Лана Дел Рей-ийн ээдрээтэй амьдрал

Өвөрмөц хоолой, өөрийн үзэл бодолдоо тууштай үзэсгэлэнт дуучин бүсгүй Лана Дел Рей (Lana Del Rey) нэг үеэ бодоход олонд илүү танигдах болжээ. Гэхдээ бид түүний хар тамхи мэт мансууруулам, гайхалтай өвөрмөц дууг нь л сонсдог болохоос түүний амьдрал руу өнгийн харж байсангүй. Иймд та бүхэндээ нууцлаг, ихэмсэг Лана Дел Рейн ээдрээт амьдралын тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Лана Дел Рей-ийн ээдрээтэй амьдрал

1 Хүүхэд нас

Түүний жинхэнэ нэрийг Элизабет Вүүлридж Грайнт (Elizabeth Wooldridge Grant) гэдэг. Тэрээр 1985 оны 6-р сарын 21-нд мэндэлсэн бөгөөд тухайн үед тэдний гэр бүл ядуу байсан тул Ланагийн хүүхэд нас автомашины чиргүүл дээр өнгөрсөн байдаг. Харин сүүлд түүний аав домейн нэрийн бүртгэлийн бизнес эрхэлж, саятан болсон байдаг.  Гэвч энэ нь бүсгүйн хөгжмийн карьерт огтхон ч нөлөөлөөгүй юм.

Хүүхэд нас

2 Урлагт дурласан нь

Тэрээр хар багаасаа л дуу цөөтэй, ширүүн төрхтэй нэгэн байв. Гэвч дуу дуулах үедээ л өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаг байсан тул 11 наснаасаа эхэлж сүмд дуулах болжээ. Тэрээр 15 насандаа архинд ихээр донтож сургуулиасаа хөөгдсөн байдаг юм. Түүний эцэг эх нь Ланаг эмчилгээнд хамруулж байсан бөгөөд тухайн үеэс дуучин бүсгүй шүлэг бичиж эхэлсэн байна. Мөн өөрийн энэхүү гунигт, хэцүү өдрүүдээсээ сэдэвлэж алдарт “Born to die” дуугаа бичсэн байдаг. Ийн урлагт дурласан тэрээр 18 нас хүрмэгцээ төрсөн нутгаа орхин дуучин болно гэсэн чин эрмэлзэлтэйгээр Нью-Йорк хотыг зорьсон аж.

Урлагт дурласан нь

3 Амжилт дагуулсан дуу

2011 онд тэрээр өөрийн “Video games” хэмээх дууг дүрсжүүлж “Youtube” хуудсанд байршуулсан бөгөөд ердөө 2 сарын дотор сая гаран хүн түүний бичлэгийг үзсэнээр Лана хоромхон зуурд алдартай болов. Хэдийгээр тухайн үед Лана ямар нэгэн хуурцаг гаргаж, тоглолт хийж байгаагүй боловч 2011 оны онцлох хүнээр тодроод байсан юм. Түүний онцгой үзэсгэлэнт төрх, өөр хэнд ч байхгүй тэр л өвөрмөц хоолой энэ бүхний нууц байлаа. 

Амжилт дагуулсан дуу

4 Хиймэл уруул

Дуучин бүсгүйн зузаан уруулыг хүн бүхэн л силикон шахуулсан, хуурамч гэхчлэн бүгд л үгүйсгэдэг. Харин тэрээр энэ бүхэн огт худал, нүүрэндээ мэс хүргэж байгаагүй гэдгээ нэлээд ширүүхэн хэлээд авсан байдаг аж. Тэр бүү хэл “Байгалиас ингээд заяасан сайхан царай төрхийг би яах билээ” гэж байсан гэдэг. 

Хиймэл уруул

5 Хайр дурлал

Тэрээр хайр дурлалын тал дээр нилээд азгүй нэгэн мэт. 2011-2014 оны хооронд дуучин Барри Жеймс О’Нил (Barrie-James O'Neill)-тэй болзож байсан боловч бие биенээ гэх сэтгэл нь хөрч, хөндийрсөн тул салсан байдаг. Харин өнгөрөгч оны ихээр гэрэл зурагчин Франческо Каразонни (Francesco Carrozzini )-тэй болзож, ихэд дотно байсан боловч мөн л салсан билээ.

Хайр дурлал

6 Шивээс

Түүний бие дээрээ шивүүлсэн үгс бүхэн бүсгүйн бодол сэтгэгдлийг илэрхийлнэ. Тэрээр “trust no one” буюу хэнд ч бүү итгэ, “die young” буюу залуугаараа үхнэ, “paradise” диваажин болон “М” буюу эмээгийнхээ нэрийн эхний үсэг зэргийг шивүүлсэн байдаг. Үүнээс нь үзэхэд тэрээр энгийн нэгэн биш бололтой. Мөн бүхий л шивээсээ бичмэлээр шивүүлсэн байдаг нь онцгой биш гэж үү?

Шивээс

7 Сансар огторгуй болон технологийн сонирхол

Тэрээр нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Би сүүлийн арван жилийн турш нэг салбар ухааныг онцгойлон сонирхож байгаа. Энэ бол сансар судлал. Сансар огторгуй гайхалтай уужим, том, тайлагдашгүй. Би ер нь тайлагдашгүй, нууцлаг зүйлсд маш их дуртай байдаг. Тиймдээ ч сансар судлах гэж хичээж байгаа. Энэ их сонирхолтой” хэмээж байсан юм.

Сансар огторгуй болон технологийн сонирхол

8 Тайзны айдас

Дуучин бүсгүй урлагт хөл тавьсан эхний хэдэн жилдээ тайзны айдсаа огт дарж чадахгүй байсан гэдэг. Хөл нь салгалж чичрэн, гар нь хөлөрч байсан бөгөөд өөрийгөө тайвшруулах гэж дотроо өөрийгөө зоригжуулах үгсийг байнга хэлж, нүдээ аньдаг байсан гэнэ. Гэхдээ эхний нэг дууг дуулсны дараа харьцангуй тайвширч, өөрийнхөөрөө болж эхэлдэг байна.

Тайзны айдас

9 Архи уухаа больсон

Дээр дурдсанчлан өсвөр насандаа архинд орж, тэр бүү хэл донтож, сургуулиасаа хөөгдсөн юм. Түүний аав ээж нь Ланаг эмчилгээнд хамруулснаас хойш тэрээр дахиж огтхон ч архи уугаагүй гэдэг. Мэдээж амсах тохиолдол байх ч 15 наснаасаа хойш ганц ч удаа архи ихээр ууж согтоогүй аж.

Архи уухаа больсон

10 Шүүмжлэл

“Чамайг шүүмжилж байна гэдэг чамд хийсэн зүйл байна гэсэн үг. Юу ч хийгээгүй хүнийг яалаа гэж шүүмжлэх билээ. Мөн тэднийг анхаарлыг татаж чадсан байна гэдэг нь маш чухал. Би карьераа өсгөх гэж дуулдаггүй. Зүгээр л өөрийнхөө дотоод ертөнцөд юу болж байдгаа бусдад гаргаж үзүүлэхийг л зорьдог юм.” хэмээн Лана шүүмжлэл бичсэн хүмүүст зориулж хэлсэн байдаг. Түүнийг нэрд гарсан цагаас эхэлж, шүүмжлэлүүд ар араасаа цуврах болов. "Өсвөр насныханд буруу үлгэр дууриал үзүүллээ", "Садар самууныг сурталчиллаа", "Нийгэмд сөрөг хандлага илэрч байна" гээд л... Харин Лана энэ бүгдийг үл тоон, зүгээр л дуугаа дуулсаар байсан билээ.

Шүүмжлэл

11

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()