Тайлор Свифтийн болзож байсан залуучууд

Өдгөө 26 настай дуучин Тайлор Свифт (Taylor Swift) анх 2004 онд буюу 15 наснаасаа урлагт хөл тавьж, өнөөг хэр нь амжилттай уран бүтээлээ туурвисаар байгаа билээ. Үзэсгэлэнтэй, сайхан биетэй, алиа марзан зантай түүнд эрчүүд үнэхээр хандтай байдаг. Тиймдээ ч үерхэж, болзож байсан залуус нь 10 хуруунд багтамгүй олон болжээ. Одоо л нэг залуутайгаа тогтвортой үерхэх нь дээ гэтэл цоо шинэ романсын эзэн болчихдог дуучин бүсгүйн болзож байсан залуусыг сонирхоцгооё.

Тайлор Свифтийн болзож байсан залуучууд

1 Жое Жонас (Joe Jonas), 2008/7-2008/10

Түүний өсвөр насандаа үерхсэн анхны хөвгүүдийн нэг бол дуучин Жое Жонас байв. Харж байгаачлан тэдний үерхэл тийм ч удаан үргэлжлээгүй гэдэг. Ердөө 27 секундын утасны ярианы дараа бүсгүй эргэлзэхгүйгээр анхны хөвгүүнээ орхин оджээ. Хосууд ердөө 3 сарын турш үерхсэн ч, тэдний харилцааг маш цэвэр, сайхан үерхэл байсан гэдэг. Анхны дурлалын шархаасаа "Last Kiss", "Forever and Always" зэрэг дуунуудыг бичсэн юм. Ер нь тэр бол эхлүүлсэн, дуусгасан харилцаа бүхнээсээ сэтгэлийн шарх биш харин шинэ дуутай хоцордог нэгэн билээ. 

Жое Жонас (Joe Jonas), 2008/7-2008/10

2 Лукас Тилл (Lucas Till), 2009/3-2009/4

"X‑Men: First Class 2011", "X‑Men: Apocalypse 2016" зэрэг алдартай бүтээлүүдэд тоглосон жүжигчин залуутай ердөө 1 сар үерхээд салсан юм. Тэд эхэндээ зүгээр л найзууд гэдэг байсан ч, удалгүй хосын харилцаатай болжээ. Бид тэднийг дуучин бүсгүйн "You Belong With Me" дууны клипэнд тоглосноор нь илүү сайн таних билээ.

Лукас Тилл (Lucas Till), 2009/3-2009/4

3 Тайлор Лаутнер (Taylor Lautner), 2009/8-2009/12

"Twilight" буюу бүрэнхий киноны хүн чонын дүрээр бид бүхний танил болсон жүжигчин эр, дуучин бүсгүйтэй 3 сарын турш үерхээд салсан байдаг. Тэд хамтдаа "Valentine's Day" кинонд хамтран тоглосон билээ. Тэднийг үнэхээр сайхан хосууд, төгс тохирно хэмээх хүмүүс олон байсан ч, хэд хэдэн удаагийн таагүй харилцааны дараа салсан юм. Дуучин бүсгүй өөрийн "уламжлал дагуу" түүнд зориулан "Back To December" хэмээх дууг бичсэн аж. 

Тайлор Лаутнер (Taylor Lautner), 2009/8-2009/12

4 Жон Майер (John Mayer), 2009/12-2010/2

Дуучин бүсгүй, уран бүтээлийн сайн найзууд  болох Кэти Перри (Ketty Perry)-гийн хуучин амраг, Жонн Майер (John Mayer)-тэй болзож эхэлснээр тэдний дунд ширүүн маргаан өрнөх болсон. Мэдээж сайн найзынхаа хуучин амрагтай үерхэнэ гэдэг тийм ч таатай зүйл биш. Түүнээс хойш Тайлор, Кэтид зориулан "Bad Blood" дуугаа гаргасан гэх яриа бий. Тэдний энэхүү таагүй уур амьсгал, хосуудын харилцаанд муугаар нөлөөлж удалгүй хоёр тийш болсон юм. Ийнхүү салсныхаа дараа Тайлор, хуучин амрагтаа зориулан "Dear John" дуугаа бичсэн аж. 

Жон Майер (John Mayer), 2009/12-2010/2

5 Кори Монтейт (Cory Monteith), 2010/4-2010/5

Тэрээр Канадын дуучин залуутай үерхэж хэсэгтээ шуугиан тарьсан боловч, ердөө сарын дараа л салсан юм. Дуучин бүсгүй энэ талаараа хэлэхдээ, "Анхнаасаа бүтэхгүй харилцаа эхлүүлсэн минь миний буруу. Бүтэхгүй гэдгийг нь мэдсэн ч, итгэл байгаад л байсан юм" хэмээсэн байдаг. Тэдний салалт харьцангуй нам гүм болоод өнгөрсөн аж.

Кори Монтейт (Cory Monteith), 2010/4-2010/5

6 Жейк Жилленхол (Jake Gyllenhaal), 2010/10-2011/1

Тайлорын чин үнэнч дурлалын эзэн нь жүжигчин Жейк Жилленхол байв. Учир нь тэд үргэлж л маш гайхалтай аяллууд хийж, романтик болзоог зохиодог байсан нь гэрэл зургуудаас харагдана. Тэд ганцхан шөнийн болзоондоо зориулж, 160 мянган долларын үнэтэй хөлөг онгоцыг хөлсөлсөн гэх яриа ч бий. Тэрээр найз залуугаасаа салсны дараахан хит дуу болох "We Are Never Ever Getting Back Together", "All Too Well", "Girl At Home" болон "The Moment I Knew" -ийг гаргасан юм. 

Жейк Жилленхол (Jake Gyllenhaal), 2010/10-2011/1

7 Конор Кеннеди (Conor Kennedy), 2012/6-2012/9

Тайлор өөрөөсөө дүү залууд сэтгэл татагдсан нь АНУ-ын улс төрч, Роберт Ф. Кеннеди (Robert F. Kennedy) ач хүү Конор Кеннеди байв. Конор тухайн үед ердөө 18 настай байсан нь, үерхэлдээ хичнээн туршлагагүй байсныг илтгэнэ. Ийнхүү тэдний харилцаа 3 сарын дараа дууссан гэдэг. 

Конор Кеннеди (Conor Kennedy), 2012/6-2012/9

8 Харри Стайлс (Harry Styles), 2012/11-2013/1

Тэднийг болзож эхлэхэд хүн бүхэн, шуугиж байсан билээ. Бүр өөрсдийн шүтэн бишрэгчдийн клубтэй хүртэл болсон гэдэг. Дуучин бүсгүй Харритай өмнөх залуусаасаа илүү удаан үерхжээ. Тэрээр харилцааныхаа талаар хэлэхдээ, "Эхэндээ бүх зүйл сайхан санагдаж, үнэхээр жаргалтай байсан ч, бид зан чанарын хувьд дэндүү өөр хүмүүс байсан. Тиймдээ ч салах шийдвэрийг гаргасан юм" хэмээжээ.

Харри Стайлс (Harry Styles), 2012/11-2013/1

9 Калвин Харрис (Calvin Harris), 2015/3-2016/6

Энэ оны хамгийн ихээр олны анхаарлын төвд байсан уран бүтээлчид бол Тайлор Свифт, Калвин Харрис нар байлаа. Өөрсдийн салбарт хэдийн шилдэг гэдгээ баталсан залуус 2015 оны 3-р сараас болзож эхэлсэн ч өнгөрсөн 6 сард хоёр тийшээ болсон талаар хэвлэлээр шуугих болсон. Магадгүй маш олон хүмүүс тэднийг хамтдаа уран бүтээл хийхийг тэсэн ядан хүлээж байсан болов уу.

Калвин Харрис (Calvin Harris), 2015/3-2016/6

10 Том Хэдллстон (Tom Hiddleston), 2016/6 сараас

Алдартай DJ Калвин Харрисаас харилцаагаа дуусгаад удалгүй дуучин бүсгүй шинэ амрагтай болсон талаар папарациуд саяхан зурагжуулсан билээ. Түүний шинэ амраг бол "Thor" киноны Локи (Loki)-ийн дүрийг бүтээсэн, өдгөө 35 настай Том Хэдллстон юм. Тэд хаа ч явсан цуг харагдах болсон бөгөөд, жинхэнэ заяаны хосууд гэгдэж байгаа аж. Тэдний хамтдаа байгаа сүүлийн үеийн зургуудыг ЭНД дарж үзнэ үү.

Том Хэдллстон (Tom Hiddleston), 2016/6 сараас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()