Ажлын стрессээ гэртээ гаргахгүй байх аргууд

2016-06-23, 12:56
7,386

Ажлын стресс гэдэг хэний ч хүч чадлыг дуустал нь сорж, юу ч үгүй болгодог аймшигт хор юм. Үүнийг улам даамжруулдаг хэд хэдэн зүйл бий. Ажил дээр уурласан уураа гэртээ "авч орвол" байдал бүр л дордоно. Түүнчлэн үүнээсээ гарахгүй, өөрийгөө тайвшруулж чадахгүй бол тэр чигтээ депресст орж, мэдрэлийн ядаргаа цаашлаад зүрхний шигдээс, цус харвалт ч өгөх аюултай. Тиймээс та бүхэн ажил дээрх стрессийг гэртээ гаргахгүй байх дараах аргуудыг баримтлаад үзээрэй. 

Ажлын стрессээ гэртээ гаргахгүй байх аргууд

1 Өнөөдрийг өнөөдөрт нь үлдээ

Өдөржин хэт их ажиллаад тархи, бие, оюун бодол тань бүгд л марафоны тамирчин бариандаа орж ирэх шиг ядарсан байгаа. Ажлын цаг ч дуусаж байна. Тиймээс өнөөдөр ажил дээр болсон бүх муу муухай, таагүй, бүтэлгүй явдлуудаа мартаж, аав ээж, хань, хөөрхөн үрс рүүгээ инээмсэглэн яараарай. Та тэдэн рүү сөрөг энерги авч очих эрхгүй юм. 

Өнөөдрийг өнөөдөрт нь үлдээ

2 Бухимдлаа гадагшлуул, гэхдээ гэртээ биш

Гэр гэдэг хамаг л сайн сайхан бүхний үүр байх учиртай. Тиймээс хэрвээ та ажлын хамт олонтойгоо таагүй харьцаатай байгаа бол, даргатай муудалцсан бол, энэ бүхнийгээ дотроо хадгалалгүй хэн нэг итгэлт найздаа хэл. Ховлох биш, муулах биш, харин яг болсон бүх явдлаа үнэн мөнөөр нь хэлээрэй. Цайны цагаар хальтхан уулзаж болно, эсвэл утсаар ярьж ч болно. Эс бөгөөс та дотроо бүхнийг хадгалсаар нэг л өдөр тэсэрч, тэгэх тэгэхдээ бүр гэрийнхэндээ уураа гаргаж, томоохон маргаан үүсгэвэл яана!

Бухимдлаа гадагшлуул, гэхдээ гэртээ биш

3 Бод

Тунчиг энгийн зөвлөгөө байна уу? Эсвэл бүр хэрэггүй мэт санагдаж байна уу? Гэхдээ түр хүлээгээрэй. Яагаад та бухимдах болсон, яг хэнээс, юунаас болов гэдгийг ахиад ганцаараа нэг эргэцүүл. Засаж чадах зүйл байх аваас уурлах хэрэг юун, засахаасаа өнгөрсөн хэрэг байх аваас ч уурлах хэрэг юун гэж үг бийг санаарай. 

Бод

4 Кофе уу

Яагаад цай уу гэж зөвлөхгүй байна гээч? Учир нь уур хүрч бухимдсан үед кофеноос илүү сайн найз байдаггүй юм. Уурлаж бухимдсан үед булчин чангарч, амьсгаа давхцаж, толгой лугшиж байдаг. Тэгвэл кофенд агуулагддаг кафейн нь мэдрэлийн системийг чөлөөлж, болсон бүх процессийг эргэн нэг бодоход, басхүү тайвшрахад тань тусалдаг юм. 

Кофе уу

5 Хөгжим сонс, гэхдээ чихэвчээр...

Чихэвчний хөгжим байнга сонсох нь чихийг зүйрлэшгүй ихээр гэмтээж, тархиар хатгуулдаг ч гэлээ, нойр хүрсэн үед таныг сэргээж, уур хүрсэн үед тайвшруулж, бүхнийг мартуулан, бодит байдлыг өнгөтөөр харахад тусалдаг юм. Маш их уур хүрч, биеэ барьж чадахгүй үедээ рок хөгжим сонс. Эсвэл бүр төгөлдөр хуурын намуухан, эгшиглэнтэй аяз сонс. Танд Шопен, Шуберт нарын аязуудыг санал болгоё. 

Хөгжим сонс, гэхдээ чихэвчээр...

6 Гэрийнхээ гадаа гүнзгий амьсгаа ав!

Гэртээ харин харьтлаа танд өнөөдрийн бүтэлгүйтлүүд кадраа солин, ээлжилж бодогдсоор л байгаа бол "Би энэ гэрт муу муухай бодол тээж орох ёсгүй" хэмээн бодож, нэг сайхан гүнзгий амьсгаа аваарай. Гадаа хичнээн сайхан дулаахан байгааг нүдээ анин мэдэр. Зуны чийглэг агаарыг шуналтай гэгч нь сор. Ийм сайхан ертөнцөд амьдарч байж, та ганцхан ажлаас болж уурлах хэрэгтэй гэж үү??

Гэрийнхээ гадаа гүнзгий амьсгаа ав!

7 Таны аз жаргал бол ажил биш

Юу үнэн, энэ үнэн. Та өнөөдөр аз жаргалаа бүтээхийн тулд ажиллаж байна. Хоромхон зуурын ачааллаас болж өөрийгөө зовоон, тайвширч чадахгүй бол ганцхан та өөрөө ч биш, таны гэр бүл ч гэсэн давхар зовно гэдгийг санаарай. Эцэст нь хэлэхэд таны хувьд юу хамгийн чухал байна, түүнийхээ төлөө амар амгалан байх хэрэгтэй шүү. 

Таны аз жаргал бол ажил биш

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()