Солонгосын хамгийн халуухан дуучид

Ази охид ялангуяа Өмнөд Солонгосын уран бүтээлчид дэлхий даяар гоо үзэсгэлэн, ялдам төрх, гоолиг биеээрээ алдартай билээ. Тэд авьяас билэг гэхээсээ илүүтэй өнгөлөг толигор арьс, насандаа баймгүй оворгүй үзэсгэлэнт төрхөөрөө аль ч орны хүмүүст гайхагддаг. Тиймээс ч бид та бүхэндээ тус улсын хамгийн халуухан, чадварлаг уран бүтээлчдийг хүргэж байна.

Солонгосын хамгийн халуухан дуучид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ким Хюна (Kim Hyuna)

Тэрээр охидын "4 Minute" хамтлагийн дуучин бөгөөд өдгөө 24 настай юм. Түүний PSY-тай хамтран дуулсан "Gangnam Style" дуу нь Youtube-д хамгийн анхны 1 тэрбум хандалтыг авсан видеогоор шалгарсан байдаг. Одоогоор бие даан уран бүтээл туурвиж байгаа бөгөөд “Bubble Pop”, “Ice Cream,” " Trouble Maker", "Red", "Сhange", зэрэг дуунууд нь алдартай билээ. Түүний зарим клипүүд хэт задгай, секси дүр төрхийг бүрдүүлсэн байдаг тул Өмнөд Солонгосын телевизээр гаргахыг хоригложээ.

Ким Хюна (Kim Hyuna)

2 Им Юуна (Im Yoona)

Өмнөд Солонгосын алдарт "SNSD" охидын хамтлагийн дуучин тэрээр 1990 онд төрсөн бөгөөд олонд танигдсан цагаасаа эхлээд нэрээ солиогүй ховорхон дуучдын нэг юм. Зөвхөн дуулахаас гадна, хэд хэдэн кинонд өөрийн дүр төрхийг мөнхөлсөн байдаг. Түүнийг хамтлагийнхаа хамгийн царайлаг нь хэмээн хүмүүс ярилцдаг байна. Тус хамтлагийн "A boy", "Oh, Run Devil Run" "Genie" зэрэг дуунууд нь алдартай билээ.

Им Юуна (Im Yoona)

3 Си-Эл (CL)

Охидын алдарт 2NE1 хамтлагийн ахлагч тэрээр Солонгос төдийгүй дэлхий дахинаа алдартай эмэгтэй рэппер юм. "Black Eyed Peas" хамтлагийн дуучин Will.i.am-тай хамтран “Gettin’ Dumb” дууг дуулсан нь түүнийг дэлхийн хэмжээний дуучин гэдгийг илтгэнэ. Тэрээр Англи, Япон, Франц хэлтэй, дуулахаас гадна стилист хийх, загвар зохион бүтээх авьяас сонирхолтой ажээ. 2014 оноос эхлэн бие даан уран бүтээл туурвих болсон юм.

Си-Эл (CL)

4 Бэе Су Жи (Bae Sue Ji)

1994 онд төрсөн бөгөөд анх "Mnet’s Superstar K show"-оос урлагийн гараагаа эхэлж байжээ. Улмаар Солонгосын алдарт "JYP Entertainment"-тай хамтран ажиллах гэрээг байгуулж,  хамтлагийн гишүүн болсон байдаг. Түүнээс гадна KBS2 телевизийн цуврал "Dream High", "Jang Ma-ri in Big",  "Architecture 101" уран сайхны кино, MBC  телевизийн цуврал "Gu Family Book"  зэргүүдэд тоглосон.

Бэе Су Жи (Bae Sue Ji)

5 Сандара Парк (Sandara Park)

Алдарт 2NE1 хамтлагийн гишүүн тэрээр өдгөө 32 настай юм. Хамтлагийнхаа гадаад харилцааны тал дээр ажилладаг. 2009 оноос эхлэн бие даан уран бүтээл гарган эхэлсэн бөгөөд хамгийн алдартай нь "Kiss" юм. Мөн 2005 онд "Can This Be Love" кинонд тоглосон байдаг. Хамтлагийнхаа хамгийн царайлаг нь гэгддэг бөгөөд мэс засал хийлгээгүй ховорхон уран бүтээлчдийн нэг юм.

Сандара Парк (Sandara Park)

6 Кристал Сү Жонг (Krystal Soo Jung)

Өдгөө 22 настай Америк гаралтай Солонгос дуучин Сү Жонг анх 2000 онд "S.M. Entertainment"-тай гэрээ хийжээ. Улмаар 2002 оноос телевизийн реклам, клипэнд тоглох болсон байна. Урьд нь "S.M. The Ballad" хамтлагт байх үедээ хэд хэдэн кинонд тоглосон бөгөөд тэдний нэг нь та бидний сайн мэдэх "High Kick 3" инээдмийн цуврал юм. Түүний эгч нь алдарт SNSD хамтлагийн гишүүн Жэссика "Jessica" гэдгийг дуулгахад таатай байна. Аль 5 наснаасаа урлагийн ертөнцөд хөл тавьсан үзэсгэлэнтэй дуучин, жүжигчин билээ.

Кристал Сү Жонг (Krystal Soo Jung)

7 Викториа (Victoria)

Хятад гаралтай, Солонгосын алдарт дуучин, бүжигчин, жүжигчин тэрээр 1984 онд төржээ. Өдгөө "F(x)" хамтлагийн гишүүн юм. Анх 2007 оноос эхлэн "SM Entertainment"-тай гэрээ байгуулан хамтран ажилласан боловч хоёр жилийн дараанаас л олонд танигдаж эхэлжээ. 

Викториа (Victoria)

8 Ким Тае Ёон (Kim Tae yeon)

Алдарт SNSD хамтлагийн гишүүн тэрээр анх 2007 онд урлагийн ертөнцөд хөл тавьжээ. Харин 2015 оноос эхлэн өөрийн бие даасан уран бүтээлийг туурвиж, 2016 оны Солонгосын хамгийн чадварлаг уран бүтээлчдийн эхний 10-т багтсан юм. Зөвхөн дуулахаас гадна, жүжиглэх тал дээр ч авьяастай, адтай Тае Ёон 13 наснаасаа жүжиглэж эхэлсэн байдаг. 

Ким Тае Ёон (Kim Tae yeon)

9 Ким Ю Жин (Kim Yu Jin)

Тэрээр 1988 онд төрсөн бөгөөд өдгөө Өмнөд Солонгосын хамгийн үзэсгэлэнтэй уран бүтээлчдийн нэгээр нэрлэгдээд байгаа юм. Охидын "After School" хамтлагийн гишүүн бөгөөд 2009 оноос хамтлагтаа орсон байдаг. "Queen Seondeok", "You’re Beautiful", "Ojakgyo Brothers", "Golden Rainbow" зэрэг телевизийн олон ангит кинонд тоглосноор нь бид бүхэн мэдэх билээ . 

Ким Ю Жин (Kim Yu Jin)

10 Чой Сулли (Choi Sulli)

1994 онд төрсөн бөгөөд анх 11 наснаасаа эхлэн жүжиглэж эхэлсэн. Түүнээс хойш хэд хэдэн алдартай кинонд гол болон туслах дүрийг бүтээж байна. Алдарт  "f(x)" хамтлагийн гишүүн бөгөөд хамгийн өхөөрдөм, дур булаам уран бүтээлчээр нэрлэгддэг. Түүнээс гадна Солонгос одууд дундаа хамгийн халуухан, сайхан галбиртэй бүсгүйд тооцогддог аж. 

Чой Сулли (Choi Sulli)

11 Боа (Boa)

Өдгөө 29 настай, үзэсгэлэнтэй авьяаслаг дуучин бүсгүй 2000 оноос эхлэн урлагийн ертөнцөд хөл тавьсан билээ. Солонгос төдийгүй Японд ч мөн алдартай тэрээр унаган Англи, Япон, Хятад хэлтэй. Өөрийн дууг Хятад, Япон, Англи хэлээр дуулж, цомгийнх нь нээлт нь дэлхий дахинд сүр дуулиантайгаар болдог билээ. 

Боа (Boa)

12 Мин (Мin)

Алдарт "MissA" хамтлагийн дуучин, бүжигчин тэрээр хамгийн уян хатан, үзэсгэлэнтэй уран бүтээлчээр нэрлэгддэг. Анх 2010 онд алдарт "JYP Entertainment"-тай гэрээ байгуулж, хамтлагийн гишүүн болсон юм. Өдгөө 21 настай үзэсгэлэнтэй, дуучин бүсгүй маш олон реклам, видео клипүүдэд тоглосон ажээ. Түүнээс гадна унаган Англи хэлтэй гэнэ.

Мин (Мin)

13 Ум Жун Ва (Uhm Jung Hwa)

Өдгөө 46 настай үзэсгэлэнтэй дуучин, жүжигчин тэрээр 90-ээд оны үеэр алдар нэрээ цуурайтуулж байв. 2000-оод оны эхээр электроник чиглэлээр уран бүтээл туурвиж, харин сүүлийн жилүүдэд кинонд илүүтэй тоглох болсон нь анзаарагддаг. Түүнийг Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй, үзэсгэлэнтэй уран бүтээлч бүсгүйгээр зүй ёсоор тодруулдаг юм. 

Ум Жун Ва (Uhm Jung Hwa)

14 Хэёон (Hyoyeon)

Алдарт SNSD хамтлагийн гишүүн, 26 настай дуучин бүсгүй анх 11 насандаа "SM Entertainment"-тай хамтарч ажиллах болжээ. Улмаар Латин, хип хоп, жазз бүжгийг суралцаж, 1999 онд тус энтертайнментын сургалтыг амжилттай төгссөн аж. 2007 онд хамтлагийн гишүүнээр элсэж, 2010 онд Солонгосын "Dancing With The Stars" шоунд орсон байна. 2012 оноос эхлэн бие даасан уран бүтээлээ туурвиж байгаа юм.

Хэёон (Hyoyeon)

15 Ким Ван Сан (Kim Wan Sun)

Өдгөө 47 настай үзэсгэлэнтэй, авьяаслаг уран бүтээлч тэрээр анх 17 насандаа урлагийн ертөнцөд хөл тавьсан байдаг. Түүнийг Өмнөд Солонгосыг Мадонна хэмээх нь бий. Уран бүтээл бүртээ гайхалтай бүжгийн хөдөлгөөнийг шингээдэг төдийгүй гайхалтай хоолойтой хэмээгддэг.

Ким Ван Сан (Kim Wan Sun)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()