Хамгийн үнэтэй хиймэл хөх хийлгэсэн одууд

Эхээс төрсөн биедээ сэтгэл хангалуун бус тул эрсдэлтэй алхам хийж, биедээ мэс хүргэсэн одууд маш олон бий. Гэхдээ тэдний зарим нь маш их хөрөнгө зарцуулан өөрсдийн гоо сайхнаа олж авсан байх юм. Ингээд та бүхэндээ хамгийн үнэтэй мэс засал хийлгэсэн одуудыг танилцуулъя.

Хамгийн үнэтэй хиймэл хөх хийлгэсэн одууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Викториа Бекхам (Victoria Beckham) - 8,000 доллар

Алдарт “Spice Girls” хамтлагийн экс гишүүн төдийгүй нэрт хөлбөмбөгчин Дэвид Бекхам (David Beckham)-ийн гэргий Викториа Бекхам 2006 онд 8,000 долларын өртөгтэй хөхний ажилбар хийлгэсэн юм. Харин 2013 онд тэрээр хөхөө хэтэрхий том болсон хэмээн үзэж, бага зэрэг жижиг болгон хэвийн хэмжээнд аваачсан гэдэг. Дээрх зураг нь түүний хөхний хувьслыг тод харуулж өгөх юм.

Викториа Бекхам (Victoria Beckham) - 8,000 доллар

9 Холли Мэдисон (Holly Madison) - 8,800 доллар

The Girls Next Door” реалити шоуны од бүсгүй өөрийн үзэсгэлэнт төрх, хөгжилтэй ааш зангаараа олонд танигдаж, онц үнэлгээ авдаг нэгэн. Тэрээр 2001 оноос “Рlayboy” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эзэмшигч Хью Хефнер (Hugh Hefner)-тэй үерхэж байсан бөгөөд тухайн үедээ өөрийн жижиг хэмжээт хөхөндөө хагалгаа хийлгэж, силикон шахуулсан байдаг. Тус хагалгааны төлбөр нь 8,800 доллар байсан төдийгүй энэхүү өөрчлөлтөндөө сэтгэл хангалуун байсан гэдэг. Харин сүүлд тэрээр өөрийн охиноо хөхний хагалгаа хийлгэх гэхэд нь эсэргүүцэж, дэндүү аюултай хэмээж байсан билээ.

Холли Мэдисон (Holly Madison) - 8,800 доллар

8 Тара Рейд (Tara Reid) - 9,500 доллар

Мэдээж бие эрхтнээрээ тоглоно гэдэг хамгаас аюултай. Хүмүүс харин одуудыг хамгийн чадвартай, найдвартай эмнэлэгт очиж үйлчлүүлдэг хэмээдэг. Гэтэл жүжигчин Тара Рейд өөрийн жижгэвтэр хөхөө томруулах хүсэлт гарган нэгэн эмнэлэгт очсон байдаг. Мэдээж хамгийн чанартай бөгөөд үнэтэй гэгддэг эмнэлгийг сонгосон нь тодорхой. Харин харамсалтай нь эмч түүний хөхийг бүсгүйн хүсч байснаас илүү томруулчихсан байсан боловч Тара их юм бодолгүй явж одсон аж. Харин 6 сарын дараа гэхэд түүний хөхөн дээр элдэв зүйл туурч, унжиж эхэлсэн байдаг. Бүсгүй энэ явдлаас хойш дахин ямар нэгэн мэс өөрийн биедээ хүргэсэнгүй, хүргэхийг ч хүсээгүй гэдэг.

Тара Рейд (Tara Reid) - 9,500 доллар

7 Сальма Хаек (Salma Hayek) - 10,000 доллар

Тэрээр Холливуудын ертөнцөд жижиг хөхтэй боловч халуухан бүсгүй гэдгээрээ алдартай байсан цаг саяхан. Тэр  ч мөн үүгээрээ бахархдаг өөртөө итгэлтэй нэгэн байсан боловч том хөхтэй болчихвол улам л алдартай болно хэмээн сэтгэж 10,000 доллараар хөхөө томруулсан юм. Мэдээж бүх зүйлс түүний санаснаар болж өдгөө хүмүүс түүний том сайхан хөхөнд ам сайтай байдаг билээ. 

Сальма Хаек (Salma Hayek) - 10,000 доллар

6 Кармен Электра (Carmen Electra) - 10,000 доллар

Холливуудын хамгийн сайхан хөхтэй одуудын нэг гэгддэг Кармен Электра нь хөхөндөө мэс ажилбар хийлгэж байсан гэдгийг та мэдэх үү? Тэрээр угтаа бол дундаж хэмжээтэй хөхтэй байсан боловч энэ нь хангалтгүй санагдаж, илүү том болгохоор шийдэн 10,000 доллар төлсөн байдаг билээ. Энэ нь ч түүнийг алдрын оргилд гаргаж, “Playboy”-ийн модель болгож дөнгөсөн юм.

Кармен Электра (Carmen Electra) - 10,000 доллар

5 Николь Кидман (Nicole Kidman) - 15,000 доллар

Гайхалтай чадварлаг жүжигчин бүсгүй үзэсгэлэнтэйн дээр тачаангуй нэгэн. Гэвч тэрээр Холливуудад анх 16 насандаа цахиур хагалан орж ирэхдээ жижиг хөхтэй байсан ч задгай даашинз өмсөхөөсөө огтхон ч санаа зовдоггүй байсан юм. Харин тэрээр 2009 онд өөрийн хөхөндөө мэс ажилбар хийлгэж, 15,000 долларын өртөгөөр хараа булаам хөхтэй болсон байдаг.

Николь Кидман (Nicole Kidman) - 15,000 доллар

4 Кэйт Хадсон (Kate Hudson) - 15,000 доллар

Авьяас чадвар нь нэвт ханхалсан гайхалтай жүжигчин бүсгүй өөрийн жижиг хөхөндөө огтхон санаа зовдоггүй байсан юм. Гэтэл тэрээр жил ирэх тусам үүндээ гутарч, 31 насны төрсөн өдөртөө зориулан 15,000 доллараар хиймэл хөхтэй болж, өөртөө бэлэг барьсан байдаг билээ. Энэхүү зоримог шийдвэр нь ч өөрт нь гайхалтай зохисон байгаа биз?

Кэйт Хадсон (Kate Hudson) - 15,000 доллар

3 Дениз Ричардс (Denise Richards) - 25,000 доллар

Одууд өөрсдийн хагалгаанд орсон гэдгээ аль болох нуухыг хичээж, үгүйсгэж байдаг. Гэхдээ Дениз бол тэднээс тэс өөр, харин ч хөхний ажилбарынхаа талаар огтхон ч нууж хаалгүй ярьж, бүсгүйчүүдийг өөртөө сэтгэл хангалуун байлгахын тулд гоо сайхны мэс ажилбарыг уриалдаг. Тиймдээ ч дөнгөж 19 насандаа жижиг хөхөндөө хагалгаа хийлгэж, нэлээдгүй том хэмжээтэй болгосон юм. Гэвч жилийн дараа Дениз өөрийн энэхүү байдалдаа сэтгэл хангалуун бус байсны улмаас буцаад бага зэрэг жижигрүүлсэн юм. Тэрээр нийтдээ өөрийн хөхөндөө 3 удаа хагалгаа хийлгэсэн бөгөөд эдгээр нь нийтдээ 25,000 доллар хүрэх ажээ.

Дениз Ричардс (Denise Richards) - 25,000 доллар

2 Хейди Монтаг (Heidi Montag) - 30,000 доллар

The Hills” реалити шоуны од Хейди Монтаг 2009 онд өөрийн жижиг хөхнөөсөө залхаж, томруулан силикон шахуулсан байдаг билээ. Харин энэ нь мөн л түүний сэтгэлд хүрээгүй тул хэдэн жилийн дараа дахин хагалгаанд орж, өнөөгийн хэмжээнд хүргэсэн байдаг юм. Түүний энэхүү хагалгаанууд нийлээд 30,000 доллар хүрэх бөгөөд бүсгүй одоо ч өөртөө итгэл төгс байдаг гэнэ лээ.

Хейди Монтаг (Heidi Montag) - 30,000 доллар

1 Памела Андерсон (Pamela Anderson) - 35,000 доллар

Канад-Америк гаралтай жүжигчин бүсгүй 1990 оноос эхэлж өөрийн том хиймэл хөхөөрөө дэлхий нийтэд алдартай билээ. 9 жилийн дараа тэр хөхөн дэх силиконоо авхуулж байсан боловч 2004 онд ахиад л илүү том болгосон байдаг билээ. Ийнхүү хөхөөрөө хоёр, гурван ч удаа наадсан тэрбээр ямартай ч том хөхтэйгээ үлдсэн ч энэ хугацаанд нийт 35,000 долларыг зөвхөн хөхөө томруулахад л зарцуулсан байдаг. 

Памела Андерсон (Pamela Anderson) - 35,000 доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()