Банш хэрхэн шарах вэ?

2016-07-06, 14:37
32,203

Бид завтай үедээ бууз, банш хийн хөлдөөгөөд тавьчихдаг. Ажил ихтэй үедээ идэхэд амар шүү дээ. Гэвч чанахаар арай амт султай санагдаад байдаг... Тэгвэл та бүхэнд хэрхэн бага тосонд хялбархан шарах аргыг танилцуулъя. Дашрамд дурьдахад буузыг ч гэсэн ингэж чанаж болно шүү. 

Банш хэрхэн шарах вэ?

1

Хөлдөөсөн баншыг л ингэж чанавал тохиромжтой гэдгийг санаарай. 

2

Банштайгаа хольж идэх соус бэлдэхийн тулд бага зэрэг улаан буурцагны цуу, гүнжидийн тос, хэрчсэн сармис байхад л хангалттай. 

3

Одоо баншаа шарцгаая. Хайруулын тавган дээрх тосоо сайтар халааж баншаа хийнэ. 

4

Нэг талыг нь борлотол шараад нөгөө талыг нь мөн л борлотол байлгана. 

5

Тос үсэрч магадгүй тул тагийг нь тавьж болно. 

6

Шарж байгаа баншныхаа тал хүртэл нь ус хийнэ. Тэгээд таглаад, зөөлөвтөр гал дээр усыг нь ширгэтэл буцалгахад болно. 

7

Усаа ширгэтэл их гал дээр тохируулвал түлэгдэнэ гэдгийг санаарай. 

8

9

Та сайхан хооллоорой. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()