Кимийн гэр бүлийн хөрөнгийн хэмжээ

Өдгөө дэлхий нийтийн анхаарлын төвд байх болсон Кардашьян (Kardashian)-ны гэрийнхэн анх “Keeping Up With The Kardashian” реалити шоугаараа олон нийтэд танигдаж байсан билээ. Тус гэр бүлийн гишүүн бүр өөр өөрийн гэсэн эрхэлсэн ажил, карьертэй юм. Алдар хүнд сайтай тус гэр бүл өнөр өтгөн болоод хөрөнгө чинээ ихтэй хэмээгддэг. Ингээд та бүхэндээ Кардашьяны гэр бүлийнхний хөрөнгийн талаар багахан мэдээлэл хүргэе.

Кимийн гэр бүлийн хөрөнгийн хэмжээ

11 Роб Кардашьян (Rob Kardashian) - 6 сая доллар

Кардашьяны гэр бүлийн ганц эрэгтэй, хайрлуулж өссөн Роб өнгөрсөн жилүүдэд сураг чимээ багатай амьдарсан. Харин энэ оноос загвар өмсөгч Блэйк Чина (Blac Chyna)-тай болзож, гадуур зугаалан, олны нүдэнд өртөх болсноор түүний нэр хүнд өсч, ярианы сэдэв болоод байгаа билээ. Тэр хэрээр Роб төлбөртэй мэдээлэл, сурталчилгааг өөрийн инстаграм хуудсандаа оруулах болж, мөнгийг ч нэг хурааж байгаа гэнэ. Түүний нийт хөрөнгө нь 6 сая доллар байх аж. Дашрамд дуулгахад хосууд удахгүй үрийн зулай үнэрлэхээр зэхэж байгаа билээ. 

Роб Кардашьян (Rob Kardashian) - 6 сая доллар

10 Кайли Женнер (Kylie Jenner) - 10 сая доллар

Тус гэр бүлийн хамгийн бяцхан болоод сэргэлэн гишүүн бол яалтчгүй Кайли. Өдгөө ердөө 18 настай атлаа, өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж, амжилттай яваа юм. Өөрийн нэрийн уруулын будаг нь дэлхийн бүхий л охид бүсгүйчүүдийг шууруулж, эгч болох Кендалл Женнер (Kendall Jenner)-тэй хамтран гаргасан усны хувцасны цуглуулга нь ч мөн эрэлт ихтэй байгаа билээ. Үеийнхнээ цойлон гарч ирэн 10 сая долларын хөрөнгийг өөрийн нэр дээрээ бичүүлж яваа авхаалжтай охин аж.

Кайли Женнер (Kylie Jenner) - 10 сая доллар

9 Броуди Женнер (Brody Jenner) - 10 сая доллар

Хэдийгээр тэрээр Кардашьяны гэр бүлийн ураг төрлийн холбоотой гишүүн биш боловч тэдний ээж болох Крис Женнер (Kris Jenner)-ийн хоёр дахь нөхрийн дагавар хүүхэд нь юм. Тиймээс энэхүү жагсаалтад багтахад гайхах зүйлгүй. Тэрээр реалити шоунд оролцож, нэртэй газруудад DJ хийхээс гадна загвар өмсөгчөөр ажилладаг байна. Мөн интернэтээр бараа бүтээгдэхүүн худалддаг Броуди чамгүй мөнгө олдог аж. Өдгөө түүний нийт хөрөнгө нь 10 сая доллар гэнэ.

Броуди Женнер (Brody Jenner) - 10 сая доллар

8 Кендалл Женнер (Kendall Jenner) - 10 сая доллар

Тэрээр гэр бүлийн нэр нөлөө гэхээсээ илүүтэй өөрийн авьяас чадвараар олноо танигдаж чадсан юм. Охид бүсгүйчүүдийн мөрөөдөл болох “Victoria’s secret”-ын загвар өмсөгчөөр ажиллаж үзсэн, дүү Кайлитай хамтарч усны хувцасны цуглуулга гаргаж байгаа талаар дээр дурдсан билээ. Мөн тус гэр бүлийн гишүүдээс хамгийн ихээр бусдад таалагдаж, өндөр үнэлгээ авдаг нь  Кендалл юм шүү. Түүний нийт хөрөнгө нь 10 сая доллар төдийгүй өдгөө 20 настай гэхэд хийж бүтээсэн зүйлс арвин, чадварлаг, үзэсгэлэнтэй бүсгүй билээ.

Кендалл Женнер (Kendall Jenner) - 10 сая доллар

7 Скотт Дисик (Scott Disick) - 16 сая доллар

Куртни Кардашьян (Kourtney Kardashian)-ы экс дурлалт залуу, анхны хүүхдийнх нь эцэг болох Скотт “Keeping Up With Kardashians” реалити шоунд оролцож, дүрээ бүтээгээд амжсан байдаг. Тэрээр өдгөө Лас Вегас болон Нью Йорк хотуудад өөрийн гэсэн шөнийн клуб, паб ажиллуулдаг байна. Тиймдээ ч мөнгө сайн олдог бөгөөд нийт хөрөнгө нь 16 сая доллар аж.

Скотт Дисик (Scott Disick) - 16 сая доллар

6 Куртни Кардашьян (Kourtney Kardashian)- 25 сая доллар

Тус гэр бүлийн гишүүд бүгд өөр өөрийн гэсэн бизнес болоод байр суурьтай байдаг. Харин Куртнигийн тухайд тэрээр өөрийн өмсөж, зүүсэн бүхнийгээ бүсгүйчүүдэд сурталчилж, мөнгө олдог аж. Мөн бусдад гоо сайхан, хувцаслалтын зөвлөгөө өгч, юугаар ч дутахааргүй амьдардаг юм шүү. Мэдээж энэхүү их хөрөнгийг босгоход түүний гэр бүлийн нөлөө байсан гэдгийг нуух юун. Түүний нийт хөрөнгийн хэмжээ 25 сая доллар аж.

Куртни Кардашьян (Kourtney Kardashian)- 25 сая доллар

5 Хлое Кардашьян (Khloe Kardashian)- 25 сая доллар

Хлое бол гэрийнхэн дундаасаа хамгийн хүчирхэг, хичээл зүтгэлтэй гэгддэг билээ. Энэ нь ч учиртай. Тэрээр “Kocktails with Khloe ” гэх телевизийн шоуг зохион байгуулж, өөрийн нэрийн номоо хүртэл хэвлүүлж байсан сэргэлэн нэгэн аж. Түүний хурааж хуримтлуулсан хөрөнгө нь 25 сая доллар гэх бөгөөд шөнийн цэнгээний газрууд хэссэн, эрээ цээргүй зурагнууд нь нэр хүндийг нь бага зэрэг унагаасныг эс тооцвол чамгүй алдартай бүсгүй юм.

Хлое Кардашьян (Khloe Kardashian)- 25 сая доллар

4 Крис Женнер (Kris Jenner)- 60 сая доллар

60 сая долларыг тэр хэрхэн хурааж хуримтлуулсан юм бол? Мэдээж “Keeping Up With The Kardashians” шоуны ерөнхий продюсерээр ажиллаж байсан ч өдгөө түүнд эрхэлсэн ажил гэж үгүй. Үр хүүхэд нь бүгд саятан болсон учир тэд ээжийгээ юугаар ч дутаалгүй амьдруулах нь мэдээж биш гэж үү?

Крис Женнер (Kris Jenner)- 60  сая доллар

3 Кэйтлин Женнер (Caitlyn Jenner)- 100 сая доллар

Түүний түүх их адармаатай. Нэрт тамирчин байсан Брюс Женнер (Bruce Jenner), Крис Женнертэй амьдралаа холбож, 2 хөөрхөн охины эцэг эх болсон хэдий ч хүйсээ солиулж эмэгтэй болохыг хүсч, зорилгодоо хүрсэн юм. Тамирчин байхаасаа л хөрөнгө чинээ ихтэй байсан тэрээр эмэгтэй болсноосоо хойш хүмүүсийн анхаарлын төвд орж, өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүнийг гаргаад зогсохгүй сэтгүүлийн нүүр царай болоод ч амжсан. Ийм хүн 100 сая долларын хөрөнгөтэй байхаас ч өөр яах билээ...

Кэйтлин Женнер (Caitlyn Jenner)- 100 сая доллар

2 Ким Кардашьян (Kim Kardashian)- 105 сая доллар

Кимд дуртай гэхээсээ илүү үзэн яддаг хүмүүс олон. Учир нь тэрээр маш хялбархан нэр хүнд олж чадсан. Тэр нь бол мэдээж реалити шоуны үеэр задарсан түүний секс бичлэг. Тухайн үед энэ нь хүмүүсийн анхаарлыг татаж, түүнийг нэр алдарт гаргасан байдаг. Үүнээс гадна үе үе нүцгэн зургаа олон нийтийн сүлжээгээр цацаж, мөнгө олох нь ч бий. Өдгөө тэрээр хувцас загвар, үнэртэн зэргийг худалдаалдаг аж. Ямартай ч түүний нийт хөрөнгө 105 сая доллар ажээ.

Ким Кардашьян (Kim Kardashian)- 105 сая доллар

1 Кэнье Вест (Kanye West)- 145 сая доллар

Ким Кардашьяны нөхөр, хоёр хүүхдийнх нь эцэг реппер, загвар зохион бүтээгч Кэнье Вест тус гэр бүлийн хамгийн их хөрөнгийг эзэмшдэг эрхэм юм. Ялангуяа хосууд хуримаа хийснээс хойш тэдний нэр хүнд тэнгэрт тултал өссөн бөгөөд хүн бүр тэдний тухай сонирхдог болсон юм. Түүний гаргасан хувцас загварын коллекц нь олон нийтэд нэлээн эрэлттэй байгаа төдийгүй үүнээсээ чамгүй мөнгө олдог гэнэ. Мөн уран бүтээлээсээ олох орлого нь ч өндөр байдаг бизээ. Иймдээ ч түүний хөрөнгө 145 сая долларт элбэг хүрдэг юм.

Кэнье Вест (Kanye West)- 145 сая доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()