэ асуултыг амьдралаа эхлэхийн өмнө асуухад төдийлэн буруудахгүй болов уу. Харин нэгэнт хамт амьдрахаар шийдсэн бол хожим хойно гарах жижиг сажиг асуудал болгон дээр уг асуултыг асуугаад байх нь утгагүй зүйл аж.

"Чи надтай хамт амьдарна гэдэгтэй итгэлтэй байна уу?"

8 "Би чамд итгэж болох уу?"

Хайртаасаа энэ асуултыг асуухаасаа өмнө сайтар бодож, байж асуух эсэхээ шийдэх нь чухал юм. Учир нь энэ асуултын цаана та хоёрын итгэлцэл гэх зүйл хаана байна вэ? гэсэн асуулт давхар яригдаж байгааг анхаарах хэрэгтэй. Ийм асуулт тавьж буй хүнийг хэн ч гэсэн өөрт нь итгэдэггүй юм байна гэж ойлгох нь гарцаагүй бөгөөд та түүний өнөөдрийг хүртэлх хугацаанд танд болон хайр сэтгэлдээ үнэнчээр хандсаар ирсэн сайхан сэтгэл рүү ус цацаж буй мэт сэтгэгдэл төрүүлэх нь дамжиггүй юм.

"Би чамд итгэж болох уу?"

9 "Чи надад үнэнээ хэлдэг үү?"

Хэрвээ чи түүндээ хэнээс ч илүү итгэдэг бол энэ асуултыг асуух нь утгагүй зүйл юм. Хосуудыг хаана ч, хэдийд ч, холбож байдаг зүйл бол бие биедээ итгэх итгэл юм шүү дээ. Гэвч магадгүй тэрээр таныг ингэж асуухад хүргэхүйц үйлдэл олон удаа хийсэн байж болох юм. Тэр нөхцөлд заавал асуулгүйгээр нөхцөл байдлыг нь богино хугацаанд ажиглаад үзэхэд гэмгүй аж. Тэр танд үнэнч, хайртай л бол хэзээ ч худлаа хэлэхгүй байсан гэдгийг ойлгох нь чухал юм шүү.

"Чи надад үнэнээ хэлдэг үү?"

10 "Чиний хийж байгаа зүйл намайг тавгүйтэхэд хүргэдгийг мэдсээр байж яагаад хийдэг юм бэ?"

Хүн болгон төгс биш шүү дээ. Сул тал, дутагдалтай зан чанарууд хүн бүрт л байдаг. Гагцхүү тэдгээр сул тал, дутагдлуудаа засахыг хичээж байна уу, үгүй юу гэдгээр нь тухайн хүнийг дүгнэж болох юм. Магадгүй таны хайртад дургүйг тань хүргэдэг олон учир, дутагдалтай зан чанарууд байж болох юм. Гэвч таныг уурлаж, бухимдуулахгүйн тулд тэр хичээж, чармайж байж болно шүү дээ. Тиймээс түүнээс энэ асуултыг асуух гэж яарсны хэрэггүй юм. Магадгүй хэвшил болсон зан чанараа үгүй хийж, өөрчлөх гэж зүтгэж байсан урам зоригийг нь үгүй хийх ч юм билүү.

"Чиний хийж байгаа зүйл намайг тавгүйтэхэд хүргэдгийг мэдсээр байж яагаад хийдэг юм бэ?"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()