Монголчуудын хайрлаж хамгаалах ёстой дархан цаазат газрууд

Амазон мөрөн, Ниагра хүрхрээ гээд дэлхийн үзэсгэлэнт газруудыг нэрлэж, мэдээллийг нь цээжээр хэлдэг. Харин та эх орныхоо нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, үр хойчдоо өвлүүлэх учиртай үзэсгэлэнт Дархан цаазат газруудын талаар мэдэх үү.

Монголчуудын хайрлаж хамгаалах ёстой дархан цаазат газрууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Богдхан уул

Богд хан уул нь Хэнтийн нурууны өмнөд хэсэг, ойт хээр болон хээрийн бүсийн зааг, шинэсэн ойн өмнөдхил бөгөөд Улаанбаатар хотод цаг агаарын таатай орчинг бүрдүүлэхэд нөлөө үзүүлдэг. 

Хамгаалалтад авсан талбай: 41.651 га

Хамгаалалтад авсан он: 1957, 1978, 1995 он

Богдхан уул

2 2. Говийн бага дархан газар А,Б (Дорноговь, Говь-Алтай, Баянхонгор аймаг)

 Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг нь Говийн бага дархан цаазат газрын Б хэсгийн нутаг дэвсгэр болох бөгөөд А хэсэг нь Баянхонгор, Говь-Алтай аймгийн хамгийн урд захын улсын хилээс нааш 100 орчим километр өргөн газрыг хамарна.

Хамгаалалтад авсан талбай: 1.839.176 га

Хамгаалалтад авсан он: 1996 он

2.	Говийн бага дархан газар А,Б (Дорноговь, Говь-Алтай, Баянхонгор аймаг)

3 Говийн их дархан газар А,Б (Говь-Алтай, Баянхонгор, Ховд)

А хэсэг нь Баянхонгор, Говь-Алтай аймгийн хамгийн урд захын улсын хилээс нааш 100 орчим километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Эдрэнгийн нуруу, Атас, Чингис, Сэгс цагаан богд, Арслан хайрхан, Шивээт-Улаан, Ланзат, Цувилуур Харын нуруу, Хуцын шанд зэрэг говь цөлийн бүсийн уулууд, Номин, Цэнхэр зэрэг нүд алдам уудам говь хөндийг багтаасан 45149 ам километр талбайтай нутаг юм. Б хэсэг нь Ховд, Говь-Алтай аймгийн нутгийн заагийн урд захын улсын хилээс нааш 80 километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Алтайн өвөр говь, Зүүн гарын говь, Баруунхуурай, Борцонжийн говийн өмнөд хэсэг, Хонин усны говийг багтаасан 7968 ам километр талбайтай нутаг юм. 

Хамгаалалтад авсан талбай: 5.311.730 га

Хамгаалалтад авсан он: 1975 он

Говийн их дархан газар А,Б (Говь-Алтай, Баянхонгор, Ховд)

4 Дорнод Монгол (Дорнод, Сүхбаатар аймаг)

Дорнод аймгийн зүүн урд, Сүхбаатар аймгийн зүүн хэсгийн нутгийг хамран улсын хилийн дагуу орших газар нутаг.

Хамгаалалтад авсан талбай: 103.016 га

Хамгаалалтад авсан он: 1992 он

Дорнод Монгол (Дорнод, Сүхбаатар аймаг)

5 Монгол дагуур (Дорнод аймаг)

Дорнод аймгийн Чулуун хороот, Гурванзагал, Дашбалбар сумдыннутгийн зарим хэсгээс бүрдэнэ.

Хамгаалалтад авсан талбай: 103.016 га

Хамгаалалтад авсан он: 1992 он

Монгол дагуур (Дорнод аймаг)

6 Нөмрөг (Дорнод аймаг)

Халх Нөмрөгийн сав газар нь Дорнод аймгийн Халх гол сумын нутагт оршдог.

Хамгаалалтад авсан талбай: 311.205 га

Хамгаалалтад авсан он: 1992 он

Нөмрөг (Дорнод аймаг)

7 Отгонтэнгэр уул (Завхан аймаг)

Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул.

Хамгаалалтад авсан талбай: 95.510 га

Хамгаалалтад авсан он: 1992, 1995 он

Отгонтэнгэр уул (Завхан аймаг)

8 Увс нуурын ай сав (Увс аймаг)

Увс нуур, Түргэний уулс, Цагаан шувуут, Торхилог Тэсийн голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчныг Увс нуурын ай савд хамруулна.

Хамгаалалтад авсан талбай: 712.545 га

Хамгаалалтад авсан он: 1993 он

Увс нуурын ай сав (Увс аймаг)

9 Хан Хэнтий (Хэнтий, Төв, Сэлэнгэ аймаг)

Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр сумдын нутгийг хамран Хэнтийн нурууны төв хэсгийн өргөн уудам нутгийг эзлэн хойноосоо урагшаа 158 км, баруунаасаа зүүн тийшээ 185 км сунаж тогтсон.

Хамгаалалтад авсан талбай: 1.227.074 га

Хамгаалалтад авсан он: 1992 он

Хан Хэнтий (Хэнтий, Төв, Сэлэнгэ аймаг)

10 Хасагтхайрхан (Говь-Алтай)

Говь-Алтай аймгийн нутгийн баруун хэсэгт Завхан голын урд биеийг даган орших том нуруу. 

Хамгаалалтад авсан талбай: 1.227.074 га

Хамгаалалтад авсан он: 1992 он

Хасагтхайрхан (Говь-Алтай)

11 Хорьдол сарьдагийн нуруу (Хөвсгөл аймаг)

Хөвсгөлийн мужийн ян сарьдаг бүхий өвөрмөц тогтоцтой өндөр уулын бүслүүрийг төлөөлнө.

Хамгаалалтад авсан талбай: 188.634 га

Хамгаалалтад авсан он: 1997 он

Хорьдол сарьдагийн нуруу (Хөвсгөл аймаг)

12 Хөх сэрхийн нуруу (Ховд, Баян-Өлгий аймаг)

Ховд, Баян-Өлгий аймгийн нутгийн зааг дээр Монгол Алтайн нурууны хойд салбар уулс болохГурван цаст уулнаас зүүн урагш 50 гаруй километр үргэлжлэн тогтсон том нуруу юм.

Хамгаалалтад авсан талбай: 65.920 га

Хамгаалалтад авсан он: 1977, 1995 он

Хөх сэрхийн нуруу (Ховд, Баян-Өлгий аймаг)

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()