Алтан медаль соёрхлоо

2016-06-17, 08:55
2,434

Та үүнийг мэдэх үү? Дэлхийн аль ч улс оронд явж байсан, таны худалдан авах гэж байгаа хүнсний бүтээгдэхүүн дээр Monde-Selection- чанарын батламж, медаль – ийн тэмдэглэгээ байгаа бол хамгийн чанартай, таатай амт үнэртэй, ашиг тустай, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн худалдан авч байгаа гэдэгтээ та эргэлзэх хэрэггүй гэнэ.

Алтан медаль соёрхлоо

Учир нь 1961 онд анх байгуулагдсан Monde-Selection- чанарын институт нь тэр цагаас хойш дэлхийн улс орнуудад шинэ тутам үйлдвэрлэгдэж зах зээлд гарч байгаа бүхий л хүнсний бүтээгдэхүүний чанарыг шинжилж, хянаж, тэр дундаас хамгийн шилдгийг нь баталгаажуулж ирсэн.

Тэд хүнсний бүтээгдэхүүний ангилал бүрт төгс стандартыг бий болгож, хэвшүүлж,хэрэглэгчдийн хүсэл сонирхол, амтлах, үнэрлэх, харж таашаах бүхий л мэдрэмжид төгс зохицох бүтээгдэхүүнийг нэрлэн баталгаажуулж, алдаршуулан медаль олгодог. Европын холбооны Брюселл – д төвтэй  Monde-Selection- институт нь хүнсний бүтээгдэхүүний 9 ангилалд өрсөлдөх дэлхийн улс орнуудын бүтээгдэхүүнээс хамгийн шилдгүүдийг сонгон чанарыг нь 54 дэх удаагаа шалгаруулан батламжлаад байгаа билээ.

54 дэх удаагаа хийгдэж байгаа энэхүү чанарын шалгаруулалтад жил бүр 80 аад орны үйлдвэрлэгч нарын 3000 гаруй төрлийн бүтээгдэхүүнүүд оролцдог. Үүнийг дэлхийд нэр хүндтэй сүлжээ рестораны тэргүүлэх зэрэглэлийн тогооч, химич, профессорууд, бусад хүнсний чиглэлийн мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн 70 шүүгдчдийн бүрэлдэхүүн хагас жилийн хугацаанд олон зуун шалгалт сорилтын дүнд шилдгийг батламжилж гардуулдаг билээ.

Энэ удаагийн шалгаруулалтаас Монгол улсын хүнсний манлай үйлдвэр Жем Интернэшнл ХХК ний үйлдвэрлэн гаргадаг “Соёрхол” брэнд АЛТАН МЕДАЛЬ – ийг хүртэн чанарын батламжаа гардан авсан байна. Чанар мөнхөд оршихуй уриатай Жем Интернэшнл ХХК иас уг бүтээгдэхүүнийг дэлхийд чанарыг нь алтаар баталлаа.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.