Орц
- Зайдас - 8 ширхэг
- Сүү - 50 мл
- Өндөг 2 ширхэг
- Ургамлын тос - 20 мл
- Бяслаг - 50 гр
- Ногоон сонгино юмуу гоньд - амталгаагаар
Харин одоо гурилаа хөөлгөхийн тулд:
- Сүү - 200 мл
- Элсэн чихэр - 2 халбага
- Хөөлгөгч - 1 халбага
- Масло - 20 гр
- Давс - 1 халбага
- Гурил - 300 гр
Гурилаа зуурах:
Бүлээн усанд сүү, хөөлгөгч, давс, элсэн чихрээ бүгдийг нь хийгээд зөөлхөндүү зуураад, 15 минут амраана. Хатуу зуурвал хөөхгүй гэдгийг санаарай.
Болсон гурилаа нимгэвтэр элдээд, 8 хэсэгт хуваана.
Нэг хэсэг гуриландаа бүтэн зайдсаа хийгээд гурилаараа битүү орооно.
Ороосныхоо дараа зурагт харуулсан шиг тал хэрчинэ.
Түүнийгээ нэг нэгээр нь зөрүүлж салгаад, ороогоорой.
Тосолж бэлдсэн дуковны хавтан дээрээ бүгдийг нь тавина.
Хиамтай зуушаа шаржигнасан амттай болгохын тулд өндөг сүүний зуурмагаар дээгүүр нь түрхэж өгнө. Дуустал нь түрхээрэй.
Дараа нь бяслагаа үрээд, дээр нь цацаарай.
Ингээд бэлэн болсон зайдсаа 200 градуст 20 минут орчим шарна.
Танд амжилт хүсье.
Сайхан хооллоорой.