Оддын цахим ертөнцөөс устгасан зургууд

Олон нийтийн сүлжээ дэлхий нийтийг хамарч, бид бүгдийг холбож өгснөөр хүн бүхэн мэдээ мэдээллээс хоцрохооргүй, сайхан болсон. Харин алдар нэртэй одуудын тухайд энэ нь бага зэрэг төвөгтэй байдаг. Элдэв ноцтой, эвгүй үйлдэл гаргах төдийд л хэн нэгэн зургийг нь ганцхан секундын дотор дарж, олон нийтэд дэлгэж орхидог. Тэр ч бүү хэл өөрсдийн нийтэлсэн зургаа хүртэл устгах хэмжээний эсэргүүцэлтэй тулгарсан байх юм. Ингээд та бүхэндээ цахим ертөнцөөс устгагдсан одуудын нотой ноцтой зургуудийг хүргэе.

Оддын цахим ертөнцөөс устгасан зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Коди Симпсон (Cody Simpson)

Алтан шаргал үст залуухан, халуухан дуучин Коди Симпсон нь 2014 оны 5-р сард тус зургийг өөрийн инстаграм хуудаснаа байршуулсан даруйдаа устгасан байна. Гэхдээ овсгоотой хүмүүс аль хэдийн түүний зургийг утсандаа татаад амжсан аж. Тухайн үед дуучин эр загвар өмсөгч Жижи Хадид (Gigi Hadid)-аас салаад удаагүй байсан тул “Ямар сайхан эрийг алдаа вэ хэмээн амаа бариг” гэсэндээ энэхүү нүцгэн зургаа цахим ертөнцөд дэлгэсэн байж ч мэдэх юм. Гэхдээ л энэ чинь цахим ертөнц. Тиймдээ ч маш олон хүмүүсийн эсэргүүцэлтэй нүүр тулж, хормын төдийд зургаа устгахаас өөр аргагүйд хүрчээ.

Коди Симпсон (Cody Simpson)

2 Остин Махоун (Austin Mahone)

Өдгөө ердөө 20 настай дуучин залуу 2-3 жилийн өмнө өөрийн хагас нүцгэн зургийг цахим сүлжээнд цацжээ. Харин тэрээр биеэ ороосон алчуураа хэт доош нь болгосноо анзаараагүй байсан тул энэхүү зураг нь жинхэнэ тэсрэлт болсон аж. Ердөө 18 настай хүү хагас нүцгэн зургаа олон нийтэд харуулж, тэр бүү хэл алчуур нь нэлээн доошилсон байсан нь хүмүүст таалагдаагүй тул сандран зургаа устгасан байдаг. Гэхдээ өдгөө Остин маш амжилттай яваа төдийгүй загварын агентлагтай хүртэл гэрээ байгуулсан билээ. Хэрвээ тэрээр энэхүү зургаа дэлгээгүй байсан бол загварын сэтгүүлд сайхан биеэ гайхуулж чадах байсан эсэх нь бас л эргэлзээтэй шүү.

Остин Махоун (Austin Mahone)

3 Жастин Бибер (Justin Bieber)

Олон охидын хайрыг татдаг боловч олиггүй үйлдлүүдээрээ үзэн ядуулах нь ч бий. Ямартай ч өсвөр наснаасаа эхэлж олонд танигдаж, өдгөө дэлхий даяар нэр алдраа цуурайтуулсан гайхалтай дуучин залуу хачин жигтэй үйлдлийг байнга гаргаж явдаг. Харин тэрээр олон жилийн өмнө улаан хивсний ёслолд оролцож байхдаа өгзөгөө гаргаж зургаа авхуулсан төдийгүй үүнийгээ цахим ертөнцөд дэлгэж орхисон аж. Энэ нь зарим охидод таалагдаж байсан ч түүний шүтэн бишрэгчдийн ихэнхи нь ундууцан, үүнийгээ яаралтай устгахыг шаардаж байсан тул Жастин яаж ч чадалгүй "халуухан" зургаа устгасан байдаг юм. Гэхдээ яг халуухан байж чадаж уу? Арай биш ч юм шиг...

Жастин Бибер (Justin Bieber)

4 Кендалл Женнер (Kendall Jenner)

Супермодель Кендалл Женнер энэхүү зургийг байршуулсан даруйд нь устгуулсан аж. Түүний энэхүү зургийг харсан хүмүүс огт шүүмжлээгүй атал тэрээр өөрийн бүрэг ичимхий зангаасаа болж устгуулсан гэдэг. Тэрээр богино шорттой, “Надад хөх байхгүй” гэсэн бичигтэй цамцтай байсан бөгөөд өөрийн энэхүү эвгүй төрхөө олон нийтэд тараахыг хүсээгүй байна. Угтаа бол түүний эгч нарын элдэв хачин зураг цахим ертөнцөөр дүүрэн байхад тэрээр сүр дуулиан болоод байхааргүй ганц энэхүү зургийг хүртэл устгасан байхыг харвал нэр төрөө нэн тэргүүнд тавьдаг хүн бололтой. 

Кендалл Женнер (Kendall Jenner)

5 Селена Гомез (Selena Gomez)

Дуучин төдийгүй жүжигчин гэгддэг үзэсгэлэнт бүсгүй нэгэн үе дуучин Жастин Бибертэй 6 жилийн турш болзсон байдаг юм. Салж нийлсээр олон жилийн нүүрийг үзсэн хосууд тун удалгүй бүр мөсөн салав. Салаад удаагүй байсан Селена өөрийн инстаграм хуудаснаа танихгүй эрийн хөл дээр хөлөө тавьсан зургаа байршуулж жинхэнэ шуугиан дэгдээсэн билээ. Жастин Биберийн шүтэн бишрэгчид дуучин бүсгүйг элдвээр хэлж, гоочилж байх суух аргагүй болгосон тул Селена аргагүйн эрхэнд энэхүү зургаа устгасан байдаг билээ. Мэдээж энэхүү үйл явдлын дараа түүний нэр хүнд хэсэгтээ унасан юм.

Селена Гомез (Selena Gomez)

6 Кайли Женнер (Kylie Jenner)

Кардашьяны гэр бүлийн отгон гишүүн, овсгоо самбаатай Кайли олны дунд нэр хүнд тааруу. Тэрээр ердөө 18 настай атлаа урууландаа силикон шахуулж, үснийхээ өнгийг өөрчлөн тэр бүү хэл өөрөөсөө үе мултарсан эртэй болзож явсан гэдэгт нь хүмүүс дургүй байдаг юм. Харин тэрээр 15 настай байхдаа тус зургийг өөрийн инстаграм хуудаснаа байршуулсан нь маш их шүүмжлэл дагуулж байлаа. Хүн бүр түүнийг “Ийм жаахан атлаа ямар замбараагүй юм бэ?", "Эгч нарынхаа араас орох нь, үеийнхээ хүүхдүүдэд буруу үлгэр дууриалал үзүүлж байна” гэхчлэн хэлж болох хамгийн муухайгаар харааж байсан гэдэг. Иймээс Кайли тэр даруйд нь зургаа устгасан билээ. Магадгүй тэр үеэс эхлэн түүнд хүмүүс дургүй болж эхэлсэн биз.

Кайли Женнер (Kylie Jenner)

7 Харри Стайлс (Harry Styles)

Алдарт хөвгүүдийн хамтлагийн гишүүн Харри Стайл үдэшлэг цэнгүүнийг алгасдаггүй гэдгээрээ алдартай. Харин тэрээр өөрийн инстаграм хуудаснаа “Осолдчихлоо” гэх нэрэн дор энэхүү зургаа байршуулсан байна. Бурхан минь түүнд юу тохиолдоо вэ? Тэр арай өмдөндөө шээчихээгүй биздээ гэх мэт цочирдсон хүмүүсийн үгс цахим ертөнцийг эзэгнэж байв. Түүний зураг хүн бүрийн мэлмийг мялааж, бухимдлыг төрүүлж байсан тул дуучин эр яаж ч чадалгүй зургаа устгасан боловч түүний талаар яриа, шүүмжлэл намжилгүй удсан байдаг.

Харри Стайлс (Harry Styles)

8 Ванесса Хаженс (Vanessa Hudgens)

Жүжигчин бүсгүй найз залуу болох Остин Батлер (Austin Butler)-ийн нэрийг өөрийн нэрний хамт хадан дээр сийлж, зургийг нь аван өөрийн инстаграм хуудсандаа байршуулмагцаа тун удалгүй устгахад хүрсэн байна. Юунаас болж ингэхэд хүрэв? Учир нь АНУ-ын хад чулууг сүйтгэж элдэв зүйлс сийлэх нь хуулиар хориотой байдаг төдийгүй ийнхүү хууль дүрмийг зөрчсөн тохиолдолд 6 сар саатуулагдах, эс бөгөөс 5000 доллараар торгох арга хэмжээг авдаг аж. Гэтэл тэрээр өөрийн хэрэг хийсэн гэх нотолгоогоо дэлхий нийтэд харуулсан байна. Тус зураг интернэтэд тавигдмагц хүмүүс шууран, дургүйцлээ илэрхийлж, түүнийг заавал шоронд хий гэх үгсийг цацаж байсан гэдэг. Хэдийгээр жүжигчин бүсгүй тэр даруйдаа зургаа устгасан боловч 1000 долларын торгууль хүлээсэн аж.

Ванесса Хаженс (Vanessa Hudgens)

9 Линдсей Лохан (Lindsay Lohan)

Элдэв жигтэй үйлдлээрээ үргэлж л олны анхаарлыг татдаг тэрээр нэгэн тэнэг үйлдэл хийсэн олны дургүйцлийг хүргээд амжсан байдаг. Тэрээр Араб бичгээр “Чи бол үзэсгэлэн гоо, үзэсгэлэнтэй” гэх үгсийг гаран дээрээ шивүүлсэн байна. Өөрийн энэхүү шивээсээ шүтэн бишрэгчид, дагагчиддаа гайхуулахаар зургаа аван инстаграм хуудаснаа байршуулсан нь маш буруу алхам болсон юм. Учир нь тус үгийг буруу бичсэн байсан төдийгүй “Чи бол илжиг” хэмээсэн байв. Мэдээж үүнийг мэдсэн хүмүүс дургүйлхэх нь лавтай. Элдэв бусаар харааж, ерөөх хүмүүсийн хэл ам туйлдаа хүрч Линдсей зургаа устгаж, өөрөө жинхэнэ илжиг болон үлдсэн аж.

Линдсей Лохан (Lindsay Lohan)

10 Анна Хэтвей (Anne Hathaway)

Алдарт Кардашьяны гэр бүлийнхэнд дуртай нэгэн байхад дургүй бүр үзэн яддаг хүмүүс маш их бий. Тэдний нэг бол үзэсгэлэнт жүжигчин Анна Хэтвей юм. Тэрээр өөрийн инстаграм хуудаснаа “Кардашьянаар дүүрсэн хорвоо дээр Хелена Бонхам Картер шиг л бай” гэх үгсийг бичсэн зургийг байршуулсан аж. Энэ нь цаад утгаараа Кардашьяны гэр бүлийг доош нь хийж, тэдэн шиг бусдыг дуурайлгүй зөвхөн өөрийхөөрөө бай гэх утгыг илтгэсэн байв. Харин түүний энэхүү зоримог шийдвэр нь Кардашьяны гэр бүлийнхний дэмжигчидтэй мөргөлдсөн төдийгүй бүсгүй бууж өгөн зургаа устгахад хүрсэн гэдэг.

Анна Хэтвей (Anne Hathaway)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()