Одуудын донтсон хачирхалтай зүйлс

Энэ дэлхий дээр оршин байгаа хүн бүхэн өөр өөрийн гэсэн хамгаас их хүсдэг, хийх дуртай болоод түүндээ донтсон зүйлс гэж байдаг. Жишээ нь би гэхэд л сайхан байгалийн дурсгалт газрууд үзэх "донтой". Гайхалтай байгаль харахаараа бүх зүйлийг умартан, бүр гөлөрч орхидог тул "дон" гэж нэрлээд байгаа хэрэг л дээ. Энэ нь алдар нэртэй одууд ч хамаардаг юм. Харин тэд юунд тэгтлээ донтож олны гайхшруулсан байдаг юм бол? Ингээд та бүхэндээ тэдний ихээр донтдог зүйлсийг танилцуулъя.

Одуудын донтсон хачирхалтай зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Эмма Ватсон (Emma Watson)- Суралцах

Хүн сурч боловсорч хэзээ ч дуусдаггүй гэдгийн адилаар алдарт жүжигчин бүсгүй өөрийгөө чадварлаг, боловсролтой нэгэн болгохоор хичээсээр яваа юм. Цаашдаа дахин хэдэн жил яаж суралцах нь тодорхойгүй байгаа бөгөөд энэ тухайгаа тэрбээр “Миний сурах зүйлс хэтэрхий их байна. Би жүжигчих байхаас илүүтэй мэдлэг боловсрол өндөртэй хүн болохыг хүсч байна. Дэлхий ертөнцтэй өөрийгөө харьцуулахад би хэтэрхий өчүүхэн юм. Бүгдийг биш юмаа гэхэд тодорхой хэсгийг нь сурч мэдэх агуу үйлсэд донтчихоод явна даа” хэмээсэн билээ. Тэрээр өөрийн үеийн залуусдаа үлгэр дууриалал болсон нэгэн бөгөөд хамгийн нэр нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад тууштай зүтгэл, гоц ухаанаараа дээгүүр бичигддэг билээ.

Эмма Ватсон (Emma Watson)- Суралцах

14 Рианна (Rihanna)- Уран зураг

Барбадосын нэрт дуучин Рианнаг танихгүй хүн гэж үгүй биз. Харин тэрээр уран зурагт маш их дуртай гэнэ. Үзэмж төгс, гүн утга агуулгатай зураг л байвал гар таталгүй авдаг бөгөөд хүссэн бүтээлээ үнэ хаялцаад авч чадаагүй тохиолдолд нойр нь ч хүрдэггүй гэнэ.

Рианна (Rihanna)- Уран зураг

13 Парис Хилтон (Paris Hilton) - Шүхрээр буух

“Хилтон” зочид буудлын "дүрсгүй" өв залгамжлагч , үдэшлэгийн хатан хаан Парис Хилтон биенээсээ адреналин ялгаруулах их дуртай нэгэн аж. Ялангуяа онгоцноос шүхрээр буух их дуртай, бүр донтсон гэгддэг бөгөөд зав л гарвал шүхрээ аваад замдаа гардаг байна.

Парис Хилтон (Paris Hilton) - Шүхрээр буух

12 Роберт Паттинсон (Robert Pattinson)- Телевизийн шоу

Чадварлаг залуу жүжигчин эр ихэд өвөрмөц сонирхолтой аж. Бусад шиг элдэв үнэтэй зүйлсээр наадах биш ердөө л телевизийн шоу үзэх дуртай байна. Тэр дундаа “The Antiques Roadshow” хэмээх аяллын нэвтрүүлгийг шимтэн үздэг юм. Хүүхэд байхаасаа л авахуулаад өнөөг хүртэл тус нэвтрүүлгийг үзсээр байгаа нь түүний том болох болоогүйг илтгэх үү, эсвэл сонихролдоо үнэнчийг нь баталж байгаа хэрэг үү?

Роберт Паттинсон (Robert Pattinson)- Телевизийн шоу

11 Канье Вест (Kanye West) - Порно кино

Алдарт реппер, загвар зохион бүтээгч эр өөрийгөө секст донтсон талаараа ний нуугүй ярьж байсан цаг саяхан мэт санагдана. Тиймдээ ч залуу порно киног тогтмол шахуу үздэг бөгөөд аялан тоглолтоор явахдаа өөрийн "сайн найзууд"-аа байнга цүнхэлж явдаг гэнэ.

Канье Вест (Kanye West) - Порно кино

10 Николь Кидман (Nicole Kidman)- Бялуу

Түүнд дурлах шалтгаан мундахгүй. Үзэсгэлэнт төрх, авьяас чадвар, өнө мөнхийн гуалиг бие гээд л... Холливуудын нэрт болоод үзэсгэлэнт жүжигчин бүсгүй маш өөдрөг нэгэн билээ. Тэрээр өөрийн гуалиг биеэ дасгал хөдөлгөөний ач хэмээдэг бөгөөд элдэв хоолны дэглэм барьдаггүй аж. Хамгийн хачирхалтай нь Николь Кидмен бялуунд маш их дуртай төдийгүй долоо хоногт 3-4 удаа иддэг байна. Мэдээж хорхойгоо дарах хэмжээгээр буюу ганц зүсмийг иддэг гэнэ.

Николь Кидман (Nicole Kidman)- Бялуу

9 Шерил Коул (Cheryl Cole) - Луувангийн шүүс

Гайхалтай дуучин, бүжигчин болоод “X-Factor” нэвтрүүлгийн шүүгч байсан тэрээр өглөө бүрийг 2 аяга луувангийн шүүсээр эхлүүлдэг байна. Ямар ч нөхцөлд яаж ч байсан луувангийн шүүс ууж сэргэдэг бөгөөд энэ нь түүний гоо сайхны бас нэгэн нууц нь гэдэг билээ.

Шерил Коул (Cheryl Cole) - Луувангийн шүүс

8 Лоренцо Аморузо (Lorenzo Amoruso)- Ирланд Виски

Италын нэрт хөлбөмбөгчин Лоренцо Аморузо 1997 онд бэртсэнийхээ дараагаас эхлэн “Baileys” Ирланд вискиг ихээр хэрэглэх болж улмаар үүндээ донтсон байдаг юм. Тэрээр өдгөө  ч тус вискийг хэрэглэсэн хэвээр бөгөөд сүүлдээ бүр согтохоо ч больсон гэдэг. 

Лоренцо Аморузо  (Lorenzo Amoruso)- Ирланд Виски

7 Оззи Осборн (Ozzy Osbourne)- “Sugar Puffs”

Домогт дуучин эрийг танихгүй мэдэхгүй хүн гэж тун ховор бизээ. Нэг хэсэг хар тамхи, согтууруулах ундаанд ихээр донтож явсан эр өөрийн сонирхлоо “Sugar Puffs” гэх өглөөний хоолоор сольсон байна. Тэрээр нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо энэ талаараа дурдаж байсан бөгөөд “Намайг хорт зуршлаас салгаж, илүү амттай ертөнцөд авчирсан” хэмээжээ. Тэрээр тус өглөөний хоолноос хэдэн хэдэн савыг аваад далд хийж нөөцөлдөг төдийгүй өглөө бүрийг "түүнтэйгээ" хамт угтдаг аж.

Оззи Осборн (Ozzy Osbourne)- “Sugar Puffs”

6 Жессика Симпсон (Jessica Simpson)- Никотинтой бохь

Үзэсгэлэнт шаргал үст дуучин бүсгүйн сонирхол бусдаас огт өөр. Тэрээр никотинтой бохь зажлах их дуртай бөгөөд үүнийгээ бүр зуршил болгосон гэдэг. Бүсгүй амьдралдаа тамхи татаж үзээгүй гэдэг боловч ийн никотинтой бохь зажлах нь олны гайхшралыг төрүүлдэг юм. Мэдээж биед сайнаар нөлөөлөхгүй гэдгийг мэддэг боловч тэрээр өөрийгөө дийлэлгүй өнөөг хүрчээ.

Жессика Симпсон (Jessica Simpson)- Никотинтой бохь

5 Хайди Монтаг (Heidi Montag) - Гоо сайхны мэс засал

Өөрийн гоо сайхнаараа олноо бишрэгддэг телевизийн хөтлөгч, дуучин, загвар зохион бүтээгч бүсгүй анх 23 насандаа гоо сайхны хагалгаанд орж байсан гэдэг. Түүний хагалгаа бүтэн 10 цагийн турш үргэлжилсэн бөгөөд хамар, эрүү, нүд зэргээ засуулсан юм. Харин тэрээр 3 жилийн дараа дахин хагалгаа хийлгэж хөхөө томруулсан билээ. Бүсгүй энэ талаар ярихдаа “Нэг л хагалгаа хийлгэчихээр дахин дахин хийлгэх хүсэл маш ихээр төрдөг, бүр өөрийгөө хянаж чадахаа хүртэл байчихдаг юм билээ” гэж хэлж байсан удаатай. 

Хайди Монтаг (Heidi Montag) - Гоо сайхны мэс засал

4 Сальма Хайек (Salma Hayek)- Хөхөөр хооллох

Авьяаслаг, чадварлаг, үзэсгэлэн төгс жүжигчин Сальма Хайек эхийн сүүнээс өөр гайхалтай, шим тэжээлтэй зүйл гэж үгүй хэмээн боддог бөгөөд өөрийн хүүхдүүдээ бүгдийг нь хөхөөрөө хооллож хүн болгожээ. 

Сальма Хайек (Salma Hayek)- Хөхөөр хооллох

3 Мадонна (Madonna)- Хүүхэд үрчилж авах

Ихэнхи эмэгтэйчүүд хэт олон биш 2-3 хүүхэдтэй болохыг илүүд үздэг. Харин алдарт дуучин Мадоннагийн тухайд бол огт өөр. Тэрээр өөрөө 2 хүүхэд төрүүлсэн боловч энэ нь хангалтгүй санагдаж, дахин 2 хүүхэд өргөж авсан байдаг. Энэ тухайгаа “Би хүүхдэд их хайртай. Өөрөө маш олон хүүхэд төрүүлэхийг хүсдэг байсан боловч урлагийн амьдралаас болж чадаагүй. Тиймдээ ч хүүхэд өргөж авахаар шийдсэн. Нэг хэсэг би үүндээ бүр донтоод байсан шүү. Гэрээр гүйлдэх жаахан хүүхдүүд хичнээн хөөрхөн гээч” хэмээжээ.

Мадонна (Madonna)- Хүүхэд үрчилж авах

2 Снөки (Snooki)- Даршилсан ногоо

Телевизийн шоугаар олонд танигдсан бүсгүй ахлах сургуульд байхдаа их л махлаг охин байжээ. Үүндээ ч их л гутарч явдаг байсан бөгөөд даршилсан ногоо ихээр идэх болсон байна. Улмаар энэхүү зуршлаасаа эрч хүч авч, асар богино хугацаанд 18 кг хассан байдаг юм. Өдгөө ч тэрээр даршилсан ногоог байнга хэрэглэдэг бөгөөд энэ нь түүнд эрч хүч урам зоригийг бэлэглэдэг гэнэ.

Снөки (Snooki)- Даршилсан ногоо

1 Анжелена Жолие (Angeline Jolie)- Жоом

Энэ цаг үеийн хамгийн сайхан бүсгүй, жүжигчин Анжелина Жоли  Камбож улсад кино зураг авалтын болон хүмүүнлэгийн ажлаар нилээдгүй хугацааг өнгөрүүлэхдээ анх жоом, шавьж хорхой идэж үзсэн байна. Эдгээр нь уурагаар баялаг, биед гайхалтай сайн нөлөөг үзүүлдэг гэх тул бүсгүй үүндээ донтож тогтмол хэрэглэх болсон гэдэг.

Анжелена Жолие (Angeline Jolie)- Жоом

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()