Их сургууль төгссөний дараах бодит амьдрал

Та оюутан байхдаа амьдралыг ямар гэж төсөөлдөг байсан бэ? Бүгдийг өөрийн дураар хийж, хүссэн ажилдаа орж, хамгаас илүү аз жаргалтай байна гэж боддог байсан уу? Харин сургуулиа төгсөөд бодит амьдрал дээр гарахад энэ бүхэн бага зэрэг, заримдаа бүр тэс өөр байдаг юм шүү. Тиймээс төсөөлөөгүй зүйлээ болгохгүйн тулд хамаг чадлаараа хичээх, алсын хараатай байх хэрэгтэй. Ингээд танд их сургууль төгссөний дараа яг үнэндээ юу тохиолддогийг сонирхуулж байна. 

Их сургууль төгссөний дараах бодит амьдрал

1 Ажил дээр гарна

Хэрэв та өнгө мөнгөнд хөлбөрч өссөн нэгэн биш л бол яалтчгүй ажил хийж л таарна. Гэхдээ ажил хийх таны төсөөлж байснаас бага зэрэг өөр. Бүгдийг гэгээлгээр төсөөлж байсан хүүхэд нас тань замхран алга болж, бодит байдалтай нүүр тулах хэрэг гарна. Ядаж л ажил олоход тун бэрх. Олон өдөр хайж, мэдлэг чадвараа шалгуулсны эцэст арайхийж нэг ажлын байран дээрээ тогтох хэдий ч мэдэхгүй чадахгүй зүйлстэй ихээр тулгарч, нэг хэсэгтээ л өглөө босч, ажилдаа явмааргүй санагдана. Гэхдээ хамгийн сайхан нь юу гээч. Хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулан байж гардаж авах анхны цалин... Өөрийгөө биеэ даасан том хүн болсон гэдгээ мэдэрч, яг л саятан болсон мэт сэтгэгдэл төрнө. Цаг наргүй ажиллаж байхдаа оюутан насаа эрхгүй үгүйлж, эргээд очихыг хүсдэг хүмүүс ч бишгүй. Зарим газар байдал ийм байхад харин зариманд нь бүр хийх ажил ч олдохгүй. Ажилгүйдэл өдрөөс өдөрт газар авсаар байгаа өнөө цагт мэдээж хүссэн ажилдаа орно гэдэг амаргүй даваа. Гэхдээ үеийнхэн тань зорьсноо биелүүлж чадаж байхад, та ч гэсэн чадах л ёстой. Нэг ёсондоо бүхнийг таны сэргэлэн цовоо байдал, алсын хараатай үйлдлүүд шийднэ гэсэн үг. 

Ажил дээр гарна

2 Сургалтын төлбөрийн зээлээ төлнө

Сургуульд сурах хугацаандаа сургалтын төлбөрийн зээл авч, ихийг сурч мэдсэн оюутнууд элбэг байдаг. Харин ажил дээр гараад үүнийгээ эргүүлэн төлөх их үйл эхэлнэ. Цаг наргүй ажиллан, авсан цалингаа хурааж, зээллэгээ төлөх бөгөөд нэг хэсэгтээ л хүндхэн байдалтай байх боловч, ямартай ч өөрөө бүгдийг болгож байгаадаа сэтгэл ханаж байдаг юм.

Сургалтын төлбөрийн зээлээ төлнө

3 Гэрээсээ нүүх мөрөөдөл

20 гаруй жил таныг тэжээж, хооллож хувцасласан эцэг эхийнхээ ачыг хариулах цаг нэгэнт иржээ. Одооноос бүх зүйлсийг зөвхөн та өөрийн толгойгоор бодож, сэтгэх хэрэгтэй болно. Эхний ээлжинд үүрээ орхин нисч, биеэ дааж амьдрах хэрэг гарна. Гэвч заримынх нь хувьд гэрээсээ холдоно гэдэг жинхэнэ мөрөөдөл нь болж эхэлдэг. Аль хэдийн их сургуулиа төгсчихөөд байхад аав ээжийнхээ дэргэдээс ч холдоогүй, эцэг эхийнхээ хараа хяналтаас ч бүрэн гараагүй мэт санагдаж, бухимддаг.

Гэрээсээ нүүх мөрөөдөл

4 Амьдрах газар олох шаардлагатай

Гэрээ орхин явсан бол мэдээж амьдрах байр, байшин олох ёстой болж таарна. 20 гаран настай, хурааж хуримтлуулсан зүйлс багатай залуусын тухайд энэ нь нэлээд бэрх байх нь тодорхой. Ямартай ч нэг удаадаа түрээсийн байр олж, түрүүвчээ хоослох хэрэг гарна. Харин цаашдаа мөнгөө хурааж, өсгөн хачин сайхан байшин, байртай болох эсэх нь таны мэргэн ухаан, мэдлэг ур чадвараас хамаарна.

Амьдрах газар олох шаардлагатай

5 Идэж, уух зүйлс арай чанаржина

Магадгүй оюутан насандаа бэлэн гоймон, түргэн хоол идэж, гэдсээ дүүргэж үзээгүй хүн гэж ховор биз. Харин амьдрал дээр гарч ирээд энэхүү зуршлаасаа хүссэн хүсээгүй салчихна аа, санаа зоволтгүй. Ажилд орж, цалин авч байгаа болоод ч тэрүү орох, үйлчлүүлэх газрууд нэг шатаар дээшилж, хэрэглэж буй хүнс ч чанаржих аж. Замбараагүй гэхээсээ илүүтэй зангарагтай аашилж, аргагүй л ажил хийдэг хүн гэдгээ бусдад гайхуулах шиг болно. Гэхдээ л зарим үед оюутан насаа дурсаж, бэлэн гоймон идэх ч сайхан шүү... 

Идэж, уух зүйлс арай чанаржина

6 Эцэс төгсгөлгүй аялахыг мөрөөднө

Амралт зугаалга, аялал бол мөнгөтэй хүмүүсийн хувьд л боломжтой мэт. Харин оюутан залуус их л сайндаа ойрхон салхинд гарах нь бий. Хэрэв та дажгүй цалинтай, тэрийгээ бага багаар хурааж хуримтлуулсан бол хүссэнээрээ аялж, зугаалах боломжтой. Зүгээр нэг салхинд гарах биш бүрэн утгаараа хилийн дээс алхаж, юм үзэж нүд тайлах боломж таны өмнө нээлттэй. Ингэхэд таны бизнес ухаан, ур чадвар хамгийн гол үүргийг гүйцэтгэх юм шүү. “Мөнгөө яаж хурааж, хуримтлуулах вэ? Одоо мөнгөө хурааж байгаад Европын орнуудаар аялчихъя, дараагийн хураасан мөнгөөрөө Зүүн өмнөд Азиар аялана” гэхчлэн бүгдийг төлөвлөж, тууштай байвал аялах мөрөөдлөө биелүүлж чадна.

Эцэс төгсгөлгүй аялахыг мөрөөднө

7 Биеийн галбиртаа анхаарал хандуулна

Ялангуяа оффис ажил эрхэлдэг хүмүүс хөдөлгөөн бага тул жин нэмж, галбираа алдах явдал маш ихээр гардаг. Тиймдээ ч хэдий цаг зав бага байлаа гэсэн өөрийн бие галбиртаа анхаарч, дасгал хөдөлгөөн хийж эхэлдэг юм. Үгүй бол гэдсээ унжуулсан ахимаг насны нэгэн болж хувирах аюултай. Өөртөө хэр их анхаарал хандуулж буйгаар тань бусад хүмүүс таныг дүгнэж, үнэлдэг тул болж өгвөл өөрийгөө хайрлаж, халамжилж байгаарай.

Биеийн галбиртаа анхаарал хандуулна

8 Шоу цэнгээн

Та одоо насанд хүрсэн, биеэ даасан, том хүн. Сахилгагүй, өсвөр нас шигээ саваагүйтэж, хөгжилдэх тань багасна. Харин жинхэнэ шоуны амьдралд морилж ирэх бөгөөд амралтын өдрүүдийг ажлын хамтрагчидтайгаа өнгөрүүлж, шинэ долоо хоногийн эхний өдрийг шарталтын байдалтай эхлүүлнэ гээч. Мэдээж хүн бүр адилгүй ч тэдний ихэнхи нь ийм л замыг туулдаг юм.

Шоу цэнгээн

9 Бүх зүйлс өөрчлөгдөнө

“Энэ ах/эгч шиг мундаг болох юмсан” гээд л боддог байсан биздээ? Одоо харин доод үеийнхэндээ тийм бодол төрүүлэх таны ээлж ирлээ. Өмсөх хувцас, үүрэх цүнх, марзан яриа, машин тэрэг тань хүртэл бүгд өөрчлөгдөнө. Үүнээс гадна ярьж байгаа зүйлсийн тань сэдэв хүртэл өөрчлөгдөж, яах ч аргагүй томчуудын амьдралд хөл тавина.

Бүх зүйлс өөрчлөгдөнө

10 Гэр бүлтэй болох тухай мөрөөдөл

Гэр бүл бол таны бие хүн болсноор олж авсан хамгийн үнэтэй зүйлс байх болно. Ихэнх залуус их сургууль төгссөний дараа л шууд эхнэр, нөхөртэй болж, хүүхдүүдээ гаргаад өнөр өтгөн сайхан амьдарна хэмээн боддог. Зарим нь энэхүү бодлоо биелүүлдэг ч, их сургуулийн нэг ангийн нөхөд хэдэн жилийн дараа уулзахад цөөнгүй хэд нь гон бие гозон толгой хэвээрээ л байдаг нь хачирхалтай шүү. 

Гэр бүлтэй болох тухай мөрөөдөл

11 Өрөөний хамтрагч

Төрсөн гэрээ орхин, алсын замд мордсон ч төлбөрөө төлөх чадал муу бол хамтран амьдрах хүн хэрэг болно. Хурааж хуримтлуулсан зүйл багатай шинэхэн боловсон хүчин та хамт амьдарч, байрны түрээс хуваалцах нэгнийг сонгохоос өөр аргагүй. Харин тэр нь ямар хүн байхаас хамаг зүйлс шалтгаална. Байр, тог цахилгааны мөнгө, хоол унд, хувцас хунарын мөнгө гээд л цалин болгож авсан хэдхэн төгрөг тань гарт ч баригдалгүй хийсэн одохыг яана.

Өрөөний хамтрагч

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()