1
Хүүхдийн үхэл, эндэгдэл буурна
ЮНИСЕФ-ийн олон улсын байгууллагын 2013 оны статистик судалгаагаар 1990–2012 оны хооронд 5-с доош насны хүүхдийн нас баралтын тоо хэмжээ эрчимтэй буурч, 1000 хүүхдийн 90 нь нас барж байсан бол одоогийн байдлаар 1000 хүүхдийн 48 нь нас барсан гэх тоо гарчээ. Энэ бол харьцангуй бага үзүүлэлт юм. Тэгвэл энэ байдлаараа 2050 он хүрэхэд, хүүхдийн эндэгдэл эрс багасах юм. Түүнээс гадна ядуурал, өлсгөлөн ихтэй улсуудын хувьд ч ижил байх нь дамжиггүй. Учир нь хүүхдийн эмчилгээ, сувилгаа, ард түмний ахуй амьдрал сайжирч, бүхий л төрлийн өвчнийг эмчлэх боломж нээгдэнэ. Эхээс хүүхдэд дамжих БЗХӨ, ДОХ зэргээс урьдчилан сэргийлэх тарилга, халдварт өвчний эсрэг дархлаажуулалт, арьсны хавдар, өвчин эмгэгээс бүрэн сэргийлэх боломжтой болох юм.
2
Маш олон өвчныг анагаана
Цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр учир нь үл тайлагдах шинэ өвчлөлүүд нэмэгдсээр байна. Гэсэн хэдий ч анагаах ухааны салбар, эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч нар ур чадвартай байж, хариуцлага алдахгүй бол тэдгээр өвчлөлүүдийн эрсдэл, тархах хүрээ нь багасах юм. Өнөөдрийн байдлаар мэдэгдээд байгаа өвчин эмгэгийн тухайд, ирээдүйд бүрэн эмчлэгдэх боломжтой бөгөөд халдварт өвчин болон бусад эмгэгүүдийг анагааж буй эм, вакцинууд 2050 он гэхэд улам сайжрах төлөвтэй байна. Хүн төрөлтхнийг үхлийн айдаст автуулаад байгаа өвчин бол яахын аргагүй дархлал хомсдлын вирус буюу ДОХ билээ. Тэгвэл ирээдүйд түүний халдварыг зогсоож, эмчлэх вакциныг бүтээх гэнэ. Мөн халуун орнуудад түгээмэл тохиолддог хумхаа, халууны халдварт өвчнүүдийг анагаах, урьдчилан сэргийлэх тарилга, эмийг зохиох боломжтой болох нь ээ. Зарим өвчний тухайд эм бэлдмэлээс шалтгаалахгүй, тухайн хүний дархлааны системтэй нягт холбоотой байдаг тул түүнийг тэнцвэржүүлэх, тэтгэх эмчилгээнүүд нэмэгдэх нь лавтай.
3
Системчлэгдсэн тархины ачаар хүн төрөлхтөн мөнх амьдрах боломжтой болно
2015 онд нээлтээ хийсэн даруйдаа хүүхэд залуусыг байлдан дагуулаад байсан, ухаалаг робот "Chappie"-г санаж байгаа биз дээ. Тэрээр хүн төрөлхтнийг мөнх амьдралд хөтлөх шинэ техникийг бүтээсэн байдаг шүү дээ. Нэг үгээр хэлэхэд хүний тархи, оюуны мэдээллийг компьютерт суулгаж, түүнийгээ тусгай бэлдсэн робот биед хийснээр тухайн хүн мөнх амьдрах боломжтой болох гэнэ. Олон улсын өндөр зэрэгтэй доктор, профессор нар үүнийг боломжтой хэмээн үзэж байгаа нь гайхалтай. Тэгэхээр хайртай дотны хүмүүстэйгээ үүрд мөнх хамтдаа байх боломжтой юм. Энэхүү ажил 2045 оноос эхлэн туршилтын журамд шилжих бөгөөд одоо зөвхөн хүлээх л үлдлээ. Энэ нь маш олон хүмүүст амьдрал бэлэглэж, биднийг сайн сайхан руу хөтөлнө гэж найдья.
4
Ядуу орон гэж үгүй болно
2010 онд нэн ядуу тарчиг амьдралд амьдарч байсан хүмүүсийн тоо 1990 онд амьдарч байсныг бодвол 700 сая хүн амаар цөөрчээ. Үүнээс харахад, ирээдүйд ядуу буурай, хүнд хэцүү амьдралтай хүмүүс харьцангуй багасах юм. Гэвч 2050 оныг хүртэл хөгжил дэвшлийн хувьд тогтмол өсөлтийн замаар явбал шүү дээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагуудын мэдээлж байгаагаар, хэрэв ядуу буурайд тооцогдох улс орнууд тогтмол өсвөл, дэлхийн ядуурлын түвшин 2050 он гэхэд 2.5% болон буурч, улмаар цэвэр ядууралтай амьдарч байгаа хүмүүсийн тоо тэрбумаар буурах төлөвтэй байна. Гайхалтай биш гэж үү?
5
Хиймэл оюун ухааны хөгжил дээд цэгтээ хүрнэ
Өндөр хөгжилтэй, томоохон улсын хувьд өнөөдөр хэдийн робот үйлдвэрлэж, түүнийгээ улам бүр сайжруулсаар байна. Томоохон үйлдвэр, хүнд тоног төхөөрөмж угсрах үйлдэл зэргийг хүний оролцоогүй, бүхнийг роботын тусламжтай хийх болсон. Энэ хүний ажлыг дээд зэргээр хөнгөвчилөхөөс гадна, ямарваа осол гэмтлээс айхгүй байж болно. Гэвч кинон дээр гардаг шиг роботын хувьсгал гарвал, бүх зүйл буруугаар эргэх биз ээ. Карнежийн Мелон Их сургуулийн Робот судлалын институцийн Ханс Моравес (Hans Moravec) хэлэхдээ, "2050 гэхэд хүний физиологийн болон оюун ухааны чөлөөтэй үйл хөдлөлтэй роботууд бизнесээ бүхэлд нь өөрсдөө удирдан авч явна" хэмээсэн байна.
6
Агаарын бохирдлыг цэвэрлэх аргыг олно
Дэлхийн амьд байгалийн сангийн мэдээллэж буйгаар "Хэрвээ хүн төрөлхтөн цэвэр эрчим хүчинд хангалттай их хөрөнгө оруулалт хийж, агаарын бохирдлыг 80%-иар бууруулж чадвал, 2050 он гэхэд бидний хүрээлэн буй орчин нөхөн сэргээгдэж, цэвэр эрчим хүчний хүрээлэн бий болох болно" хэмээжээ. Үүнээс үзэхэд, дахин сэргээгдэх эрчим хүчний 95% хувиар 2050 онд, дэлхий дээр байгаа бүх хүнийг шаардлагатай эрчим хүчээр нь хангах боломжтой болох юм. Гэвч энэ бүхэн бидний өнөөгийн байгаль дэлхийгээ сахин хамгаалах, зөв амьдралын хэвшлээс хамаарна. Хогоо хаясаар л, бүдүүлэг авирласаар л байвал 2050 он ч биш цаашид ч энэ маягаар амьдарсаар, сүүлдээ амьсгалах агааргүй болох бизээ.
7
Машинууд илүү ухаалаг, аюулгүй болно
Машин бол бидний өдөр тутмын ажил хэргээ явуулахад тусладаг чухал зүйлсийн нэг билээ. Гэвч анхаарал болгоомжтой, хянамгай жолоо барихгүй бол үхэл тун ойрхон байдаг. Тиймдээ ч зохион бштээгчид машингы илүү ухаалаг, аюул багатай болгохын тулд хөдөлмөрлөсөөр байна. Өнөөдөр автомашинууд ухаалаг жолоодлоготой болж, хөгжил дэвшил рүү нэг алхам урагшилсан. Тэгвэл ирээдүйд өөрөө жолооддог автомашин гаргахаар төлөвлөөд байгаа аж. Зөвхөн жолоодоод ч зогсохгүй, зогсоолд байршуулж, ухрах зэрэг үйлдлүүдийг хийж чадах гэнэ. 2050 он гэхэд байгаль орчинд үлэмж ээлтэй цахилгаан автомашинууд маш өргөн тархана.
8
Хүйсийн тэгш байдал эдийн засагт сайнаар нөлөөлнө
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хөдөлмөрийн түвшин, цалин хангамж ижил болж эхэлснээр эдийн засагт сайн нөлөөг үзүүлэх болно. Өнөөдөр маш олон ээжүүд гэртээ хүүхдээ харж цалин, орлогогүй байх, тэрчлэн ажил хийсэн нь хөдөлмөрийн үнэлгээ маш багатай байдаг. Харин ирээдүйд энэ байдал өөрчлөгдөж, эмэгтэй эрэгтэй хүмүүсийн гэрийн ажлын хариуцлага, цалин хангамж тэгш болсноор хоёул хүүхдүүдээ харж, гэрийн ажлыг хийнэ гэх судалгаа байдаг аж.
9
Бүгд бичиг үсэгтэй болно
Өнөөдрийн байдлаар дэлхийн нийт хүн амын 23.6% нь унишж чаддаггүй бөгөөд энэ нь нийт ДНБ-ий 7%-тай тэнцэхүйц зардлыг гаргадаг аж. 2050 он гэхэд мэргэжилтнүүд үзэхдээ бичиг үсэг тайлагдлын хувь хэмжээ 12% болж бууран, ДНБ-ий ердөө 3.8%-ий зардал гарах болно гэжээ.
10
Дэлхий дахинаа дайн дажин буурна
Судалгаанаас үзэхэд 2009-2050 оны хооронд улсуудын хоорондын дайн дажин, зэвсэглэсэн зөрчил мөргөлдөөн 50%-иар багасна хэмээх судалгаа гарсан байна. Тэгэхээр ирээдүйд амьдрал илүү тайван амгалан, үр хүүхдүүд эндэгдэл багатай, цэвэр цэмцгэр, аюулгүй газар амьдрах боломжтой болох нь ээ.
11
Дэлхийн өнцөг булан бүр интернэттэй холбогдоно
“The World We Made” форумыг үндэслэгч Жонатан Порритт (Jonathan Porro) таамаглахдаа 2050 он гэхэд дэлхийн нийт хүн амын 97.5% буюу 8 тэрбум хүн интернет ашиглаж, онлайн байх болно хэмээжээ. Өнөөдөр дэлхийн тал орчим хувь нь ямар нэгэн байдлаар цахим ертөнцтэй холбоотой байгаа бөгөөд тэдний 1/3 хувь нь өндөр хөгжилтэй орнууд, үлдсэн хувь нь хөгжиж байгаа орнууд байна. Мөн тэдгээрийн тодорхой хэсгийг гар утсаараа орох хүмүүс эзэлж байна.
12
Эд эрхтэнг ургуулж, зохиомлоор бүтээнэ
Өнөө үед эрдэмтэд хүний эд эрхтэнг орлуулах, ургуулах тал дээр анхаарч ажиллаж байна. Гэвч тоймтой болсон зүйл үгүй юм. Гэвч 2050 он гэхэд энэ байдал өөрчлөгдөж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шинэ боломж, амьдрал бий болох юм. Тиймдээ ч тухайн үед донор хэмээх зүйл үгүй болж, өөрийн эд эс эрхтнээс шинэ эрхтэн ургуулах, өөрийн биеийг нөхөн төлжүүлэх зэргийг бүтээж чадах гэнэ.
13
Хүүхдийг хуулбарлах, зохиомлоор хийдэг болно
Хамгийн анхны зохиомлоор бий болгосон хүүхэд 1978 онд АНУ-д мэндэлж байсан. Гэвч өнөөдөр техник технологийн хөгжил дээд цэгтээ хүрч, маш олон бүсгүйчүүд энэ мэт зохиомлоор үр суулгуулан, хүүхдээ төрүүлсээр байна. Ийнхүү зохиомлоор бий болгосон хүүхдийг ихэрлүүлэх, эсийг хуваах бүрэн боломжтой байдаг ажээ. Мөн ирээдүйд хүүхдийн тархи, оюуны хөгжлийг ч нэмэгдүүлэх боломжтой болох гэнэ. Мөн хүүхдийн гажиг, бие физиолоийн өөрчлөлт эмгэгийг хэвлийд байхад нь оношлон тогтоож, түүнийг засах боломжтой болох нь. Ингэснээр маш олон үрс ирээдүйд өөртөө итгэлтэй, илүү эрүүл саруул өсөх боломжтой болох юм. Мөн цаашлаад ижил хүйстэн хосуудын үрийг хиймлээр боловруулан үр тогтоох гэх мэт шинжлэх ухаанд хувьсгал хийсэн нээлтүүд гарах нь ээ.
14
Супер хүүхдүүд мэндэлнэ
Хүүхдийг хэвлийд байхад оюун ухаан нэмэгдүүлэх, элдэв гажиг, бие эрхтний эмгэгийг засах, тэр бүү хэл хүүхдийн хүйс бүрэлдэхээс өмнө, хүйсийг өөрчлөх зэрэг эмчилгээнүүд бий болно гэсэн шүү дээ. Тэгвэл ирээдүйд мэндлэх үрс төрөлхийн сэтгэн бодох чадвар өндөртэй маш ухаалаг, гоц хүүхдүүд мэндлэх гэнэ. Энэ нь тэдний генитиктэй нягт холбоотой юм. Бидний гень жилээс жилд, хүүхдээс хүүхдэд улам сайжирсаар байдаг. Тиймдээ ч ирээдүйн хүүхдүүд аливааг сурахдаа маш хурдан, ой тогтоолт удаантай байх гэнэ. Өнөө үед ч гэсэн тэдгээр хүүхдүүд төрж байгаа билээ.
15
Сансар огторгуйн хэлийг ч орчуулж чадна
Одоогийн бидний ашиглаж байгаа цахим орчуулах программ нь илүү сайжирч, аливааг утга уянгалаг, маш сайн найруулгатай орчуулах тэрчлэн, бүхий л орон, сансар огторгуйн хэлийг ч орчуулдаг болно гэнэ. Энэ нь мэдээж хэтрүүлэгтэй байж болох ч, бидний ирээдүй улам гэрэлтэй, гэгээлэг болвол, үр хүүхэд минь эрүүл аюулгүй орчинд өсөж, торних юм.