1
Зурган дээр сайхан гарахын зовлон
Энгийн хүмүүс хамаг байдаг гоё хувцсаа өмсөж, нүүрээ байдгаар нь буддаг ч тусыг эс олдог. Харин тэдэнд тэгэх шаардлага огт байхгүй. Хэдийгээр сайхан санагдаж байж болох ч, хүмүүсийн хэл аманд өртөж, атаархлын бай үргэлж болдог.
2
Бүх найзууд нь тусламж хүснэ
“Хөөх, чи нүүрээ ямар гоё будчихаа вэ? Минийхийг яг өөрийнх шигээ будаад өгөөч?”, “Ямар гоё цамц өмсөө вэ? Хаанаас авсан юм?” гэх мэтчилэнгээр найзуудынхаа стилист болж хувирна. Тэр бүхэнд “Үгүй” гэж хэлэх хэцүү тул цаг заваа гарздан байж найзуудаа хөөрхөн болгоно доо...
3
Гудамжинд олны анхаарлыг үргэлж татна
Эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу, эсвэл бүр нохой байна уу хамаагүй. Бүгд л өнгөрсөн хойно эргэж харж, эсвэл өөдөөс нүдээ бүлтэртэл угтаж харна. Заримдаа ч “Яанаа, энд тэнд хоол наалдчихсан юм биш байгаа, өмднийхөө цахилгааныг татаагүй юм болов уу” ч гэж бодохыг яана.
4
Олон нийтийн сүлжээн дэх ачааллаа даадаггүй
Цаг минут тутамд шинэ шинэ мэдэгдлүүд, хэн нь мэдэгдэхгүй хүмүүсийн найзын хүсэлт хэдэн мянгаараа ирнэ. Шинэ зураг оруулаад эхний өдөртөө л 600-аас дээш “Like” авч заримдаа бүр аль нэг “page”, “group”-ийн нүүр царай өөрөө ч мэдэлгүй болчихсон явдаг гээч.
5
Сургууль/ажлын тал хувь нь ямар ч шалтгаангүй үзэн ядна
Хөөрхөн хүмүүс үргэлж л атаархлын бай болдог хойно доо... Эрчүүд нь явдалтай гэж хэлнэ, харин эмэгтэйчүүд нь хиймэл гэж гоочилно. Гэхдээ л царайлаг, хөөрхөн хүмүүс үргэлж тэдний хов жив шиг байдаггүй нь сайхан юм даа.
6
“Хөөрхөн хүмүүс тэнэг” гэх явцуу бодол
Ийм үг хаанаас гарсныг нь хэлж мэдэхгүй юм. Магадгүй загвар өмсөгч, миссүүдээс болж үүссэн ч байж мэднэ. Гэхдээ хөөрхөн хүмүүс царай, гадаад төрхөндөө анхаараад тархиа цэнэглэхээ умартдаг, ном гэж юу байдгийг ч мэддэггүй, хэрвээ ном уншиж харагдвал хэлбэр хөөсөн болчихдог... Яалтай ч билээ? Ярьж л байг дээ...
7
Магтаалын хариу үйлдэл
Магтаал бол хөөрхөн хүмүүст өдөр тутамд тохиолддог зүйл. Үүний хариуд маш даруухан, өмнө нь хэзээ ч ийм зүйл сонсож байгаагүй мэт хариу өгөх нь зүйтэй. Эс тэгвэл хэтэрхий биеэ тоосон гэж дүгнэгддэг.
8
Тэдний хуулбарууд хаа сайгүй
Царайлаг хүмүүс ихэнхдээ л загварлаг, дэгжин байдаг. Тэднийг шинэ өнгөлөг хувцас өмсөөд ирэхэд дараа өдрөөс нь тухайн сургууль, ажлын газраар нь дүүрэн тэдний хуулбарууд явж байх нь ер нь бол хэвийн л үзэгдэл.
9
Мэдээж тэдний тухай элдэв цуурхал, хов жив хэзээ ч үл тасарна
10
Өөрийнхөөрөө байх боломж хомс
Олон нийтийн газарт явахад өөрийнхөөрөө байх гэхээр хэн нэгний хорссон харцанд өртөж, эвгүй байдалд орох, цаашлаад худал цуурхлын бай болох маш өндөр “эрсдэлтэй”. Тэгэхээр хаа ч явсан үг үйлдлээ цэгнэнэ гэсэн үг.