Америк залуугийн солиорол

2016-07-07, 10:00
23,461

Сонгууль тойрсон элдэв явдал манайд саяхнаас л намжиж эхэлсэн бол харин Америкт одоо ч хүртэл сонгуулийн шоу хурц хэлбэрээр явагдаж байна. Үүний нэгэн жишээ бол Нью-Йорк хотын "Duffy Square"-т чармай нүцгэлсэн залуугийн явдал юм. 

Америк залуугийн солиорол

1

Жуулчдын ихээр очдог "Duffy Square" дээр нэгэн модель залуу, ямар ч хувцасгүй хачин жигтэй үйлдэл хийж, олны анхаарлыг татаж байсныг цагдаа нар болиулсан байна. 

2

Тэрээр 2016 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Доналд Трамптай уулзана хэмээн дайрч, түүнийг ална хэмээн сүрдүүлээд зогсохгүй, үйлдлийг нь зогсоохоор оролдсон цагдаагийн ажилтныг алгаджээ. Цагдаа нар түүнийг хүч хэрэглэн хувцсыг нь өмсүүлэн, доош буухыг шаардсан боловч залуу эр доор бэлдсэн хөвсгөр матрасс руу үсрэн буусан байна. 

3

Тэр бол 21 настай загвар өмсөгч, фото модель Крит Маклийн (Crete McClean) хэмээх залуу юм. Тайландад төрсөн ч Нью-Йоркт ажиллаж амьдардаг ажээ. Өмнө нь тэрбээр "Harper's Bazaar", "GQ" зэрэг сэтгүүлийн нүүрэн дээр гарч байсан гэнэ. 

4

Цагдаа нар түүнийг газарт буусных нь дараа баривчилж, хар тамхи хэрэглэсэн эсэхийг нь шалгуулахаар цагдаагийн хэсэг рүү аваачжээ. 

5

Ямартай ч сонгуулийн хар, цагаан PR залуусыг хүртэл нөмрөн авч, улс төрийн шоунд оролцуулах болжээ. Гэвч үр дүн нь ямар байхыг үнэн байдал харуулах биз ээ.

6

7

8

9

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()