1
Сезар Гузман (Cesar Guzman)
Мексикийн цуутай хар тамхины бүлэглэлийн толгойлогч “Эл Чапо” хочит Хоакин Гузман Лоера (Joaquín Archivaldo Guzmán Loera)-гийн хүү Сезар Гузман өдгөө эцгийнхээ үйл хэргийг задгамжлан яваа. Түүнд тэжээмэл бар, гар бууны цуглуулга, бэлэн мөнгө, тансаг автомашинууд гээд бүгд бий. Тиймээс ч өдгөө яг л хаан лугаа дураараа дургиж, өөрийн хүслээр амьдарч байгаа юм.
2
Иван Архивалдо Гузман (Ivan Archivaldo Guzman)
Мөн л Гузманы удмыг үргэлжлүүлэх хөвгүүдийн нэг юм. Тэрээр эцгийнхээ хар тамхины бизнесийг үргэлжүүлэн яваа бөгөөд цагдаагийн газраас онц ноцтой гэмт этгээдүүдийн нэгээр бүртгэгджээ. Түүний хэд хэдэн тансаг машин, орд харш, хөрөнгө чинээ нь их мөнгө олдгийг бэлээхэн илтгэнэ.
3
Есүс Алфредо Гузман (Jesus Alfredo Guzman)
Тиймээ та зөв харсан. Тэр ч гэсэн Гузманы хөвгүүдийн нэг юм. Түүний эхлүүлсэн бизнесийг "гэр бүлийн бизнес" гэлтэй. Учир нь тэр ч гэсэн эцгийнхээ хар тамхины ажлыг үргэлжлүүлэн авч яваа. Ах нарынхаа адил хэдийн хөрөнгө бэлийг цуглуулаад амжсан сүйхээтэй эр юм.
4
Эдгар Гузман (Edgar Guzman)
Гузманы хөвгүүдийн нэг тэрбээр 2008 онд бусдад алуулсан байдаг. Тэр ч мөн адил хар тамхины бизнест татагдан орсон бөгөөд үргэлж маш эрсдэлтэй зүйлсээр нааддаг байсан аж. Амьд ахуйдаа дүү нарынхаа адил тансаг орд харш, машин, эд хөрөнгөнд умбаж байсан ч түүний үхлийг жинхэнэ үйлийн үр хэмээн хүмүүс тайлбарладаг.
5
Бага Хоакин Гузман (Joaquin Guzman)
Гузманы хөвгүүдийн нэг тэрбээр мөн л эцгийнхээ ажлыг өвлөн авсан. Мөн л аавынхаа адил маш эрсдэлтэй, аюултай замаар амьдарч байгаа нэгэн билээ. Нэг ч үдэшлэг, зугаа цэнгэлийг алгасдаггүй бөгөөд тансаг машин, байр, хөөрхөн охид гээд л бүх зүйлс түүнд бий. Маш олон хүмүүс түүний ахынхаа адил бусдад хорлогдохвий хэмээн сэм ярилцдаг.
6
Себастьян Марроквин (Sebastian Marroquin)
Колумбын хар тамхины бүлэглэлийн толгойлогч Пабло Эскобар (Pablo Escobar)-ийн хүү тэрбээр мөн л маш хангалуун сайхан амьдардаг. Эцгийгээ нас барснаас хойш гэр бүлтэйгээ Аргентин улс руу нүүж, өөрийнхөө овгийг өөрчилж, шинэ амьдралаар амьдарч эхэлсэн юм. Эцгийнхээ үхлийг нүдээр үзсэн хүү, хэзээ ч эцэг шигээ амьдрахгүй хэмээн өөртөө ам гарч, амар тайван амьдралыг сонгосон нь энэ биз ээ. Тэрээр өдгөө архитекторын ажил хийн, энгийн амьдардаг ажээ.
7
Мелисса Планкарте (Melissa Plancarte)
Мексикийн хар тамхины толгойлогчдын нэг Энрике Планкарте (Enrique Plancarte)-гийн охин Мелисса эцгийнхээ бизнесийг үргэлжлүүлсэн боловч, хажуугаар нь дуучны карьераар амьдрахыг хүссэн ч авьяасгүй хэмээн гологдсон байдаг. 2015 онд амаржиж, өдгөө нам жим амьдарч байна.
8
Бага Энрике Планкарте (Enrique Plancarte)
Энрике Планкарте (Enrique Plancarte)-гийн бага хүү тэрбээр өдгөө эцгийнхээ бизнесийг залгамжлан яваа юм. Эгч дүүс өдгөө хоёул эцгийнхээ олсон цустай мөнгөөр наадаж яваа гэхэд болно.
9
Серафин Замбада (Serafin Zambada)
Өдгөө дөнгөж 25 настай тэрбээр Мексикийн цуутай хар тамхины толгойлогч Исмаэль Замбада Гарсиа (Ismael Zambada García)-гийн хүү юм. Түүний эцэг Өмнөд Африкийн хар тамхины сүлжээг атгадаг байсан гэдэг. Серафин 2013 онд хууль бусаар хар тамхи наймаалсан хэргээр цагдаа нарын байнгын хараанд орсон юм.
10
Висент Замбада Ниебла (Vicente Zambada Niebla)
Мөн л Исмаэль Замбада Гарсиа (Ismael Zambada García)-гийн хүү тэрбээр 2009 онд хар тамхи нууцаар гаргасан хэргээр баривчлагдсан. Түүний хөрөнгө хэдийн 4 сая долларт хүрсэн гэнэ. Тэдэнд өдгөө зөв зүйтэй амьдрах л хамгаас дутагдаж байна.
11
Алехандрина Жизелл Гузман (Alejandrina Gisselle Guzman)
“Эль Чапо” хочит Хоакин Гузман Лоера (Joaquín Archivaldo Guzmán Loera)-гийн охин тэрбээр, өдгөө мөн л эцгийнхээ бизнесээр амьдарч байгаа юм. Түүнийг хэд хэдэн удаа хуурамч бичиг баримтаар АНУ-руу хил нэвтрэх гэж байхад нь баривчилсан аж.
12
Оводио Гузман (Ovidio Guzman)
Гузманы хөвгүүдийн нэг тэрээр мөн л эцгийн замналаар амьдарч байгаа юм. Тэрээр гэрийнхээ отгон хүү бөгөөд өдгөө хар тамхины бизнест нэр цэвэр байгаа гэхэд болно. Одоогоор ямар нэгэн ял шийтгэл хүртээгүй, зүгээр л өөрийн тансаглалыг үргэлжлүүлж явна.
13
Гризельда Гуадалупе Гузман (Griselda Guadalupe Guzman)
Гузманы охидын нэг тэрбээр өдгөө эцгийнхээ хөрөнгөөр тоглож байгаа эрх гүнж юм. Хүссэн бүхнээ авч, хамаг л тансаг гэх бүхнийг эдэлж, хэрэглэж явна.
14
Франсин Лукас Синклайр (Francine Lucas Sinclair)
Америкийн хар тамхины цуутай толгойлогчдын нэг Фрэнк Лукас (Frank Lucas)-ийн охин Франсин өдгөө эцгийнхээ хөрөнгөд тансаглаж яваа юм. Тэрээр зохиол бичдэг бөгөөд магадгүй эцгийнхээ талаар ном бичихийг үгүйсгэхгүй билээ.
15
Мануэла Эскобар (Manuela Escobar)
Колумбын хар тамхины бүлэглэлийн толгойлогч Пабло Эскобар (Pablo Escobar)-ийн бага охин Мануэла, өдгөө эцгийнхээ бизнесийг үргэлжлүүлэн яваа юм. Тэрээр эцгээ нас барсны дараа гэр бүлийн хамтаар Аргентин явж, нэрээ солин амьдралаа шинээр эхлэхийг зорьсон ч, эргэн өөрийн амьдралдаа эргэн ирсэн аж.