1
Хэрвээ өнөөдөр чиний амьдрах сүүлийн өдөр гэвэл чи юу хийх вэ?
Энэ асуултыг маш олон хүмүүс өөрөөсөө асууж байсан нь лавтай. Гэвч бид хэзээ ч үүнд тэгтлээ их ач холбогдлыг өгч байгаагүй. Учир нь бидний амьдрал дуусах болоогүй, ийм зүйлсийг бодох эрт байна гэдэг. Apple компанийн үүсгэн байгуулагч Стив Жобс (Steve Jobs), өөрийгөө нойр булчирхайн хавдартай гэдгээ мэдсэн үедээ энэ асуултыг өөрөөсөө асуусан гэдэг. Чухам тэр үед л, амьдралынхаа хамгийн үнэтэй цаг хугацаа, гэр бүл үр хүүхдээ үүрд алдаж буйгаа ухаарсан хэрэг. Тиймдээ ч тэрээр амьдралынхаа сүүлийн өдөр хүртэл хотоос зайдуу нам гүм зуслангийн байрандаа гэр бүлтэйгээ хамт байсан юм.
2
Чи өөрийгөө хэрхэн хардаг вэ?
Та өөрийн бодож байгаагаас ч хавь илүү өөртөө итгэлтэй байдаг. Тиймээс ч бид элдэв асуудал, саад бэрхшээлд бууж өгөлгүй, эцсийн мөч хүртлээ тэмцсээр байдаг билээ. Wanleo.com сайтыг үүсгэн байгуулагч Дина Варшавская (Deena Varshavskaya), хэлэхдээ, " Хэрвээ чи өөрийгөө маш муу удирдагч хэмээн бодож байвал, тийм л байх болно, Харин эсрэгээрээ сайн байхыг хичээж, төдий хэмжээгээр зүтгэвэл чи үнэхээр сайн удирдагч байж чадна. Хэн байхаа чи өөрөө л тодорхойлно" гэсэн байдаг.
3
Хүч чадал юунд оршино вэ?
"VaynerMedia"-ийн үүсгэн байгуулагч, Гари Вайнерчук (Gary Vaynerchuk), хэлэхдээ," Ажилдаа дуртай, түүндээ чин сэтгэлээ зориулдаг байвал та үнэхээр сайн ажилтан. Таны хүч чадал зөвхөн хичээл зүтгэлд оршино. Харин гэр бүлдээ хайртай, тэдэндээ харамгүй цаг завыг зарцуулдаг бол та хамгийн сайн эцэг хүн. Таны хүч чадал бол гэр бүл тань юм. Тиймээс залуу насаа ажиллахад зарцуулж, өтлөх насандаа гэр бүлээрээ гоёх хэрэгтэй" гэсэн байна.
4
Энэ амьдралаас юуг ухаарах ёстой вэ?
Блог хөгжүүлэгч, Марк Мансон (Mark Manson) хэлэхдээ, " Хүмүүс амьдрахын төлөө ажиллаж, аз жаргал бүхий л зүйлээ ажиллахад зориулдаг. Гэвч та аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун байхын төлөө ажиллах хэрэгтэй. Тиймээс таны энэ амьдралаас ухаарах ёстой зүйл бол хэзээ ч харамсахгүйгээр амьдрах явдал юм. " хэмээжээ.
5
Өнгөрсөн болон одоогийн ялгаа юу вэ?
Таны бодлоор өнгөрсөн ба одоогийн ялгаа юу вэ? Зохиолч Гретхен Рубин (Gretchen Rubin), хэлэхдээ, " Өнгөрсөн зүйлийг буцаах, өөрчлөх нь усан дээр гал асаахтай ижил боломжгүй зүйл, харин ирээдүй бидний өмнө байна. Тиймээс одоогийн нөхцөл байдлыг хэрхэн өөрчлөхөөс таны амьдрал шалтгаална" гэжээ.
6
Амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу?
Та өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу? Магадгүй өнөөдрөөс илүү сайхан гэрэлт ирээдүйг цогцлоохыг хүн бүхэн л хүсдэг. Гэвч гол нь өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байж, түүнийг өөрчлөх, сайхан амьдралыг бүтээхийн төлөө хөдөлмөрлөх нь чухал юм шиг. Хүн бүрийн сэтгэл ханамж, аз жаргал нь харилцан адилгүй тул хамгийн гол нь амьдралдаа сэтгэл хангалуун л байх хэрэгтэй.
7
Яагаад ингэтлээ санаагаа чилээнэ вэ?
Амьдралд тулгарсан асуудал бэрхшээл бүрт нухлагдан, сэтгэл санаагаа унаган, санаагаа чилээх нь байдлыг бүр л дордуулах болно. Сэтгэл зүйчид энэ үед, өвчтөнөө аль болох тайван байж, асуудлыг илүү нухацтай, нямбай хандахыг хүсдэг ажээ.
8
Өнгөрсөн рүүгээ явах боломж олдвол юуг өөрчлөх вэ?
Та урьд нь энэ талаар бодож байсан уу. Маш олон хүмүүс энэ талаар бодож, өөрийн одоогийн шийдвэрээ зүхсээр байдаг. Харин зарим нь эсрэгээрээ өөрийн гаргасан шийдвэртээ сэтгэл хангалуун байж, юуг ч өөрчлөхийг хүсдэггүй. Нэгэнт өөрчилж болохгүй зүйлийг, өөрчлөх гэж өөрийгөө зовоохын оронд, түүнтэйгээ эвлэрч, аль болох нааштай аргыг сонгох нь зүйтэй юм.
9
Хэр сайн найз вэ?
Зуун төгрөгтэй явахаар 100 найзтай яв гэдэг үг байдаг. Энэ ч үнэн юм. Учир нь хүнд итгэхээ байсан өнөө үед хүн итгэл сэтгэл, найз нөхрөөрөө л бусдаар илүүрхэх юм. Та хэн нэгэн сайн найзынхаа хүнд хэцүү мөчид хамт байсан уу? Хэрэг гараад тусламж хүсэв л гараа сунгах үү? Энэ тал дээр нухацтай бодоод үзээрэй.