Зөвхөн мэргэжлийн тогооч нарын мэддэг нууц

Хоол хүнс бэлтгэх, хоол хийх явцад санаандгүй алдаа гаргаснаас тухайн хоолны материалын чанар муудаж, амт нь тэр чигтээ идэхийн аргагүй болох нь бий. Тэгвэл бид та бүхэндээ зөвхөн мэргэжлийн тогооч нарын л мэддэг нууц аргуудыг танилцуулья.

Зөвхөн мэргэжлийн тогооч нарын мэддэг нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хатуу мах

  • Заримдаа хоолны мах зажлагдахгүй, маш хатуу байх үе цөөнгүй. Хэрвээ тэдгээр асуудалтай тулгарч байсан бол битгий санаа зовоорой.
  • Ананас жимсийг зүсч, махан дээрээ тавиад жигнэх бол шилдэг арга. Маш сайхан зөөлөн амттай болох болно.
  • Мөн кока кола ундаа нь махыг зөөлрүүлэх үйлчилгээтэй тул, махан дээрээ багахан кола нэмээд шараарай.
  • Махан дээрээ лимоны шүүснээс багаханыг хийж өгвөл, сайхан зөөлөн амттай болдог.

Хатуу мах

2 Давстай шөл

Хэрвээ та хоолныхоо давсыг ихдүүлсэн бол, хоолны шөлөн дээрээ зүссэн талх тавиад хэсэг байлгаад, аваарай. Түүнчлэн арилгасан бүтэн төмс хийгээд хэсэг буцалгах хэрэгтэй. Илүүдэл давсыг төмс өөртөө шингээж авна. Мөн давсны шорвог амтыг дарахын тулд багахан элсэн чихэр хийж болно. 

Давстай шөл

3 Сонгинын амт арилгах

Сонгино хэрчсэний дараа хутга болон махны мод, гарт ч гэсэн амт нь шингэж, дараагийн хүнснээс сонгино амтагдах гээд байдаг талтай. Тиймээс хутгаа хүйтэн усанд дүрэх эсвэл угаагаарай. Шууд алчуураар арчих юм бол алчууранд амт нь шингэхээс гадна гүйцэт арилахгүй. 

Сонгинын амт арилгах

4 Хэтэрхий их амтлах

Хэрвээ амталж буй махныхаа давс, амтлагчийг ихдүүлсэн бол, дээр нь бага зэрэг цөцгий нэмээд үзээрэй. Ингэснээр давсыг тэнцвэржүүлж, махыг илүү сайхан амттай болгодог. Мөн дээр нь улаан лооль нэмж өгвөл шорвог амт багасах болно.

Хэтэрхий их амтлах

5 Түлэнхий арилгах

Хэрвээ та хоолоо хэтэрхий их хайрч, түлсэн бол дээр нь багахан сүү дусааж хэсэг байлгаах юмуу, хөнгөн шараарай. Мөн махаа хэт болгож түлсэн бол чийгтэй даавуугаар хөнгөн дарж аваарай. Зөөлөрч, түлэнхий амт багасдаг.

Түлэнхий арилгах

6 Халуун хүйтэн барих

Халуун хоолыг удаан хугацаанд хөргөөхгүй барихын тулд, хийх аяга, тавгаа халааж, хоолоо хийгээд таглах хэрэгтэй. Харин хүйтэн байдлыг нь удаан хадгалахын тулд хийх аяга тавгаа, хөргөгчинд хэсэг байлгасны дараа хоолоо хийгээрэй.

Халуун хүйтэн барих

7 Маш тостой

Тостой хоолны өөх тосыг бүрэн шүүж авахын тулд хэсэг хөргөгчинд байлгаад, царцсаных нь дараа тосыг авах хэрэгтэй. 

Маш тостой

8 Наалдуулахгүй шарах

Хоол хүнсээ хайруулын тавганд наалдуулалгүй шарахын тулд, юун түрүүнд хайруулын тавгийг хуурай байлгах хэрэгтэй. Мөн шарах зүйл хэт нойтон, нялцгай байвал, хуурай гуриланд бага зэрэг өнхрүүлээрэй.

Наалдуулахгүй шарах

9 Бага зэрэг гурил холих

Аливаа соус, зуурмагийг илүү их, амттай болгохын тулд өндөг, масло, багахан гурил хольж, сайтар хутгах хэрэгтэй. Ингэснээр тухайн хоолны хэмжээ өмнөхөөсөө 2 дахин ихэсч, зөөлөн амттай болдог.

Бага зэрэг гурил холих

10 Хөгц арилгах

Хэрвээ лаазалсан бүтээгдэхүүн бага зэрэг хөгцөрсөн бол дээр нь элсэн чихэр, давс, цагаан цуу нэмээд зөөлөн гал дээр буцалгах хэрэгтэй. 

Хөгц арилгах

11 Хөлдүү ногоо

Хэт хөлдсөн ногоонд ус гүйж, хаяхаас өөр аргагүй болсон байдаг. Тэгвэл түр хүлээгээрэй. Хөлдүү байцаа, лууванг хүйтэнд усанд хэсэг байлгасны дараа, өрөөний температурт хатаах хэрэгтэй. Эргээд хэвийн байдалдаа орох болно.

Хөлдүү ногоо

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()