“Yamamay & Carpisa” брэндүүд Монголын загварын ертөнцөд хүч түрэн орж ирлээ

2016-06-28, 11:00
16,884

Италийн Yamamay  &  Carpisa брэндийн ерөнхийлөгч Francesco Pinto манай улсад албан ёсоор нээгдээд удаагүй байгаа салбаруудынхаа хүндэтгэлийн хүлээн авалтанд  Yamamay academy-ийн захирал, эхнэр Cimmino  Barbara болон охидынхоо хамт  ирж оролцлоо.

“Yamamay & Carpisa” брэндүүд Монголын загварын ертөнцөд хүч түрэн орж ирлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Италийн зах зээлийг эзэлсэн, Европийн зах зээлд хүч түрэн орж ирж буй  дотуур хувцасны Yamamay , цүнхний Carpisa брэндүүд өнгөрөгч сард албан ёсны тус бүр 2 салбараа Монголд нээсэн билээ. Харин нээлтийн албан ёсны хүлээн авалт Corporate Convention Centre-т болсон бөгөөд загварын ертөнцийн топууд хүрэлцэн ирээд зогсохгүй нийслэл хотын маань загварлаг залуучууд ч зорин ирсэн байлаа.

Тус хүлээн авалтын үеэр “Монгол модель” агентлагийн моделиуд Yamamay брэндийн шинэ загваруудыг сонирхуулсан бөгөөд Carpisa брэндийн Гоёо кашмертай хамтарсан коллекцийг ирсэн зочдод сонирхууллаа.

Мөн үзэсгэлэнт хийлч Дээгийгийн аялгуу хурсан олны сэтгэлийг эзэмдсэн бол авъяаслаг хөгжимчид Бархүү, Мягмарцэрэн, Чинбат нарын хөгжим Corporate Convention Centre-ийн танхимыг доргиож чадсан юм.

Хамгийн гол нь энэ үдэш Италийн албан ёсны брэнд Yamamay –ийн усны болон дотуур хувцасны загварын үзүүлбэр зочдыг гайхашруулаад зогсохгүй монголын моделуудын чансааг тодорхойллоо.

Хүлээн авалтын үеэр эрхэм ноён Francesco Pinto болон түүний эхнэр Cimmino  Barbara нар “Монгол модель” агентлагийн захирал Болормаад хандан загварөмсөгчдийг нь магтаад бас амжсан юм.

Мөн Cimmino  Barbara “Гоёо” брэндийн хувцас тансаг бөгөөд загварлаг хэмээн хэлсэн юм. Үнэхээр ч манай үндэсний бахархал “Гоёо” брэнд Carpisa цүнхний брэндтэй маш сайн хоршсон төдийгүй Corporate Convention Centre-т хүрэлцэн ирсэн зочдыг нэгэн үдэш өрнө, дорныг холбосон загварын ертөнцөөр аялуулаад амжсан юм.

Дашрамд дурьдахад Дорно дахинд алдартай  Азийн загварын асисацийн ерөнхийлөгч ноён Зианг Фэнг, Хятадын мисс Чэн Линг Линг, “Clobal Beauty” сангийн CEO Мичэлл болон дуучин Ян  /Fashion Asia Association President Mr.Zhang Feng Winner of Miss Tourism Queen China- Miss model Chen Ling Ling Global Beauty Fund Ceo Michelle Global Beauty Fund Management Singer Yan/ нар ирсэн бөгөөд Өрнийн загварын төв болох Италийн загварын томоохон корпорацийн эзэд ирсэн нь дэлхийн загварын ертөнцтэй манай улс аль хэдийнээ хөл нийлүүлэн алхаж явааг харуулах биз ээ.

2010 онд United Colors of Benetton брэндийг нээсэн хатагтай Н.Оюунбат энэ жил шил дарааллуулан Итали брэндүүдийг нээсээр байна. Тэрээр хүлээн авалтын үеэр хэрэглэгчиддээ хандан улам илүү хичээн ажиллаж, үйлчлүүлэгчиддээ улам ойртон шинэ салбаруудаа нээхээ амласан юм.

Өнгөрөгч оны Баянгол дүүргийн шилдэг аж ахуй нэгжээр шалгарсан “Промон трейд” компани нь ийнхүү Баянголын худалдааны гудамжинд Италийн 4 брэндийг нээснээр дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээний төв болоход ойртууллаа.  

 Мөн тус брэндийн 2 дахь салбарууд Улаанбаатар их дэлгүүрт байрлаж байгаа бөгөөд аль хэдийнээ өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болоод амжсан болохыг энэхүү хүлээн авалт харууллаа. Учир нь Benetton, Yamamay, Carpisa брэндийн бүтээгдэхүүн хэрэглэсэн зочид олон байлаа. Мөн WYCON брэндийн мэргэжлийн нүүр будалтын бүтээгдэхүүн моделиудыг улам төгс, үзэсгэлэнтэй харагдуулж байсан юм.

YamamaY fashion showb

Хамгийн нандин брэнд Yamamay: Италийн дотуур хувцасны YamamaY брэндийн албан ёсны нээлтэнд группийн ерөнхийлөгч Franchesco Pinto гэр бүлийн хамт өөрийн биеэр оролцсон бөгөөд энэ үеэр Монгол модел агентлагийнхан 2016 оны шинэ загваруудыг танилцууллаа.

Posted by Yamamay Mongolia on Monday, June 27, 2016

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.