Зохиомол хээлтүүлгийн аргаар үүссэн хачирхалтай амьтад

Байгаль гэдэг гайхалтай, тааварлашгүй зүйл бөгөөд дэлхий дээр оршин тогтнож буй бүхий л зүйлс амьд гарахын төлөөх тэмцэлтэй тулгардаг. Гэвч хүн төрөлхтөн өөрсдийгөө энэхүү хөгжилд оролцох хэрэгтэй гэж үзсэн бололтой. Ингээд та бүхэнд хиймэл хээлтүүлгийн аргаар үүссэн хачирхалтай амьтдыг танилцуулж байна.

Зохиомол хээлтүүлгийн аргаар үүссэн хачирхалтай амьтад
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

7 Цэнхэр бельгийн үхэр

Энэ төрлийн үхэр фитнессээр хэт их хичээллэсэн мэт булчин нь бодит бус харагдаж байгаа биз. Магадгүй эрдэмтэд уг үхрийг хээлтүүлэхдээ өсөлтийн дааврыг нь хэтрүүлсэн ч байж мэдэх юм.

Цэнхэр бельгийн үхэр

Гэхдээ үнэн хэрэгтээ энэ нь хиймэл булчин үүсгэсэнтэй холбоогүй бөгөөд харин хээлтүүлэг болон генийн үйл ажиллагааны удаашралтай хамааралтай аж. Түүнчлэн цэнхэр бельгийн үхэр нь огт өөхгүй, дан махтай гэнэ.

6 Ликой үүлдрийн муур

Хээлтүүлгийн үр дүнд үүссэн энэхүү амьтан үнэхээр өрөвдөлтэй харагдаж байгаа биз. Түүний ноос нь жигд бус бөөгнөрөн ургадаг ба эрүүнийх нь дор бараг л үс байдаггүй аж.

Ликой үүлдрийн муур

Мөн тус муурын үсний ургалтыг хариуцдаг ген нь ажилладаггүй бөгөөд эрдэмтэд яах гэж энэ төрлийн муурыг гаргаж авсан болох нь тодорхойгүй юм.

5 Бультерьер

Тус үүлдрийн нохойг  XIX зууны үед анх илрүүлж байжээ. Гаднаас нь харахад түүнийг хөөрхөн гэж хэлэхэд хэцүү бөгөөд цусанд маш их дуртай байдаг учир бультерьерийг "алуурчин нохой" гэж нэрлэх нь бий.

Бультерьер

Гэхдээ энэ нохойг тэжээдэг хүмүүс тэднийг нөхөрсөг, үнэнч хамгаалагч болж чаддаг гэж үздэг ажээ.

4 Шами ямаа

Уг ямааг Сирид бодит хээлтүүлгийн аргаар гаргаж авсан бөгөөд энэ нь өөрийн өвөг дээдэстэйгээ тийм ч адилхан харагдахгүй.

 

Шами ямаа

Гэхдээ шами нь Сирид маш алдартай билээ. Заримдаа нэг шами нэг морины үнэд ч хүрэх магадлалтай байдаг аж. Энэ төрлийн ямаа нь тэвчээртэй бөгөөд хүмүүс сүүг нь эмчилгээний увдистай хэмээн үздэг байна.

3 Богино хошуут тагтаа

Ямар зорилготойгоор богино хошуут тагтааг үүсгэсэн болох нь одоог хүртэл тодорхойгүй байдаг. Хэдийгээр гадаад төрх нь тийм ч үзэсгэлэнтэй биш ч та нэг харсан тохиолдолд хэсэгтээ л түүний талаар бодох болов уу?

Богино хошуут тагтаа

Харамсалтай нь богино хошуутай тэд тэжээврийн савнаас хооллож чаддаггүй учраас эзэд нь гараасаа хооллодог байна.

2 Пуату илжиг

Бодит хээлтүүлгийн аргаар бүтсэн энэ амьтны ноос нь яг л нягт шүлжсэн мэт харагддаг.

Пуату илжиг

Үс нь ургахдаа хоорондоо орооцолддог бөгөөд энэ нь илжиг дундаа хамгийн том биетэй нь буюу 150см-ийн өндөртэй.

1 Мейшан гахай

Эдгээр гахайг удаан хугацааны судалгааны үр дүнд гаргаж авчээ. Гадаад төрх нь унжсан арьстай, хар өнгөтэй, инээдтэй харагдаж байгаа биз. Гэхдээ мейшоноос их хэмжээний өөхтэй мах гардаг байна. 

Мейшан гахай

Эрдэмтэд хүний амьдралд тус болохуйц амьтныг үүсгэхийн тулд энэхүү гахайг хиймэл хээлтүүлгийн аргаар  бий болгожээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()