1
Жүжигчин Вилл Смитийн хүү, өдгөө 17 настай Жэйден Смит (Jaden Smith) бол жүжигчин, фото модель, дуучин гэх мэт насандаа багтамгүй олон цолтой, олон авьяастай нэгэн.
2
Гэвч заримдаа тэр хачин хачин зүйл цахим хуудсаараа бичиж, ээж аавыгаа айлгах, олныг цочирдуулах үйлдэл гаргадаг. Саяхан ч бас нэгэн жиргээ бичсэн нь жинхэнэ шуугиан тариад байна.
3
Тэрээр өөрийн твиттер хуудсан дээрээ "Би 13 настайгаасаа хойш үүнийг хийхийг маш их хүссэн ч бие даан шийдвэрлэхэд миний санхүүгийн асуудал төвөг болж байлаа."
4
"Харин одоо бол бүх зүйл боломжтой. Би бэлэг эрхтнээ тайруулмаар байна" гэжээ.
5
"Энэ нь хүйсээ солиулж байгаа хэрэг гэж ойлгож болохгүй. Бэлэг эрхтэнтэй, эрхтэнгүй би хүн хэвээрээ л үлдэнэ" хэмээн тайлбарласан байх юм.
6
Түүнийг тойрсон шуугиан үүгээр ч зогссонгүй. Тайруулсан бэлэг эрхтнээ алтанд хадгалаад өрөөндөө хадгалах гэнэ. Түүнчлэн нэрнийхээ "N" үсгийг авч, Jade Smith болохоор төлөвлөж байгаа аж.
7
Зарим хүмүүс түүнийг "Өсвөр насаа давж чадахгүй, хар тамхинд донтсон жаал" хэмээн шүүмжилж байхад, зарим нь харин "Хайрцагнаасаа гадуур сэтгэж чаддаг, өвөрмөц хүү" хэмээдэг.
8
Ямартай ч түүний ийнхүү жиргэсэн жиргээ түр хугацаанд харагдахгүй болсон бөгөөд үнэн худлыг цаг хугацаа л харуулах биз ээ.
9
10