Өндөр харагдуулдаг хувцаслалтууд

Эмэгтэй хүн ерөнхийдөө 160 см-ээс дээш өндөртэй бол дундаж өндөртэйд тооцогддог. Гэвч байгаагаасаа илүү өндөр харагдах, эсвэл өөрийн намхан төрхөө хувцаслалтаараа засахыг хүсвэл танд дараах зөвлөгөөнүүд хэрэг болно. Ялангуяа зуны улиралд эдгээрийг баримтлах хэрэгтэй шүү!

Өндөр харагдуулдаг хувцаслалтууд

1 "V" хэлбэрийн энгэртэй цамц

Энэ нь биеийн пропорцыг тэнцвэржүүлж, таныг илүү туранхай бас өндөр харагдуулна. Эсрэгээрээ битүү энгэртэй, дугуй захтай цамцнууд нь жинг нэмж, таныг овортой, бас намхан харагдуулна гэдгийг санааарай.

"V" хэлбэрийн энгэртэй цамц

2 Өндөр оноотой даашинз

Энэ жилийн трэнд болж буй нэг хөл тэр чигтээ ил гардаг, оноотой урт даашинз, юбка нь таныг өндөр харагдуулах чухал хувцаслалтуудын нэг.

Өндөр оноотой даашинз

3 Трапицан өмд

70, 80-аад оны трапицан өмдний загвар эргэн ирлээ хатагтай нар аа! Тэгэхдээ бүр таныг байгаагаас тань өндөр харагдуулах давуу талтайгаар иржээ. 

Трапицан өмд

4 Өндөр суудалтай өмд

Өндөр суудалтай өмд нь харвин, унжсан гэдсийг далдалж өгдөг учраас та дээгүүр нь бэлхүүс гаргасан богинохон цамц өмсөхөд тохиромжтой. 

Өндөр суудалтай өмд

5 Макси юбка болон богино цамц

Өндөр суудалтай өмднөөс ч илүүтэй таныг өндөр харагдуулах "ашигтай хувцас" гэж үүнийг л хэлнэ дээ...

Макси юбка болон богино цамц

6 Босоо судал

Хувцсан дээрх хээ, судланд цаашдаа ач холбогдол өгч байгаарай. Учир нь хөндлөн судал таныг тарган, цэгцгүй биетэй харагдуулдаг бол, эсрэгээрээ босоо суудалтай өмд цамц нь өндөр, туранхай харагдуулдаг юм. 

Босоо судал

7 Биений өнгөтэй гутал

Биеийн шаргал өнгө, цайвар ягаан, цагаавтар өнгөтэй өсгийтэй гутал, баллерина гутал, кэт, пүүз зэрэг нь таныг байгаагаас тань өндөр харагдуулж чадна. 

Биений өнгөтэй гутал

8 Залгаа хувцас буюу "Jumpsuit"

Та хэр тарган, туранхай тань хамаагүй, "jumрsuit" таныг байгаагаас тань 1 дахин өндөр харагдуулах болно. 

Залгаа хувцас буюу "Jumpsuit"

9 Богино юбка

Гуяар татсан, тод өнгөтэй, эрээн хээтэй богино юбканууд таны хөлийг илүү урт харагдуулдаг. Энэ нь юу гэсэн үг болохыг ойлгож байна уу? Мэдээж таныг өндөр харагдуулна гэсэн үг юм шүү дээ. 

Богино юбка

10 Өмд, гуталны өнгө ижил байх

Өмд, гуталны өнгө ижил байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()