1
Материалыг шалгах
Ихэнх LV цүнхийг жинхэнэ арьс, брезентон материалаар хийдэг. Эмжээр хүрээг нь ч гэсэн жинхэнэ арьсаар бүрдэг юм. Тиймээс та өөрийн сонирхож буй цүнхээ оригинал эсэхийг нь мэдэхийн тулд арьсан эмжээрийг шалгаж үзээрэй. Хэрвээ жинхэнэ арьс бол хуурай, хатуувтар биетэй байдаг. Харин гулгамтгай, зөөлөн байвал дуураймал гэсэн үг.
2
Оёдлыг харах
Жинхэнэ LV цүнх нь төгс гэмээр оёдолтой байдаг. Тэд оёдол жаахан зөрөх төдийд л худалдаанаас гаргадаг аж. Тиймээс хэр нямбай, жигд оёсон эсэхийг нь хараарай.
3
Цүнхний хээ, ямар нэгэн өө сэв, төлөвлөгдөөгүй толбо байгаа эсэхийг харах
Хэрвээ дуураймал цүнх бол цүнхэн дээр элдэв бичиг, хээ хуар, тэр ч бүү хэл үг үсгийн алдаатай үйлдвэрлэсэн байхыг ч үгүйсгэхгүй. Мөн цүнхний хээ зөрөх, өнгө өөрчлөгдөх зэрэг алдаанууд гарсан байдаг. Жинхэнэ цүнхний тухайд тэд хэзээ ч ийм хайнга, мэдээжийн алдааг гаргадаггүй юм.
4
Цүнхний хээ таарч байна уу?
Мэдээж LV цүнхний тухайд дахин давтагдашгүй, сонгодог хээтэй шүү дээ. Та баталгаатай цүнх авахаар зэхэж байвал, нэрийн дэлгүүр орох эсвэл тухайн цүнхээ сайтар сонжоорой. Хээ таарч байгаа эсэх, логоны нэр зөв бичигдсэн, булангууд зөв таарсан зэрэг нь жинхэнэ цүнхийг илтгэнэ.
5
Дотор бүрээсний өнгө
Бүрээсний өнгө жигд, оёдол цэвэр, маш сайн чанарын бат бөх материалтай бол та түүнийг эргэлзэлгүй аваарай. Харин маш болхи оёж, дотор материалын өнгө зөрөх зэрэг асуудлуудтай байгаа бол дуураймал гэсэн үг юм.
6
Төмөр тоноглолуудыг шалгах
Жинхэнэ брэнд цүнх мөн бол тоноглол нь хүнд, цул, хөндий биш, мөн дээр нь брэндийн логог бичсэн байдаг. Энэ нь мэдээж хусах, зүлгэхэд арилах ёсгүй. Тиймээс тэдгээр тоноглолын өнгө, хийцийг сайтар ажиглаарай.
7
Элдэв чимэглэл, зураг
Интоорын цэцгэн дээр инээмсэглэсэн царайтай загварыг Японы загвар зохион бүтээгч Такаши Мураками (Takashi Murakami) урласан байдаг. Тэдгээр хээ нь тод, гоёмсог өнгөтэй байдаг. Тиймээс ч хэрвээ таны авах цүнхний хээ нь зөрсөн, будаг л халцарсан гэх мэт алдаа ажиглагдвал дуураймал юм.
8
Хүрээний өнгө жигд, нямбай эсэх
Интоорын цэцгийг дүрсэлсэн цэцгийн хүрээ нь нил ягаан өнгөтэй. Харин дууриамал бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үүнийг өөр өнгөөр дүрслэх, эсвэл бүр үлдээсэн байдаг.
9
Нууцлал код
Бүтээгдэхүүний дотор талын код нь савлагаатай таарч байх, эсвэл түүнийг үг үсгийн алдаа, элдэв "но-той" зүйл байгаа эсэхийг шалгаарай. Иймэрхүү бичигтэй л бол жинхэнэ гэсэн үг биш. Тиймээс сайтар шалгах нь зүйтэй.
10
Үйлдвэрлэсэн улсыг харах
Энгийн LV цүнхийг Франц улсад үйлдвэрлэдэг. Харин интоорын цэцэгтэй загварыг Испани улсад үйлдвэрлэдэг байна. Тиймээс үйлдвэрлэсэн улсыг сайтар хараарай.
11
Цүнхний цахилгаан дээрх дардас
Жинхэнэ цүнхний цахилгааны татуурган дээр "Louis Vuitton" брэндийн нэрийг сийлж өгсөн байдаг.
12
Логоний өнгө
Жинхэнэ брэндийн "LV" тэмдэгт бор юмуу цайвар арьсан дээр бор шаргал өнгөөр ямар ч илүү дутуу зүйлгүй цэвэрхэн хэвлэгдсэн байдаг. Харин хуурамч цүнхний логоний өнгө тод шар, эсвэл энд тэндээ халцархайтай хэвлэгдсэн байдаг юм.
13
Нэмэлт шошго
Цүнхний дотор талд үйлдвэрлэсэн улсыг бичсэн арьсан шошго байдаг. Хэрвээ ийм зүйл байхгүй бол хуурамч гэдэг нь тодорхой юм шүү.
14
Цүнхний уут
Жинхэнэ "LV" цүнх гадуураа брэндийн нэр бүхий даавуун ууттай ирдэг.
15
Мэдээж гадна талын ерөнхий хийц, загварыг харах