Эрчүүдийн хүсэмжит халуухан бүсгүйчүүд

Таны бодлоор хамгийн халуухан алдартай бүсгүйчүүд хэн бэ? Ямартай ч эрчүүдийн дунд судалгаа явуулж, тэдний хамгийн ихээр хүсэмжилж явдаг алдартай бүсгүйчүүдийг тодруулсан байна шүү. Тус жагсаалтад хэн хэн багтсан бол? Ингээд хамтдаа эрчүүдийн дунд хамгийн алдартай Холливуудын халуухан бүсгүйчүүдийг сонирхцгооё.

Эрчүүдийн хүсэмжит халуухан бүсгүйчүүд

1 Кайли Женнер (Kylie Jenner)

Алдарт Кардашьяаны гэр бүлийн отгон гишүүн Кайли Женнер ердөө 18 настай боловч олон эрийн мөрөөдлийн бүсгүй аж. Тэрээр эгч нарынхаа адил төгс бие галбиртай бөгөөд үргэлж үүнийгээ тодотгосон хувцас өмсөх нь улам халуухан харагдуулдаг. Саяхан удаан хугацаанд үерхсэн найз залуу Тайга (Tyga)-аасаа салсны дараа түүний нэр хүнд бүр ч ихээр өсч, "эрэлт ихтэй" байгаа гэдэг шүү.

Кайли Женнер (Kylie Jenner)

2 Женнефир Лауранс (Jennifer Lawrence)

Үнэхээр халуухан, дур булаам бүсгүй гэж түүнийг л хэлэх биз. Анх цэвэр ичимтгий бүсгүй Холливуудад хөл тавьж байсан бол өдгөө хүн бүрийн хайр хүндэтгэлийг хүлээсэн супер од болж чаджээ. Түүний бүтээсэн алдарт дүрүүд болон халуухан бие нь эрчүүдийн харааг булаах хамгийн том шалтаг нь болдог байна. Түүнээс гадна түүний зан араншинг огт эвдрээгүй ч гэлцдэг. 

Женнефир Лауранс (Jennifer Lawrence)

3 Кендалл Женнер (Kendall Jenner)

Дахин нэг Кардашьяны гэр бүлийн гишүүн. Гэхдээ мэдээж тэр бол алдарт Кимийн эх нэгт, эцэг өөртэй дүү нь билээ. Гэрийнхнээ бодвол өөрийн хүч чадлаараа олонд танигдаж чадсан хэмээн сайшаагддаг тэрээр эрчүүдийн хүсэмжилж явдаг нэгэн аж. Нэрт “Victoria’s Secret”-ийн загвар өмсөгч төдийгүй олон олон загварын компаниудтай гэрээ байгуулан, гялалзаж яваа билээ. Түүний илүү дутуу маяггүй зан, гуалиг бие хаа нь залуусыг шууруулдаг аж.

Кендалл Женнер (Kendall Jenner)

4 Скарлетт Жоханссон (Scarlett Johansson)

Мэдээж энэхүү жагсаалтад дэндүү халуухан Скарлетт багтахгүй бол алдас болох биз. Өөрийн бүтээсэн олон гайхалтай дүрээр олноо танигдсан түүнийг бүсгүйчүүдээс илүүтэй эрчүүд хайрлаж, дэмжин, хүсч явдаг байна шүү. Тэрээр жүжиглэхээс гадна “Calvin Klein”, “Louis Vuitton” болон “L’Oreal” зэрэг брэндүүдийн нүүр царай нь болдог билээ. Мөн түүнийг секс бэлэг тэмдэг, өнөө цагийн хамгийн халуухан жүжигчин хэмээн нэрийдэх нь бий.

Скарлетт Жоханссон (Scarlett Johansson)

5 Эмма Ватсон (Emma Warson)

Саяхан л алдарт “Харри Поттер” киноны бяцхан ухаантан охины дүрийг бүтээж явсан Эмма Ватсон хэзээдээ ийм том болчихоод эрчүүдийн харцыг унагаж явна вэ? Үзэсгэлэнт төрх, өөрийн гэсэн бодол нь түүнийг өдгөө хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болгоод байгаа бөгөөд түүний шийдэмгий байдал нь эрчүүдэд илүүтэй таалагддаг гэнэ.

Эмма Ватсон (Emma Warson)

6 Деми Ловато (Demi Lovato)

Хамгийн бүтээлч, шаргуу хүн гэж түүнийг л нэрлэнэ. Өөртөө итгэлтэй байдал, гал шиг дүрэлзэх хүсэл эрмэлзлэл, халуухан бие нь залуусыг галзууруулах шахдаг аж. Хүчтэй хоолойгоор олноо алдартай болсон бүсгүй хэний ч өмнө бардам байж чаддаг гайхалтай зан чанартай билээ.

Деми Ловато (Demi Lovato)

7 Селена Гомез (Selena Gomez)

Хүүхэд шиг царай, хөөрхөн ааш түүний нэрийн хуудас байсан цаг саяхан. Гэтэл тэрээр дуучин Жастин Бибер (Justin Bieber)-ээс салсныхаа дараа илүүтэй гялалзаж, жинхэнэ халуухан бүсгүй гэдэг утгаар бусдад харагдах болсныг нуух юун. Өөрийн тачаангуй биеэ гайхуулсан клипүүд, өршөөлгүйгээр инстаграмын оддыг бут ниргэн “Хатан хаан” болсон зэрэг нь түүнийг улам их хайрлахад хүргэнэ. Ямартай ч 2016 он чинийх байлаа, Селена.

Селена Гомез (Selena Gomez)

8 Ким Кардашьян (Kim Kardashian)

Реалити шоуны од алдарт Кимийг өдгөө танихгүй хүн гэж үгүй биз. Түүний олон нийтийн сүлжээнд байршуулах нүцгэн зургууд, аварга том өгзөг зэрэг нь эрчүүдийн харцыг эрхгүй булаана. Хэдийгээр тэрээр реппер Канье Вест (Kanye West)-ын гэргий болсон ч хааяа нэг нүцгэлчихээд байгаад нь эрчүүд ихээр "талархаж" явдаг гэнэ шүү.

Ким Кардашьян (Kim Kardashian)

9 Жижи Хадид (Gigi Hadid)

Хамгийн халуухан загвар өмсөгчдийн нэг бол яалтчгүй Жижи Хадид юм. Залуухан, халуухан, үзэсгэлэн төгс түүний араас шүлсээ урсган гүйх залуус бишгүй. Хувийн амьдралын хувьд, тэрээр дуучин Заян Малик (Zayn Malik)-тай болзож байгаад саяхан салсан билээ. Өдгөө дөнгөж 21 настай боловч өөрийн байр сууриа баттай тамгалж чадсан гайхалтай бүсгүйг цаашдаа хэр их амжилт гаргаж, аль хүртэлх алдрын оргилд гарахыг таашгүй.

Жижи Хадид (Gigi Hadid)

10 Женнифер Лопез (Jennifer Lopez)

Үнэхээр гайхмаар хэдий ч эрчүүдийн дунд нэр хүнд сайтай, хамгийн хүсэмжит бүсгүйгээр дуучин Женнифер Лопез тодорсон байна. Нас бол тоо гэдгийг бататгаж 46 настай үзэсгэлэнт дуучин залуусын харцыг булаасан хэвээр байгаа нь түүнийг ямар түвшний хүн бэ гэдгийг тодорхойлж өгнө.

Женнифер Лопез (Jennifer Lopez)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()