1
"Яг гарлаа"
Болзоо товлосон юмуу хамтдаа гадуур гарахаар төлөвлөсөн үед үс зүсээ янзалж, нүүрээ будаж, өмсөх хувцсаа сонгосоор 30 минут хүлээлгэх нь энгийн үзэгдэл. Тэгэхдээ бүр цагийн өмнө "За яг гарлаа" гэж хэлнэ гээч!
2
"Би ядраад байна"
Хаа нэг тийшээ явах үед үүнийг хэлж байгаа бол явах хүсэлгүй байгаагаа илэрхийлж байгаа хэрэг. Эсвэл залхуу нь хүрсэн байх магадлалтай.
3
"Энэ цамцыг хямдарсан байхад нь авсан юм аа"
Эмэгтэйчүүдийн хамгийн том сул тал бол дэлгүүр хэсч, үргүй зарлага их гаргах явдал юм. Үүнийгээ найз залуу, нөхөр, эсвэл бүр ээж ааваасаа нуухын тулд жинхэнэ үнийг нь далдалж, хямдралтай байхад нь авлаа хэмээн худал хэлдэг.
4
"Будгаа сэргээчихээд ирье"
Болзооны үеэр тэд ингэж хэлж байгаа бол "Очиж нэг давсгаа суллачихаад ирье" эсвэл "Гэдэс эвгүйрхээд байна" гэсэн үг.
5
"Би харгүй ээ"
Харгүй эмэгтэй хүн байдаг гэж үү???
6
"Утасны цэнэг дуусчихаж ээ"
Найзуудтайгаа нэг үдшийг өнгөрөөнө хэмээн гарсан тэр орой шөнөжингөө утсаа аваагүй, сүүлдээ утас нь бүр холбогдохоо ч больсон тохиолдолд жинхэнээсээ цэнэг нь дууссах байх магадлал ер нь л тун цөөхөн. Учир нь эмэгтэйчүүд хэзээ ч утсаа цэнэглэхээ мартаж, хариуцлагагүй байдал гаргадаггүй юм. Тиймээс энэ нь "Намайг тайван орхи" гэсэнтэй л ижил.
7
"Би өлсөхгүй байна"
Хэрвээ өлсөөд байна гээд хэлчих юм бол залуудаа ховдог гэсэн сэтгэгдэл төрүүлэх вий гэхээс айдаг.
8
"Би уурлаагүй байна"
Эмэгтэйчүүд хамгийн ихээр уурласан үедээ "Би ерөөсөө уурлаагүй байна" гэж хэлдэг сонин хүмүүс шүү.
9
"Юу ч хийгээгүй ээ"
Хайртыгаа байхгүй үед эмэгтэйчүүд сексийн амьдралдаа шинэ зүйл оруулах гэж насанд хүрэгчдийн кино үздэг байх ч магадлалтай. Ямартай ч тэдний энэ үгэнд бүү итгэ. Ямар нэгэн зүйл хийсэн л байж таарна.
10
"Тэр чинь зүгээр л миний найз шүү дээ"
Хэрвээ та "Friends with benefits" киног үзсэн бол эрэгтэй эмэгтэй гэмгүй сайхан найзууд гэж байдаггүйг ойлгох болно. Тиймээс найз гэсэн үгээр халхалж, хэн нэг эрэгтэйг үнэхээр өмгөөлж байвал найз бүсгүйдээ сэрэмжтэй байхыг зөвлөх нь зүйтэй.
11
"Миний биений юм ирчихсэн"
Сексээс зугтаах хамгийн аятайхан шалтаг биш гэж үү?