Аз жаргал гэж юу вэ?

Бусдын амьдралыг илүүд үзэж, өөрсдийн амьдралдаа сэтгэл ханадаггүй, аливаад хоосон найдлага тавьж, түүнийгээ хүлээж суух нь хамгийн утгагүй хэрэг. Үүний оронд байгаа зүйлдээ сэтгэл ханаж, аль болох өөрийн дураар, хүсэл мөрөөдлөөрөө амьдрах нь чухал юм шиг...  Ийнхүү бид та бүхэндээ эртний мэргэдийн хэлсэн, суут үгсийг хүргэж байна.

Аз жаргал гэж юу вэ?

1 Гаутама Будда (Gautama Buddha)

Тэрээр МЭӨ 500 онд амьдарч байсан юм. Өөрийн амьдралынхаа хугацаанд олж эзэмшсэн чадвар, гэгээрэл туршлагаа хүмүүст хүртээж, зөв зүйтэй амьдрахад зааварчилж байв. Өдгөө түүний сургаал, номлолыг хамгийн зөв зүйтэй хэмээн үздэг. 

"Аз жаргалд хүрэх зам үгүй. Аз жаргал өөрөө зам юм."

“Эрүүл энх, аз жаргалтай амьдрахын жинхэнэ нууц бол өнгөрсний хойноос харамсаж гансрах биш, ирээдүйдээ санаа зовж, айж амьдрах ч биш, зөвхөн одоо цаг үедээ чин үнэнээсээ амьдрахыг хэлнэ” 

Гаутама Будда (Gautama Buddha)

2 Бертранд Рассел (Bertrand Russell)

1800-аад оны эхэн үед амьдарч байсан алдарт философич, суут нэгэн юм. Амьдралынхаа туршид, шинжлэх ухаан, математикийн ухааныг судалсан байдаг.

"Хайраар тэтгүүлж, мэдлэгээр газарчлуулсан амьдралыг л сайхан амьдрал гэж хэлнэ" 

Бертранд Рассел (Bertrand Russell)

3 Фридрих Ницше (Friedrich Nietzsche)

19-р зууны сүүлчээр амьдарч байсан, Германы алдартай нигилист (экологийг үгүйсгэгч) үзэлтэн юм. Тэрээр аз жаргалыг хүн өөрөө бүтээдэг, үүнд бусдын оролцоо хэрэггүй гэдэгт итгэдэг байжээ.

"Бид амьдралд хайртай, Амьдардагтаа биш, бидний дотор хайр оршдог учраас тэр юм." 

Фридрих Ницше (Friedrich Nietzsche)

4 Сократ (Socrates)

МЭӨ 450 оны үед амьдарч байсан, суут сэтгэгч филисофич юм. Философийн ухааны түүхэнд Сократ шиг алдаршсан хүн бараг үгүй. Эртний эрин үед тэрбээр мэргэн ухаан, чин үнэнийг ердийн амьдралаас илүү дээдэлсэн цэцэн хүний дүрээр хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэн юм. 

"Зөв сэтгэдэг, хурц ухаантай хүнийг л жаргалтай хэмээн үзэж болно"

Сократ (Socrates)

5 Платон (Plato)

МЭӨ 4-р зуунд амьдарч байсан Грекийн сонгодог үеийн философич, математикч, философийн диалог зохиогч бөгөөд Афинд академи байгуулсан нь Өрнөдийн ертөнцөд анхны дээд боловсролын байгууллага болсон байдаг. Багш Сократ, шавь Аристотелийн хамтаар Платон байгалийн философи, шинжлэх ухаан, өрнийн философийн үндэс суурийг тавьжээ.

"Хүсэл, мэдлэг, сэтгэл хөдлөл нь хүний зан чанарыг тодорхойлох гол гурван хүчин зүйл юм."

Платон (Plato)

6 Аристотель (Aristotle)

МЭӨ 300 онд амьдарч байсан, Эртний Грекийн гүн ухаантан Платоны шавь юм. Гэхдээ Аристотель Платоны сургуулиас тусгаарлаж Афинд өөрийн бие даасан сургууль лицей байгуулж "Физик", "Метафизик", "Оюун санааны тухай", "Аналитик", "Категори", "Улс төр" зэрэг алдарт зохиолуудаа бичсэн бөгөөд нийт 150 орчим бүтээл туурвижээ. Аристотелийн зохиолууд нь нэвтэрхий толь бичгийн шинжтэй бөгөөд маш өргөн хүрээтэй асуудлыг гүнзгий авч хамарсан байдаг юм.

"Хайр хоёр биеийг нэгэн бүхэл зүрх сэтгэл болгон хувиргадаг"

Аристотель (Aristotle)

7 Жон Стюарт Милль (John Stuart Mill)

Английн философич, эдийн засагч, улс төрийн "утилитар" сургаалын томоохон төлөөлөгч юм. Тэрээр "оциализм"-ийг дэмжиж байсан төдийгүй эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, улс төр, нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийн төлөө хүчтэй тэмцэж байв. Тэрээр эртний Грекийн суут хүмүүсийн сургаалийг амьдралдаа мөрдлөгө болгодог байжээ.

"Би өөрийн хүсэл мөрөөдлийг хязгаарлах бус, түүнийг хөгжүүлснээр аз жаргалд хүрсэн"

Жон Стюарт Милль (John Stuart Mill)

8 Күнз (Confucius)

МЭӨ 500 оны үед амьдарч байсан, Эртний Хятадын гүн ухаантан, сэтгэгч юм. Тухайн үеийн нийгмийн үзэл суртал болж байсан "шаманизм"-ийг гүн судалсны үндсэн дээр өөрийн гүн ухааныг боловсруулсан нь өдгөө "Күнзийн сургааль" гэгддэг.

"Өөрийн дуртай мэргэжлээ л сонго, Тэгвэл та үлдсэн насныхаа өдөр бүр жаргалтай байх болно."

Күнз (Confucius)

9 Сенека ( Seneca)

МЭӨ 4-р зуунд амьдарч байсан алдартай гүн ухаантан, сэтгэгч билээ. 

"Зорилгынхоо төлөө амьдарна гэдэг гайхалтай зүйл. Ямар нэгэн зүйлийг хүсэж, түүнийхээ төлөө тэмүүлж байна гэдэг хэн хүнд олдохгүй аз завшаан юм."

Сенека ( Seneca)

10 Лао-Цзы ( Lao Tzu)

МЭӨ 600 оны үед амьдарч байсан, Эртний Хятадын гүн ухаантан, бумбын философийн урсгалын анхны төлөөлөгч юм. Түүнтэй нэгэн үед Хятадын өөр нэг том сэтгэгч болох Күнз амьдарч байсан ч энэ хоёр ухаантан бие биенээсээ их ялгаатай байжээ. "Зохицлыг ойлгоно гэдэг мөнх чанарыг мэдсэн гэсэн үг. Мөнх чанарыг ухаарсан нь харин гэгээрэл юм". Энэ 2 өгүүлбэр Лао-Цзын сэтгэлгээний онцлог, түүний философийг ойлгоход гол түлхүүр болж чадах мэт. Түүний номлосон "Дао" буюу зам нь бодит оршихуй бөгөөд бусад биет зүйлсийн эх, орших нөхцөл аж. 

"Хэцүү зүйлийг амархан байхад нь, том зүйлийг жижиг байхад нь хий. Мянган бээрийн аялал, нэг алхмаас эхэлдэг."

Лао-Цзы ( Lao Tzu)

11 Мен Цзы (Mencius)

МЭӨ 350 онд амьдарч байсан, Эртний Хятадын нүн ухаантан, нэрт сэтгэгч философич юм. 

"Найз бол чамтай хамт төрөөгүй ч, бурхнаас өгсөн ихэр чинь юм." 

Мен Цзы (Mencius)

12 Сёрен Кёркегард (Soren Kierkegaard)

Бие хүний оршин байхуйн аргыг тодорхойлдог философийн энэ чиглэлийн үндсийг 19-р зууны үеийн философийн нэрт төлөөлөгч, Данийн гүн ухаанч Сёрен Кьеркегор тавьжээ. Тэрээр "Экзистенциализм" буюу "амьдралын философи"-ийг санаачилсан.

"Зөвхөн бусдыг ч биш, өөрийгөө ч мөн хайрлахаа мартаж болохгүй"

Сёрен Кёркегард (Soren Kierkegaard)

13 Хенри Дэвид Торо (Henry David Thoreau)

Тэрээр 1817 онд төрсөн бөгөөд Америкийн алдартай сэтгэгч, гүн ухаантан билээ. 

"Аз жаргал яг л эрвээхийтэй адил. Түүнийг хөөх тусам улам бүр алсран одох болно. Харин түүнийг чимээгүй ажиглаж, тогтуун суух үед мөрөн дээр чинь суух болно."

Хенри Дэвид Торо (Henry David Thoreau)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()