Энэхүү зураг дээр байгаа эмэгтэйг Валерия Сигара гэдэг бөгөөд тэрээр хулгайн хэргээр ял эдэлж байжээ. Энэ үйл явдал 2007 оны 11 сарын 4-нд болж байсан байна. Баруун талын зурган дээр Сигараг охин нь эргэн ирж байгаа бөгөөд одоо тэрээр Магдалены хорих газар ээлжит шүүх хурлыг хүлээж байгаа гэнэ. Тэрээр дахин хулгай хийж ийнхүү 2012 оны 8 сарын 19-ий байдлаар шоронд хоригдож байгаа аж. Сигара охиноо 2 нас хүртэл нь хажуудаа байлгаж хүмүүжүүлсэн байна. Аргентины шоронд 4 нас хүртлээ хүүхдээ хажуудаа байлгаж өсгөхийг зөвшөөрдөг гэнэ.
Жоржелина болон түүний 4 настай үеэл дүү Миларгос нь Ла-Платед байрлах эмэгтэйчүүдийн хорих газар руу явж байна. Тэд Валерия Сигараг эргэх гэж байгаа нь энэ аж. Шүүхийн шийдвэр хүлээж байгаа тэрээр өөрийгөө хар тамхинаас хамааралтай гэдгээ хүлээн зөвшөөрч, эмчилгээ хийж өгөхийг хүссэн байна.
Шүршүүрт орж буй Валерия. 2012 оны 8 сарын 21
Сигара руу орохын өмнө хорих газрын үүдэнд нэгжлэг хийдэг бөгөөд үүний дараа Сильвия зээгийнхээ хувцсыг өмсөхөд туслаж байна.
4 настай Миларгос охин ээж рүү нь оруулахын өмнө хэрхэн хар бэхээр эмээгийнхээ хуруун дээр тэмдэг тавьж байгааг ажиглаж зогсоно.
Торны цаанаас инээж буй ээжийгээ харсаар...
28 настай Валери, эгч Жоржелина болон охин Миларгосын хамтаар.
Миларгос хэрхэн уруулаа будаж чаддагаа ээждээ харуулж байна.
Миларгосд “Ла-Плате” хорих газар хүртэл тоглоом байдаг бөгөөд түүгээрээ тоглож байна.
Харин энэхүү зураг дээр Сильвия Родас хэмээх эмэгтэй байгаа бөгөөд тэрээр дээрэм хийж, хүний амь насанд халдсан хэргээр Аргентины Ла-Платед байрлах эмэгтэйчүүдийн хорих ангид байгаа нь энэ. Тэрээр охиноо 4 нас хүртэл нь хорих газар хүмүүжүүлжээ.
25 настай Сильвия Родас 19 настай байхдаа дээрх хэргээр хорих ял авч байсан бөгөөд үүнээс хойш Буэнос-Айрес хавийн бүхий л шоронд орж байсан бөгөөд үүний гол шалтгаан нь тэрээр маш дуулгаваргүй ааш авиртай байсан аж. Таван жилийн хугацаанд Сильвия маш олон хорих газруудыг сольж явсан байна.
9 настай Анаи охин ээждээ зориулан сарнай барьж байна. 2012 оны 10 сарын 14-нд тэрээр ээж дээрээ ирж уулзжээ.
Анаи-гийн ээж Сильвия 15 жилийн ял эдэлж байгаа гэнэ. Анаи ээжтэйгээ уулзаж байна.
Анаи ээжтэйгээ ном уншиж байна. Баия Бланка хот.
2007 оны 10 сарын 17. Сильвия Ла-Плате дахь хорих газар охинтойгоо зурагт үзэж байна. Түүнийг шоронд ороход Анаи гурван настай байсан бөгөөд тэрээр ийнхүү охинтойгоо 2 жилийн хугацаанд шоронд хамт амьдарсан аж.
Ээжийгээ эргэж ирсэн 9 настай Анаи охин түүнтэй тоглож байна.
Ингээд эргэлтийн цаг дуусаж Анаи ээжийгээ тэврэн үнслээ.
Доод талын зурган дээр Юлия Ромеро өөрийн хоёр настай хүү болох Лаутарогийн хамт сууж байна. Тэрээр Ла-Плате дахь хорих газар байгаа бөгөөд хүн амины хэргээр ял эдэлж байгаа гэнэ. 2007 оны 10 сарын 13.
Харин дараагийн зурган дээр Юлия 6 настай хүүгээ хөтлөн Буэнос-Айрес дахь гэрийнхээ хажууд явж байна. 2010 онд түүний хорих ялыг өөрчилж тэрээр гэрийн хорионд орсон юм.
2012 оны 6 сарын 29. 42 настай Юлия нийт 18 жилийн хорих ял авсан боловч үүнийхээ 11 жилийг аль хэдийн эмэгтэйчүүдийн хорих газар эдэлсэн бөгөөд үлдсэн хугацааг гэрийн хорионд өнгөрүүлэх юм байна. Нөхөр Оскар болон хүү Лаутарогийн хамтаар.
Тэрээр гэрийнхээ цонхоор жижиг сажиг зүйлс худалдаалан өдрийнхөө хэрэглээний мөнгийг олдог байна.
Лаутарог зурагт үзэж байх хооронд ээж нь хувцас угаасаар...
Юлия хүүгээ сургуульд нь гаргаж өгч байна.
Юлия Ромеро гэр дэлгүүрийнхээ цонхоор үйлчлүүлэгчид ирж буй эсэхийг хүлээсээр... Түүний энэхүү дэлгүүр 24 цагийн турш нээлттэй байдаг гэнэ.
Дараагийн түүх бол Сандра Вальдез хэмээх бүсгүйн талаар юм. Тэрээр өөрийн нэг настай охин Николийн хамтаар Ла-Плате дахь хорих газар хар тамхи борлуулсан хэргээр 2007 оны 10 сарын 13-ы байдлаар ял эдэлж байсан юм. 2012 оны 9 сарын 21 гэхэд Сандра суллагдсан байсан бөгөөд түүний охин хоёр жилийн хугацаанд эхийнхээ хамт шоронд амьдарч байжээ.
Ла-Платегийн шоронд Сандра найман сартай охиноо тэврэн зогсож байна. Вальдез 9 хүүхэдтэй бөгөөд эдгээр хүүхдүүд нь 3-н өөр эцгийнх гэнэ. Одоо тэрээр 4 дэхь нөхөртэйгөө Буэнос-Айресд амьдарч байгаа юм байна. Хар тамхи зарсан хэргээр түүнд ял онооход Сандра жирэмсэн байжээ.
40 настай Сандра үүдээ цэвэрлэж байна.
Охиноо цэцэрлэгт нь явахаас өмнө үсийг нь самнаж өгч байна.
Сандра хүүхдүүддээ зориулан цай аягалаж байгаа бололтой.
Сандра Вальдез хашааны цаанаас шагайж байна.