1
Түүний баримтлал - "Энгийн амьдрал"
Өдгөө дөнгөж 27 настай гэхэд түүний амьдралд дутуу зүйл гэж үгүй. Алдар нэр, эд баялаг, сайхан гэр бүл гээд охид бүсгүйчүүдийн хүсч мөрөөддөг бүхэн түүнд бий. Тэрээр хэд хэдэн газарт үл хөдлөх хөрөнгөтэй.
Лондон хотод 2 хаус, далайн эргийн дэргэд нэг 1 хаус, Малибу аралд 5 сая долларын үнэтэй шинэ байр худалдаж авсан гэх яриа байдаг. Гэвч энэ зүгээр л яриа төдийхнөөс цаашгүй. Дуучин бүсгүй хэд хэдэн ярилцлагадаа, гоё сайхан гэхээсээ илүү хүүхдээ аюулгүй, хамгийн гол нь эрүүл орчинд өсгөхийг хичээдэг болохоо хэлсэн юм.
Түүний Лондон дахь гэр нь маш энгийн, жижиг талбайтай, тохилог ажээ. Тэрээр үүнийгээ хэлэхдээ, “Яг л миний төрсөн гэрийн санагдуулдаг юм” хэмээсэн байдаг. Адель хүүхэд байхдаа үсчний газрын дээр байрлах, хоёр давхар байранд амьдардаг байжээ. Ээж нь үсчин ажиллуулж, харин тэрээр хөгжим сонсож, цонхоор ширтэн өдрийг өнгөрүүлдэг байснаа дурссан юм. Үргэлж л нэг хотоос нөгөө рүү нүүж явдаг байсан нь түүнд үнэхээр хөгжилтэй санагддаг байжээ. Багаасаа эгэл даруу, эршүүд өссөн тэрээр өссөн, төрсөн орчиндоо үнэхээр хайртай гэнэ.
2
Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг
Түүний нөхрийг Саймон Конекки (Simon Konecki) гэдэг бөгөөд 2011 оноос хойш хамтдаа байгаа юм. Хосууд 3 жилийн өмнө хүү Анжело (Angelo)-гоо өлгийдөн авсан юм.
Урьд нь хэд хэдэн удаа бүтэлгүй дурлалтай учирч, сэтгэл зүрхээ шимшрүүлж явсан ч тэрээр одоогийн ханьдаа үнэхээр их хайртай, сэтгэл хангалуун байдгаа илэрхийлсэн байдаг. Нөхөр Саймон нь бүхий л цаг заваа хүүхдэдээ болон түүнд зориулдагт нь үнэхээр их баярладаг аж.
Дуучин бүсгүй хэдийгээр ажлын цаг ихтэй, үр хүүхэд хань ижилдээ зориулах цаг хомс боловч, тэрхүү хоосон зайг нөхөр нь нөхөж, үргэлж ойлгож дэмжиж байдагт нь талархаж явдаг гэв.
3
Хүүтэйгээ тоглож, цагийг хамт өнгөрүүлэх дуртай
Хүү нь мэндэлснээр түүний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн гэхэд болно. Тэрээр хүүгээ төрүүлсний дараа, “Хүүгээ төрүүлсний дараа би бүхнийг ойлгосон. Амьдралын утга учир минь зөвхөн гэр бүл минь гэдгийг ухаарсан хэрэг л дээ. Тэр яг л бяцхан шидтэн мэт... Оюун бодлыг минь өөртөө уусгаж, илүү хүн шиг амьдрах итгэл хайрласан. Харин би одоо хүүтэйгээ, гэр бүлтэйгээ, энгийн аз жаргалтай амьдармаар байна” гэжээ.
Магадгүй энэ нь түүнийг уран бүтээлээсээ хөндийрөх биш, гэр бүлтэйгээ илүү их цаг завыг өнгөрүүлэхийг хүсэж байгааг илэрхийлсэн үг болов уу. Урьд нь Адель хүүгээ төрүүлэхээс өмнө амьдралд маш их шантарч, бүтэлгүй хайраасаа болж шаналж байсан. Энэхүү шаналлыг нь түүний туурвисан уран бүтээлүүдээс нь бэлээхэн мэдэрч болно. Харин хүүгээ төрүүлснээр бүх зүйл өөрчлөгджээ.
4
Дэглэм барих дургүй
Тэрээр өөрийн байгаа байдал, илүүдэл жингээсээ огтхон ч санаа зовдоггүй, тэрчлэн жингээ хасах элдвийн хэцүү дэглэм барих дургүй талаар бид урьд нь зөндөө л сонсож байсан. Гэвч тэрээр сүүлийн үед эрүүл мэнддээ анхаарч, жингээ ч гэсэн нилээдгүй хассаныг та ч анзаарч байгаа байх. Түүнийг урьд нь бүдүүн, царай муутай хэмээн тохуурхаж байсан хуучин амраг нь амаа барьсан гэдэгт итгэлтэй байна. Адель сахарын хэрэглээгээ багасгаж, спорт зааланд хичээллэж багагүй жинг хасаж, бүр ч илүү үзэсгэлэнтэй болсон юм.
5
Тэр хамгийн сайн найз
Адель маш олон сайхан найзтай. Тэдний дунд одоогийн урлаг соёлын алдартнууд ч багтана. Дурдвал, жүжигчин Эмма Стоун (Emma Stone), Женнифер Лавренс (Jennifer Lawrence) нар юм.
Мөн ахлах сургуулийн найзуудтайгаа өнөөг хэр нь холбоотой байж, цаг заваараа уулзаж, хундага дарс уух дуртай. Гэхдээ гадуур уулзахаас илүүтэй, гэртээ сайхан яриа өрнүүлж, хөгжилдөх дуртай гэнэ.
Учир нь олны танил хүмүүсийн хувьд ийнхүү дураараа зугаацаж, хөгжилдөнө гэдэг тэр чигээрээ нэр хүндээ дэнчин тавьсан эрсдэл гэсэн үг. Мөн тэрээр ээжтэйгээ маш дотно бөгөөд бүхий л асуудлаа хэлж, ярилцах дуртай ажээ.
6
Карьертаа их ач холбогдол өгдөггүй
Тэрээр өөрийн ажил мэргэжилдээ нэг их ач холбогдол өгдөггүй. Нэгэн ярилцлагадаа, “Миний карьер, миний амьдрал биш. Энэ зүгээр л миний хобби” хэмээсэн байдаг. Тиймдээ ч мэргэжилдээ хэт уусаж, хувийн амьдралаа цалгардуулан, муу ээж, муу хань байх вий гэхээс айдаг гэжээ.
Бусад уран бүтээлчдийн адил буруу зүйлд амархан уруу татагдан, үнэ цэнгүй амьдрахаас зайлсхийж, аль болох гэр бүлдээ илүү их цагийг зарцуулахыг хүсэж явдгаа ч хэлдэг. Ажил, мэргэжил чадвараа хобби болгох нь амьдралыг илүү амархан болгодог хэмээсэн байна.
Түүний тухай илүү ихийг доорх линкээр орж уншаарай.
~ Дуучин Аделийн хувийн амьдралын нууц ~