1
Гадны жуулчид
Тэд яг л гадны орны жуулчдыг урьд өмнө нь харж байгаагүй мэт аашилдаг аж. Ялангуяа Европ хүмүүсийг хараад зүгээр явуулна гэж үгүй. Зургийг нь дарж “Хятадад хэр удаан амьдарч байна, юу хийж амьдардаг вэ? Зүгээр аялж яваа юм уу? Миний англи хэлний мэдлэг тааруу, надад жоохон давтлага өгөөч” гэхчлэн байцааж залхаадаг гэнэ. Тэдний ийн аашлах нь жуулчдад төвөгтэй санагдаж, дахиж яав ч ирэхгүй юм шүү гэх сэтгэгдэл төрүүлэн буцаадаг ажээ.
2
“Lao Wai”
Та тухайн газар хэдэн жил, хэр удаан амьдарсан нь хамаагүй иргэншил тань гадаад хүн бол тэр чигээрээ л гадны хүн гэсэн үг. Магадгүй соёл уламжлалд нь хүртэл нэвчин орж, яг л Хятад хүн болсон байлаа ч гэсэн ямар ч ялгаагүй та бол Гадны л хүн. Хятадууд гадаад хүмүүсийг “Lao wai” гэж дууддаг бөгөөд 5 жил хамт ажилласан Хятад найз тань хүртэл ийн дуудаж, хэзээ ч дотны хүн гэж хүлээж авдаггүй хэт үндсэрхэг үзэлтэй хүмүүс байдаг аж.
3
Интернэт
Хятадад интернэт хэрэглэх их төвөгтэй. Өдгөө цахим ертөнцийг байлдан дагуулж байгаа фэйсбүүк, твиттер, гүүгл зэргийг ашиглахыг засгийн газраас нь хориглосон байдаг. Гэхдээ хүүхэд залуус нууцаар хэрэглэх нь ч бас бий. Харин тус улсад өөрсдийнх зохион бүтээсэн интернэтийн сайт болон аппликейшнүүд болох “Baidu” нь гүүглийг, “WeChat” нь твиттерийг, “Ren Ren” зэрэг нь фэйсбүүкийг тус тус орлож, тэднийг мэдээ мэдээллээр хангадаг юм. Мөн фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг (Mark Zuckerberg) Хятад эхнэртэй байдгийн нууц нь Хятадад өөрийн зах зээлээ байгуулах гэсэн санаа хэмээн үздэг билээ.
4
Нийтийн жорлон
Хэт олон хүнтэй болоод ч тэр үү тус улсын нийтийн бие засах газрууд үгээр хэлэхийн аргагүй бохир байдаг. Эрэгтэй ариун цэврийн өрөөнд тасалгаа байхаас ямар ч хаалга гэж үгүй. Тэнд утсаараа оролдон, хэн нэгэнтэй ярьж, эсвэл сонин уншингаа хаалгагүй тасалгаанд сууж бие засах нутгийн хүмүүсийг харахад энэ байдалдаа аль хэдийн дассан шинжтэй. Мөн үнэр танар гэж бас л хэцүүхэн. Өөртөө байнга нойтон сальфетка, гар ариутгагч зэргийг авч явах нь танд тус болох юм шүү.
5
Уламжлалт соёл
Хүмүүс Хятад улсыг зорихынхоо өмнө бүхнийг нь их сайхнаар төсөөлдөг. Агуу түүхт орон, үзэж харах зүйлс бишгүй, бүсгүйчүүд нь өнгө өнгийн уламжлалт хувцасаа өмдөг, хүмүүс нь кунфугээр хичээллэдэг гээд л. Гэтэл бодит байдал, хүмүүсийн төсөөлөл хоёр яг л тэнгэр газар мэт ялгаатай. 5000 гаруй жил өөрсдийн ёс заншил уламжлалаа алдалгүй, дээдэлж ирсэн хүмүүс өдгөө даяарчлагдан, бага багаар уламжлалаа алдаж байгаа юм.
6
Хог, утаа
Хог бол тухайн улсын нэгээхэн хэсэг гэж хэлж болно. Тэд хотын төвдөө бол харьцангуй цэвэрхэн буюу хогийн саванд хогоо хийж хэвшсэн байдаг. Харин уул руу авирахад тааралдах ус ундааны сав, тамхины иш зэрэг нь хэний ч жигшлийг төрүүлнэ. Үүнээс гадна өвлийн цагаар Хятад улсыг зорихгүй байхыг зөвлөе. Нийслэл хот болох Бээжин нь утаа униарт дарагдсан байх бөгөөд үүгээрээ ч дэлхийд тэгүүлдэг юм. Сүүлийн жилүүдэд тэд бүр Канадаас савлагаатай цэвэр агаар худалдаж авч эхлээд байгаа билээ.
7
Шар айраг
Тэд бүх л зүйлсд үндсэрхсэг үзлээр ханддаг. Шар айраг уухдаа хүртэл гадны биш зөвхөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэдэг. Тиймдээ ч гадныханд тэрхүү согтууруулах ундаа нь ч таатай санагддаггүй байна. Тус улс нь шар айрагны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг боловч амт чанарын тухайд хүн бүрт таалагдаад байдаггүй билээ.
8
Өдөр тутмын амьдрал
Тэд бол өдөр бүр нэг тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллаж, амьдардаг хүмүүс. Тэдний хөдөлмөрч тууштай зан чанар дэлхий нийтэд алдартай билээ. Тэд өдөр бүр 2 цаг гаран үдийн цайндаа орж, хэсэг унтаж амардаг. Энэ нь нэг ёсондоо тэдний хэвшил болсон зүйл тул та өдрийн цагаар гадуур яваад амжилт олохгүй. Мөн үйлчилгээний байгууллага, банк зэрэг нь маш их оочертой байдаг тул Хятадад ажил хэрэг амжуулна гэдэг овсгоо самбаа шаардсан ажил юм.
9
Олон нийтийн амралтууд
Мэдээж олон нийтийн амралт улс бүрт байх нь тодорхой. Гэхдээ тэд хэд хоног амрах байсан ч хамаагүй бүх ажлаа өмнө нь нөхөж хийдэг гэнэ. Амарсан ч гэсэн амралтын өдрүүдийн ажлаа бүгдийг хийсэн байх ёстой бөгөөд үргэлжийн мөнхөд л илүү цагаар ажиллаж байдаг билээ. Хамгийн жигтэй нь тэдэнд илүү цагийн хөлс гэж өгдөггүй. Гадны жуулчид тус улсад очин цагийн ажил хийж, амьдарлаа залгуулна гэдэг мөрөөдөл төдий л зүйл мэт ажээ.
10
Аяллын компаниуд
Гадны жуулчид аяллын компаниудтай хамтарч тухайн улсын үзэсгэлэнт газрууд, үзүүштэй зүйлсийг сонирхон явдаг билээ. Харин Хятад улсын тухайд жуучлалын компаниуд нь төдийлэн сайн үйлчилгээтэй биш юм. Тэд аялагчдыг мэхэлж мөнгө ихээр завшдаг бөгөөд худал хэлэн элдэв газраар дагуулж явдаг. Үзэж харсан зүйлгүй атлаа хэн л мөнгө ихээр төлөхийг хүсэх билээ дээ.