Хуучин хувцсаараа зуны гоёлоо урлацгаая!

Налгар зуны улирал ирж, хувцасны шүүгээндээ өнгөлөг, нимгэн, хөнгөн хувцсаар шинэчлэлт хиймээр л байгаа биз дээ. Гэвч өмсдөггүй ашигладаггүй хувцас дэндүү их, дээр нь шинэ хувцас авахад санхүүгийн хүндрэлтэй байгаа бол бидний мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Бид та бүхэндээ хуучин хувцсаа хэрхэн шинэ загварын гоёмсог болгох талаар гайхалтай мэдээллийг хүргэж байна.

Хуучин хувцсаараа зуны гоёлоо урлацгаая!

1 Даашинзаа өнгө оруулах

Даавууны будаг ашиглан, зуны нимгэн торгон, цулгуй даашинзаа ийнхүү гоёмсог өнгөөр будаж болох юм. Будах хэсгээ зөв тооцоолж, маш нямбай уусгаж будахгүй бол, даашинз тань онцгүй өнгөтэй болж мэднэ шүү. Будсаныхаа дараа сайтар хатааж, дараа нь угаалгын машинд хүйтэн бүлээн усаар угаахаа мартуузай. Зааврыг зураг дээрээс хараарай. 

Даашинзаа өнгө оруулах

2 Цамцандаа тууз бэхлэх

Ямар ч цамцыг энэ маягаар тууз ашиглан чимэглэж болдог. Үүний тулд та цамцтайгаа зохицох өнгийн туузыг зөв сонгох хэрэгтэй. Харин дараа нь цамцны загвараас шалтгаалан энэ маягаар чимэглэж болох юм.

Цамцандаа тууз бэхлэх

Цамцныхаа хойд талыг сэтлээд, туузнуудаа тогтооно. 

3 Торон оруулга содон харагдуулна

Өмсөх дуртай цамцнаасаа нэг л уйдаад шинийг авмаар санагдах үед, хэрэглэдэггүй торон оруулгыг ийнхүү ашиглан чимэглээрэй. Танд үнэхээр шинэлэг мэдрэмжийг төрүүлнэ. Үүний тулд танд дүрс гаргах хэв, индүү, тор, мөн мэдээж зүү утас хэрэг болно. 

Торон оруулга содон харагдуулна

4 Цамцны зах, мөрийг шүрээр чимэглэх

Гэрт тань байдаг, хэрэглэдэггүй шүр, шигтгээгээр цамцныхаа захыг чимэглэснээр үнэхээр чамин харагдуулж байгаа биз. 

Цамцны зах, мөрийг шүрээр чимэглэх

Үүний адил ноосон, даавуун цамцныхаа мөрийг ч гэсэн энэ маягаар хялбархан чимэглэж болох юм. Яагаад туршаад үзэж болохгүй гэж?

5 Энгийн нэг даавуун даашинзыг, загварлаг болгох

Даавуун цамцаа зах хэсгийг үлдээн, хэв гарган хайчлах хэрэгтэй. Харж байгаачлан арын хэсгийг сүлжинэ. Үүнийг хийхийн тулд сүлжээсний уг хэсгийг захнаас салган, 3 хэсэг болгон хайчлаад, түүнийгээ сүлжиж, эргэн захтай нь бөхлөн оёорой. 

Энгийн нэг даавуун даашинзыг, загварлаг болгох

6 Урт банзлыг даашинз болгох ухаалаг арга

Харин урт, гоёмсог өнгөтэй юбкаг зурагт үзүүлсний адил тайрч, оёод ийнхүү хөнгөн, нимгэн загварлаг даашинз болгох боломжтой. 

Урт банзлыг даашинз болгох ухаалаг арга

7 Илүү загварлаг, содон цамц

Энгийн нэг цамцны арыг тэгш хэмтэй тайрч, дээд хэсгийг нь наалддаг туузаар бэхлэн оёорой. Харин үүнийхээ дотуур цээживч, эсвэл цамцандаа хатуулгатай хөхөвч бэхлээд нуруугаа ил гаргаж болох юм. 

Илүү загварлаг, содон цамц

8 Гоёмсог саатай тууз ашиглан, богино цамцыг чимэглэх

Гэрт байдаг, тэр бүр ашиглаад байдаггүй саатай, гялгар туузыг ашиглан, ийнхүү чимэглэж өгөөрэй. Товч ч гэсэн ашиглаж болно шүү дээ.

Гоёмсог саатай тууз ашиглан, богино цамцыг чимэглэх

9 Гоёмсог хээгээр чимэглэх

Даавууны будаг, хумсны будаг зэргийг ашиглан хээ гаргагчаар ийнхүү цамцаа чимэглэж өгөөрэй. Хамгийн гол нь хувцасны өнгөнөөс ялгарах тод өнгөтэй байвал зүгээр шүү.

Гоёмсог хээгээр чимэглэх

10 Илүү загварлаг цамц

Өмсдөггүй захтай цамцыг ашиглан, энэ зуны трэнд болоод байгаа цамцыг хялбархаан хийх боломжтой. 

Илүү загварлаг цамц

11 Жижиг деталь, оруулга хийх нь

Цамцны тохой, энгэр хэсэгт өнгөлөг оруулга бүхий зүйлээр чимэглэж өгснөөр ийнхүү маш өвөрмөц харагдана.

Жижиг деталь, оруулга хийх нь

12 Торон оруулга оруулах

Торон оруулга нь ямар ч хувцсан дээр маш сайхан харагддаг. Тиймээс энэ мэт, эсвэл өөр загвараар чимэглэх гээд үзээрэй.

Торон оруулга оруулах

13 Шигтгээгээр чимэглэх

Шигтгээ нь мөн л торны адил бүхий л хувцсан дээр сайхан зохицдог. Тиймээс та хувцасны загвараас шалтгаалан хүссэн хэсгээ ийнхүү чимэглэж өгөөрэй.

Шигтгээгээр чимэглэх

14 Томдсон цамцыг гоёмсог даашинз болгох нь

Дээр дурдсан сүлжмэл даашинзыг хийх аргаар цамцаа тайрч, засаад даавууны будаг ашиглан төрөл бүрийн өнгө, хээг оруулаарай. 

Томдсон цамцыг гоёмсог даашинз болгох нь

15 Хажуугийн торон оруулга

Торон оруулгыг хормой, хажуу тал, мөр, энгэр гээд хүссэн газраа оёж, хувцсаа гоёмсог болгох боломжтой.

Хажуугийн торон оруулга

16 Энгийн нэгэн хээгээр чимэглэж болно

Энэ мэт даавууны будаг ашиглан, гоёмсог зургийг зурж болох юм. Яагаад өөр сонирхолтой олон зургаар чимэглэж болохгүй гэж?

Энгийн нэгэн хээгээр чимэглэж болно

17 Ороолтыг цээживч болгох

Өмсдөггүй, өнгөлөг ороолтыг ийнхүү цээживч болгон зүүгээд, банзалтай хослуулан өмсөж болох юм. 

Ороолтыг цээживч болгох

18 Даашинз урлах

Өмсдөггүй, материал сайтай захтай цамцаар ийнхүү даашинз урлаж болно шүү дээ. Та туршаад үзээрэй. 

Даашинз урлах

19 Энгийн нэгэн уйтгартай цамцаас загварлаг цамц болох нь

Ноосон цамцаа торон оруулга бүхий, дэрэвгэр материалаар ийнхүү чимэглэвэл, хүүхэд шиг өхөөрдөм харагдах болно.

Энгийн нэгэн уйтгартай цамцаас загварлаг цамц болох нь

20 Өмсдөггүй цамцнуудаа ашиглан даашинз урлаарай

Өнгө өнгийн өмсдөггүй цамцнуудаа ашиглан ийнхүү гоёмсог даашинзыг урлаж өгөөрэй!

Өмсдөггүй цамцнуудаа ашиглан даашинз урлаарай

21 Богино өмдөн дээрээ гоёмсог шигтгээ наах

Даавууны будаг юмуу, шигтгээ ашиглан, юбка, шортоо ийнхүү чимэглээд өмсөөрэй. Өнгө өнгөөр ч чимэглэсэн болох шүү дээ. 

Богино өмдөн дээрээ гоёмсог шигтгээ наах

22 Уйтгартай цамцыг загварлаг болгох

Эрэгтэй богино цамцыг гоёмсог задгай энгэртэй цамц болгон хувиргаарай. Үүний тулд цамцны ханцуй, энгэрийг тайрч, өмсөөрэй.

Уйтгартай цамцыг загварлаг болгох

23 Цамцаа илүү гоёмсог болгоорой

Дээр дурдсанчлан, торон оруулгыг цамцны хормой, энгэр, мөр зэргийг энэ мэтээр чимэглэж болох юм. 

Цамцаа илүү гоёмсог болгоорой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()