Антибиотикоос 10 дахин хүчтэй бэлдмэлийг хэрхэн хийх вэ?

Ялангуяа, хавар өвлийн улиралд бидний дархлаа муудаж, ханиад томуунд өртөмтгий болдог билээ. Тэр бүрийд үнэтэй эм тариа хэрэглэх нь биеэ хордуулахаас гадна санхүүгийн хувьд ч маш бэрхшээлтэй байдаг. Иймээс бид та бүхэндээ гэрийн нөхцөлд хэрхэн пенициллинээс 10 дахин хүчтэй бэлдмэлийг хийх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэе! Тус бэлдмэл нь 100 хувь байгалийн гаралтай тул, таны биед ямар нэгэн сөрөг нөлөөг үзүүлэхгүй юм.

Антибиотикоос 10 дахин хүчтэй бэлдмэлийг хэрхэн хийх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Энэхүү бэлдмэл нь биед ямар ашиг тустай вэ?

Тус бэлдмэл нь биеийн дархлааг дэмжиж, өвчнийг өөрөөр нь устгуулах үйлчилгээтэй тул, ханиад, хоолойн ангина, астма, хатгаа, уушгины өвчлөлийн үед үр дүнтэй байдаг. Өвчний шалтгаан, байдлаас шалтгаалан ямар нэгэн антибиотикийн эмчилгээтэй хавсарч болно.

Энэхүү бэлдмэл нь биед ямар ашиг тустай вэ?

2 Хэрхэн хийх вэ?

Орц:

  • 3-4 хумс сармис
  • 1/2 аяга ус
  • 1/4 аяга хэмжээтэй алимны цуу
  • 1/2 аяга зөгийн бал

Хийх арга:

  • 3-4 хумс сармисыг хальсалж, сайтар бяцалж жижиглэнэ.
  • Түүн дээрээ 1/4 аяга хэмжээтэй алимны цуу болон 1/2 хэмжээтэй зөгийн балыг хийж өгнө.
  • Мөн 1/2 аяга цэвэр ус хийгээрэй!
  • Тагтай шилэн саванд хийж, нэг шөнийн турш харанхуй сэрүүн газарт хонуулах хэрэгтэй. 
  • Ингээд бэлдсэн бэлдмэлээ хөргөгчинд хадгалах эсвэл харанхуй сэрүүн шүүгээнд хадгалаарай.
  • Бэлдмэлээсээ 1 цайны халбагаар 2 цагийн зайтай ууж хэрэглэнэ.
  • Хэрвээ та дархлаагаа сайжруулах зорилгоор ууж байгаа бол цайны халбагаар өдөрт 3-4 удаа уугаарай!

Хэрхэн хийх вэ?

3 Бэлдмэлийн найрлагууд биед ямар тустай вэ?

Сармис нь амьсгалын замын асуудлуудыг шийдэх эмчилгээний чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ нь дархлааны системийг бэхжүүлэхэд туслах, мөн вирусын эсрэг шинж чанартай байдаг. Сармисанд пенициллинээс 10 дахин илүү хүчтэй "эликин" хэмээх найрлага багтдаг. Иймд өдөр бүр хэрэглэж хэвшсэнээр, биднийг эрүүл байлгаж, дархлааг сайжруулах болно.

Алимны цуу нь бактер болон вирусын эсрэг тэмцэхэд тусалдаг. Энэ нь мөн дархлааны системийг идэвхжүүлж, биднийг ямарваа халдвараас хамгаалж байдаг. Алимны цууг биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулах, ямарваа бактерийг дарангуйлах, тэрчлэн гоо сайханд ч мөн хэрэглэдэг.

Зөгийн бал нь ханиалга, хоолойн эмчилгээнд хамгийн сайн найрлагад тооцогддог. Энэ нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд давхар, тайвшруулах шинж чанартай байдаг. Мөн биеийг халдварын улмаас цочроохоос сэргийлдэг. Тус бүтээгдэхүүнд бидний эрүүл байхад тусалдаг витамин, энзим, эрдэс бодис, антиоксидантууд баялаг агуулагддаг билээ.

Бэлдмэлийн найрлагууд биед ямар тустай вэ?

Танд эрүүл энхийг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()