Сирийн сайхан бүсгүйчүүд эрчүүдийн мөрөөсөл болж байна

2016-06-23, 19:42
28,294

Өдгөө дэлхий нийтийг эмзэглүүлээд буй төв цэг бол иргэний дайны үнс нурманд дарагдсан Сири улс. 4 жилийн өмнө тайван жагсаал цуглаан хэлбэртэй болж байсан иргэдийн тэмцлийг цэргийн хүч ашиглан дарсан, Сирийн ерөнхийлөгч Башар Аль-Ассадын энэхүү бодлогогүй, түрэмгий үйлдлээс бүх зүйл эхэлсэн гэж олон улсын шинжээчид үздэг. 

Сирийн сайхан бүсгүйчүүд эрчүүдийн мөрөөсөл болж байна

1

Иргэний дайн эхлэх үеэр АНУ цэргүүдийг хоол хувцсаар хангаж эхэлсэн нь байдлыг бүр ч дордуулсан гэж үзэж болно. Ингэснээр ард түмэн бүхэлдээ хоёр хуваагдан, нэг тал нь ерөнхийлөгч Башар Аль-Ассадын засаглалыг унагаахгүйг хичээх, харин нөгөө тал нь барууны орнуудыг түшиж байгаа юм. 

2

Гэвч энэ удаад бид хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр огт хөндөгдөөгүй, Сири улс дахь үнэн бодит байдлыг хүргэж байна. Сирийн иргэний дайнд хэн явах вэ? Мэдээж нас залуу, цус шингэн эрчүүд л мордоно. Тэд эхэндээ иргэний дайн байсан, сүүл рүүгээ шашны дайн болж хувирсан эцэст төгсгөлгүй цуст мөргөлдөөнд мордохдоо эсэн мэнд эргэж ирэх үгүй нь эргэлзээтэй. Тиймдээ ч гудамжаар дүүрэн нүдэндээ гал цоггүй, уруу дорой царайлсан эмэгтэйчүүд явах аж. Тэд хэдийгээр залуу бүсгүйчүүд боловч хань ижилгүй тул ийн гундах болжээ. 

3

Сирийн иргэний дайны байдал улам хурцдаж, олон сайхан эрс амь насаа алдаж байна. Энэ нь улс үндэстэн эзгүйрч, үр удам тасалдахын цондон болдог. Тиймдээ ч бүсгүйчүүд ганцаардан хагсарч, "Залуу сайхан эрийг хүсэвч нутагтаа үлдсэн нь хэдэн хөгшин өвгөд, хөгжлийн бэрхшээлтэй эрчүүд, эсвэл тартагтаа тулсан гуйлгачин, хог түүдэг эрс байна. Бидэнд яг үнэндээ залуу насыг минь дуусахаас өмнө жинхэнээсээ жаргааж чадах эр хүн л хэрэгтэй байна." хэмээн Сири бүсгүйчүүд барууны сэтгүүлчдэд хандан хэлжээ. 

4

Энэхүү байдлаас үүдэн ижил хүйстнүүд, хоёр хүйстнээ сонирхогч хүмүүст ч эрх чөлөө ирсэн юм. Гэвч тэд ISIS хэмээх аймшигт дайсныг мартаж болохгүй. 

5

Өнөөдөр Сирийн нийт бүсгүйчүүдийн 70% нь өрх толгойлсон, ганц бие эмэгтэйчүүд байна. Өмнө нь шашин шүтлэгээс л болж хүссэн эртэйгээ хуримлаж чаддаггүй байсан бол өнөөдөр шашин шүтлэг зөрөөд ч болсон залуу хүнтэй гэрлэхсэн гэх бодол тэдний хувьд шүдний өвчин болжээ. 

6

Түүнчлэн хот тосгонд нь залуу эр байлаа ч хөрөнгө чинээ муутай бол гэрлэнэ гэдэг бараг л бүтэшгүй зүйл. Учир нь эндэхийн ёс заншил дагуу эрэгтэй нь эмэгтэйдээ алтан зүүлт чимэг өгж байж гэрлэх ёстой гэдэг аж. Харин тэдэнд алт авах байтугай балга цэвэр ус ч авах мөнгө алга. 

7

"Дайнаас эргэж ирсэн эртэй хуримаа хийлээ гэхэд насан туршдаа айдас түгшүүртэй амьдрах хэрэг гарна. Хамтдаа үхнэ гэж тангарагласан хайртай залуугаа түрүүлээд алдчихвал гэрлэсний хэрэг байхгүй шүү дээ." хэмээн 23 настай нэгэн багш эмэгтэй ярьжээ. 

8

"80,90-ээд онд төрсөн бид уг нь жаргаж л явах ёстой байлтай. Гэтэл цаг төрийн байдлаас болоод бид залуу үеийнхэн биш, золионы үеийнхэн болчихлоо" гэжээ. Хэдийгээр тэд эмэгтэй хүнийхээ хувьд зөвхөн хайр халамж, ор хөнжлийн явдлаар дутагдаж байгаа мэт боловч энх тайван, амар амгалан амьдралд л тэдний бие, сэтгэл тэмүүлэх аж. 

9

Багш бүсгүйн яриагаар бол тэр хаа явсан газраа охид бүсгүйчүүдтэй ажиллаж байгаа нь амьдралыг нь уйтгартай, гутранги болгож байна гэжээ. 

10

"Бид хүүхэд гаргаж, ханийн халуун өвөрт жаргаж хэвтэхийг л юу юунаас илүүтэй хүсэж байна. Бас мэдээж эрх чөлөөт амьдрал, тайван амгалан байдал ч хэрэгтэй. Хүний амьдралын хамгийн чухал зүйлсээр гачигдсаар залуу насаа өнгөрөөх нь дээ" хэмээн шүүрс алдах залуу үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн төрх нэг иймэрхүү...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()