1
Жийнсэн өмд, шорт, юбка бүхэнд л ийм кноп байдаг. Бид үүнийг зүгээр л нэг чимэг төдий гэж боддог ч үнэндээ тэс өөр зориулалтаар анх үүсчээ.
2
1871 онд анхны жийнсэн өмдийг Сан Францискогийн ажилчдын хувцас болгон оёсон байдаг.
3
Үйлдвэрийн болон газар шорооны ажил хийдэг эрчүүдэд амархан урагдахааргүй, бат бөх, эдэлгээ сайтай хувцас хэрэгтэй байв. Харин энэ асуудлыг Жэкоб Дэвис (Jacob Davis) жийнсэн материалаар урлаж, шийдсэн юм.
4
Нэгэн өдөр Жэкоб өөрийнхөө өмдний унжиж, суларсан хэсгүүдийг зүүгээр хатган тогтоож байгаад нэг санаа олжээ. Энэ нь суларсан хэсгүүдийг зэс кнопоор тогтоож, чангалах байсан юм.
5
Үүнээс хойш үйлдвэрлэгдэж буй бүх жийнсэн өмднүүд зэс кноптой болж, үүнийхээ ачаар биед яг таарч, эвтэйхэн өмсгөлтэй болсноос гадна жийнсэн өмдний загварын салшгүй нэгэн хэсэг болсон түүхтэй.
6
Жэкоб Дэвис тухайн үедээ өөрийн зохион бүтээсэн жийнсэн өмдөндөө зохиогчийн эрх авах хангалттай мөнгөгүй байсан тул 2 жилийн дараа буюу 1873 онд материал нийлүүлэгч "Levi Strauss" компанитай хамтран, патентжуулсан ажээ.