1
Хар шоколад
Хар шоколадыг өглөө идэхэд зүрхний шигдээсээс хамгаалж, хөгшрөлтийг удаашруулах өндөр ач холбогдолтой байдаг. Харин махан хоолны дараа идэхэд өөхөн давхаргыг нэмэгдүүлж, таргалуулах аюултай.
2
Жүрж
Жүрж, мандариныг хоолны дараа идвэл хоолыг шингээж, ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Харин өлөн элгэн дээр идвэл ходоодны хүчлийн хэмжээг нэмэгдүүлж, шарх үүсгэх аюултай.
3
Самар
Төрөл бүрийн самрыг үдийн цайны үеэр идвэл цусны даралтыг багасгаж, зүрхний цусан хангамжийг сайжруулах эерэг талтай. Харин оройн хоолны үеэр идэх нь жин нэмэх шалтгаан болдгийг санаарай.
4
Будаа
Будааг үдийн цайны үеэр идэх нь нүүрсусны хэмжээг тэнцвэржүүлж, өдрийн туршид таныг эрч хүчтэй байхад тусална. Харин оройн цагаар идэх нь таргалуулах, гэдэс дүүргэх шалтгаан болдог.
5
Улаан лооль
Өглөөний цайндаа улаан лооль тогтмол идэж хэвших нь ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, өөх шатаах үйл явцыг түргэсгэдэг. Харин пектин болон оксалат хэмээн улаан лоолинд агуулагддаг бодисууд нь оройн цагаар идсэн тохиолдолд ходоодны хорт хавдар үүсгэх магадлалтай байдаг.
6
Тараг
Таргийг оройн цагаар идвэл хоолыг шингээж, хорт бодисыг биеэс гадагшлуулдаг. Харин өглөө өлөн элгэн дээр идвэл ходоодны хүчлийг ихэсгэж, 12 нугалаа гэдэсний шархлаа үүсгэдэг.
7
Төмс
Өглөөний цайндаа төмс хэрэглэх нь цусан дахь холестрины хэмжээг бууруулж, эрдэс бодисоор биеийг сэргээдэг. Харин оройн цагаан бусад ногоонуудтай холилдон харьцуулагдаж, жин нэмэх эрсдэлтэй.
8
Алим
Өглөө алим идэх нь сахарын хэмжээг тэнцвэржүүлж, холестрины хэмжээг бууруулдаг. Харин оройн цагаар ходоодны хүчлийг ихэсгэдэг байна.
9
Мах
Үдийн хоолондоо өөх тос багатай мах хэрэглэх нь төмрөөр хангаж, эрч хүчээр сэлбэдэг. Харин оройн цагаар мах идсэн тохиолдолд шингэтлээ 4-6 цаг хангалттай болдог тул ходоодонд маш муугаар нөлөөлдөг.
10
Гадил
Өглөө болон өдрийн цагаар гадил жимс идэх нь дархлааг сайжруулж, арьсны чийгийг нэмэгдүүлэн, өнгөлөг толигор болгодог. Харин оройн цагаар идэх нь ходоодны салстыг нэмэгдүүлж, хоол шингэх явцыг удаашруулдаг байна.